5. Галзуу эмэгтэй

5.4K 279 29
                                    

*Зохиогчын талаас*

Бюн захирал ажлын өрөөнийхөө буйдан дээр тухалж, хажуугийн урт буйдангийн өнцөгт Бэкхён чимээгүй суун, аавынхаа хэлэх үгийг хүлээж байлаа.

- Ким захиралтай харилцаагаа сэргээх хэрэгтэй.
- Ааваа бид өөр мафийн бүлэглэл олж болно.
- Ким Минсок хэдий залуухан бас компани нь жижиг ч гэлээ мафийн бүлэглэл нь Солонгостоо хамгийн том. Өдийг хүртэл манай группыг булаах гэсэн, эсвэл хорлох гэсэн хүмүүсээс Ким захирал л хамгаалж ирсэн. Ким захирал хүмүүсээ татаж авсанаас болоод өнөөдөр компани аюулд ороод байна. Яаралтай Ким захиралтай найрамдах хэрэгтэй.
- Би уучлалт гуйж чадахгүй ээ
- Чи уучлалт гуйхгүй ээ. Чи ч бас хохирсон шүү дээ. Бас тэр дүүд нь муу зүйл хийгээгүй.
- Тэгвэл яаж эвлэрэх үү?

Бюн захирал хүүгээ ширтэн чухал зүйлийн талаар бодож эхлэв. Тэр Ким захиралтай цаашдаа маш удаан бат харилцаатай байхыг хүсэж байгаа юм.

- Тиймээ...

Удаан хугацааны чимээгүй байдлын дараа ноён Бюн өөрөө өөртэйгөө ярин толгойгоо дохиод хүү рүүгээ харцаа шилжүүлэв. Түүний нүүрэнд багахан инээмсэглэл тодорсонг харахад гайхалтай санаа олсон нь илт байв.

- Ямар ч бизнесийн хамтрагчдын урт удаан харилцааны тулгуур бол гэрлэлт.
- Ааваа ?
- Би чамайг Ким захирлын дүүтэй гэрлүүлмээр байна.
- Ким захирал зөвшөөрөхгүй байхаа
- Яагаад тэр вэ?

Үнэндээ Бюн захирал өөрийн хүүгийн гаж өвчиний талаар юу ч мэдэхгүй. Тэр хүүгээ хааяа бараа олж Ким захиралд өгдөг гэдгийг мэдэх ч тэдгээр бараа нь хүүгийнх нь өвчний хохирогч болсон өрөвдөлтэй охид гэдгийг огт мэддэггүй. Ким захиралын дүү гэдгийг нь мэдэлгүй, клубт танилцсан бүсгүйгээ гэртээ аваачсан, Ким захирал өөрийнх нь барааны үнийг өгөөгүй тухай Бэкхён аавдаа хэлсэн юм.

Бэкхён аавдаа хэрхэн хариулахаа мэдэхгүй хэдэн секунд чимээгүй суув. Ким захирал дүүг нь хулгайлсан гэж бодож байгаа, бас тэр Мисүг хүчирхийлэх гэж байсан тухай ах нь аль хэдийн мэдсэн гэж итгэж байлаа.

- Бэкхён, би бүгдийг Ким захиралтай ярих болно. Чи явж хуримандаа бэлд.
- Ойлголоо.

Бэкхёнд энэ нь нэг ёсны сайхан мэдээ байлаа. Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнийг орон дээрээсээ юу ч болоогүй байхад нь босгосон нь Мисү байсан учраас Бэкхён түүнтэй гэрлэнэ гэхээс бах нь ханаж байлаа.

+++Anomaly+++ COMPLETEDDove le storie prendono vita. Scoprilo ora