16. Өвдөлт

4.8K 261 26
                                    

Бэкхёныг өглөө сэрэхэд хажууд нь Мисү байсангүй. Тэр сандран босож өрөөнөөс гараад гал тогоо, зочны өрөө болон ариун цэврийн өрөөгөөр Мисүг нэгд нэгэнгүй хайлаа.Эцэст нь тэр үүдний өрөөнд нь ухаангүй хэвтэх Мисүг олж хараад, гүйж очин гар дээрээ өргөв. Мисү түүний малгайтай цамц болон бэлтгэлийн өмдийг нь өмссөн байлаа. Тэр өөрийнх нь хувцасыг нь ураад хаячихсан шүү дээ. Бэкхён түүнийг өргөн орон дээр хэвтүүлэхэд Мисү нүдээ бага зэрэг нээв.

- Эм...
- Юу?
- Эм...

Мисүг халаас руугаа гараа явуулахад нь Бэкхён түрүүлэн гараа хийгээд эм гаргаж ирэв. Бэкхён гал тогооноос аяганд ус хийн авч ирээд Мисүд эмийг уулгаад, дараа нь Кёнсүүг дуудлаа. Кёнсүү Лотусын ард явагддаг эрхтэний наймаа болон янхануудын эрүүл мэндийн байдалд анхаардаг хувийн эмч бөгөөд Бэкхёнтай аль эртнээс танил учраас хэрэгтэй үед нь тусладаг юм. Мэдээж туслах гэхээсээ илүү цалин авдаг болохоор ирдэг.

Кёнсүү Бэкхёныг загнаж, Мисүд дусал залгаж өгөөд явахад Бэкхён ажилруугаа явлаа. Бюн захирал баривчлагдсан учраас тэдний компани одоо эмх замбараагүй байдалд байгаа. Бэкхён Мисүг халамжилж үлдэхийг хүссэн ч боломжгүй байв. Харин тэр ажил дээрээ ирээд Марготтой ярьсаныхаа дараа харьцангуй санаа нь амрав.

Долоо хоногийн дараа болохоор товлогдсон хувьцаа эзэмшигчдийн хуралд бэлдэж, аавынх нь хуурамч тайлан тооцооноос болсон яршигтай их бичиг цаасны ажилд тэр өдрийн турш дарагдсаар оройн 9 цагийн үед янзалж амжаагүй бичиг цаасаа аван гэрлүүгээ явлаа. Тэр гэртээ ороод орон дээр нь тайван унтах Мисүг хэсэг ширтэн суув.
Дараа нь гал тогооны өрөөндөө ороод өөртөө хоол захиалаад, аяганд ус хийн зочны өрөөний буйдан дээрээ суун бичиг цаасаа гаргаж ирлээ. Шөнө дунд хүртэл Бэкхён ажилаа хийгээд Мисүгийн хажуугаар хэвтэн, бэлхүүсээр нь тэврээд унтлаа.

Бэкхён өглөө эрт босож усанд ороод Мисүд өглөө цай бэлдээд ажилдаа явав. Мисү сэрээд хамгийн түрүүнд усанд ороод дараа нь ус уухаар гал тогооны өрөөнд орж ирэхдээ Бэкхёны бэлдсэн өглөөний цайг харлаа. Бас ширээний өнцөг дээр жижиг бичиг үлдээсэн байв.

"Хэсэгтээ энэ гэрээс гараад хэрэггүй. Бас хоолоо сайд идээрэй. Үгэнд орохгүй бол ямар шийтгэл авахаа чи сайн мэдэж байгаа"

Мисү цаасыг базаж хаяад, хоолруу нэг хараад аягатай усаа уугаад буцаж орондоо хэвтэв. Түүнд хоол идэх битгий хэл, амьдрах хүсэл байсангүй. Тэр утсаараа ерөнхий сайд болон Бюн захиралын талаарх мэдээллийг уншаад Чэн рүү залгалаа.

+++Anomaly+++ COMPLETEDWo Geschichten leben. Entdecke jetzt