Бюн захирал бараг шөнө дунд болж байхад шөнийн цэнгээний газраас гарч ирэхэд түүний жолооч нь машиндаа зүүрмэглэж байв. Бюн захирлыг машинд суухад жолооч нь цочин сэрэв.
- Өршөөгөөрэй захирлаа
- Зүгээрдээ. Явцгаая
- ЗааБюн захирал компанийх нь оффистой ойр байрлах нэгэн орон сууцны хаягыг хэлэхэд жолооч нь гайхаж байсан ч үг хэлэлгүй машинаа асаан хөдлөв. Бюн захирал машины арын цонхоор шөнийн Сөүлийг ширтэн, нүүр дүүрэн инээмсэглэн явах бөгөөд нүднээс нь догдлол харагдаж байлаа. Түүний жолооч захиралынхаа ийм төрхийг харалгүй удсан учир хаашаа явж байгаа, яагаад догдолж байгааг нь асуухыг хүссэн ч зориг нь үл хүрэн чимээгүй машинаа жолоодож, хааяа хааяа урд толиндоо захиралаа харна.
Хотын төвийн өндөр орон сууцны гадаа ирэхэд Бюн захирал машинаасаа буугаад жолоочдоо маргааш өглөө 7 цагт ирэхийг тушаан дотогш оров. Тэр нүүр дүүрэн инээмсэглэн цахилгаан шатанд суун 15 давхарт гарч ирээд хамгийн эхний хаалганы хонхыг дарлаа.
- Бюн захиралаа, та энд...
- Шөнө дунд ирсэнд уучлаарай. Би зүгээр л таньтай уулзах гэсэн юм.
- Та ор л доо.Богино шаргал үснийхээ хагасыг хойноо хавчиж, нимгэн торгон халат нөмөрсөн Маргот гайхаж, томорсон нүдээ хурдхан хэвийн байдалд оруулаад сүүлийн сар амьдарч байгаа жижиг орон сууцандаа Бюн захиралыг урив. Тэр гутлаа тайлан дотогшоо ороод зочны өрөөний буйдан дээр биеэ барин суухад Маргот түүнд халуун цай авчирч өгөв.
- Би таныг сэрээчихсэн үү?
- Үгүй дээ. Би унтаагүй байсан юм.
- Тийм бол... ашгүй дээ...Бюн захирал яг л хайртай эмэгтэйнхээ өмнө байгаа учираа мэдэхгүй залуу хүн шиг сандарч байхад Маргот түүний өөдөөс инээмсэглэн сууна. Тэд хэсэг хугацаанд элдвийг ярилцан суугаад, дараа нь Маргот Бюн захиралд массаж хийж өгсөний дараа Бюн захирал түүний гэрийн буйдан дээр хоёр цаг хэртэй унтаад сэрүүлгэний дуугаараа сэрэхэд нь Маргот өглөөний цай бэлдэж байлаа.
- Та унтаж амраагүй хэрэг үү?
- Би зүгээрдээ. Нүүр, гараа угаачихаад ир. Би ширээ засаж байя.Бюн захирал нүүр дүүрэн инээмсэглэсээр ариун цэврийн өрөө орж нүүр гараа угаагаад гарч ирэхэд өглөөний хоолны ширээ аль хэдийн бэлэн болсон байв. Тэр Марготоос өөдөөс харж суун хоолны амсаад ахиад л нүүр дүүрэн инээмсэглэв.
YOU ARE READING
+++Anomaly+++ COMPLETED
FanfictionХээнцэр уруулын хээ түүний цамцан дээр үлджээ. Энэ бол бүсгүйн ирсэн гэх тэмдэг... Хатаж гандсан нулимсны мөр дэрэн дээр харагдана. Энэ бол бүсгүйн шаналалын илрэл... Хасах хасахын нэмэх. Гажиг залуу, галзуу эмэгтэй... Донтолт... Хүсэл тачаал... ...