11. Хасах хасахын нэмэх

6.4K 246 36
                                    

Бэкхён ажлын ширээн дээр нь байх жаазтай зураг руу ширтэн бодол болно. Бэкхён болон Мисүгийн хуримын зураг. Хоёр хоногийн өмнө ерөнхий сайд Стар группээр төдийгүй Бэкхёны өрөөгөөр айлчлаад буцсанаас болж энэ ширээн дээр тавигдах болсон энэ зурганд тэр ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой нүүрэндээ багахан мишээл тодруулж байв.

- Галзуу эмэгтэйтэй яаж харьцах хэрэгтэй вэ?

Бэкхён өөрөөсөө асуугаад жаазтай зургийг баруун гартаа атган өөрлүүгээ ойртуулж, зурган дээрх Мисүгийн царайг сонжин харлаа. Ерөнхий сайдын төрсөн өдрийн үдэшлэгээс хойш тэд хоорондоо ганц ч үг дуугараагүй. Мисү зугатах бодолгүй байгаа нь илт байх бөгөөд, өдөр бүрийг гэртээ, чимээгүй өнгөрөөдөг болсон. Бэкхён хамгаалагч нараа гэрийнхээ гадна байлгахаа больж, Мисүд зориулж гэрийн үйлчлэгч хүртэл хөлслөв. Тэр муудалцаад ч болов Мисүтэй үг солихийг хүсэж байлаа.

- Хасах хасахын нэмэх.

Эмэгтэй хүний нарийхан хоолой сонсогдоход Бэкхён цочин хаалга руу харвал тэнд хайртай эмэгтэй нь зогсож байлаа. Байнга л өндөр өсгийт, бариу богино банзал өмсөж, бусдыг харааг булаадаг Мисү энэ удаад тэс өөр харагдаж байв. Тэр өвдөг хүртэл урттай дэрвэгэр цагаан даашинз өмсөж, үсээ сул боосон байх бөгөөд нимгэн ултай гутал өмсжээ.
Бэкхён хэт гайхсандаа хөдөлгөөнгүй суусаар байхад Мисү түүний өмнө ирээд гарт нь буй жаазтай зургийг авч харав.

- Муугүй л зураг байна. Хэрвээ би чамаас түрүүлж үхвэл миний оршуулган дээр энэ зургийг шатаагаарай.
- Ч..и э..н..д?

Тэр гайхширсан хэвээр үсэг бүрээ маш удаанаар салган хэллээ. Сүүлийн хорь хоног ганц ч үг дуугараагүй эмэгтэй, түүний мэдэх хамгийн галзуу эмэгтэй даруу хувцаслаад ажлын өрөөнд нь ирж, өөртэй нь ярьж байгаад тэр үнэхээр цочирджээ.

- Нөхөртөө өдрийн хоол авчирсан юм.

Мисү гартаа барьсан өдрийн хоолоо өргөж харуулаад буйдан руу эргэхийнхээ өмнө жаазтай хуримын зургийг ширээн дээр доош харуулан тавьлаа.

- Наашаа суугаад хоолоо ид.

Мисү буйдан дээр суугаад өөрийн бэлтгэсэн өдрийн хоолоо гаргаж тавих хооронд Бэкхён түүний өөдөөс харсан буйдан дээр очиж суув.

"Чи яг хэн юм бэ?" Бэкхён бодолдоо Мисүгээс ийн асуугаад түүнрүү нүд салгалгүй ширтэнэ.

- Би чамаас хэзээ салахаа мэдэхгүй байна. Магадгүй хэзээ ч салахгүй байж болох юм. Насаараа ийм байдалд баймааргүй байгаа болохоор эртнээс тохирцгооё
- Юуг?
- Би сайн эхнэрийн үүргээ сайн гүйцэтгэнэ. Чамайг ч тэгнэ гэдэгт найдаж байна. Чи бид хоёрын үйлдэл хоёр гэр бүлийн нэр хүндийг хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Цаашдаа илүү дотно мэт харагдаж, илүү ойр байцгаая. Зөвхөн эхнэр нөхөр гэх нэрээрээ. Ямар ч сэтгэл байхгүй. Ямар ч секс байхгүй. Ойлгомжтой биздээ?
- Эхнэр нөхөр гэдэг нэр чинь сексийг зөвшөөрсөн нэршил.
- Нөхөр нь anomaly биш бол...
- Би гажууд биш.
- Чи намайг алахгүйгээр, ухаан алдтал минь шаахгүйгээр, хамаг биеийг минь хүрэн улаан болгохгүйгээр, ямар ч цус гаргалгүйгээр өөрийгөө хангаж чадна гэжүү?
- Үгүй ээ.
- Тохирлоо. Цаашдаа сайн жүжиглэцгээе. Нэгнийхээ асуудалд оролцохгүй. Хэрвээ чи өрөөндөө хэн нэгнийг шааж байвал би ахиж зогсоохгүй. Харин намайг хэн нэгэнтэй байхад чи садаа болохгүй. Бид хоёулаа сексийн гаж сонирхолтой учраас нэгнийгээ ойлгоцгооё. Эхнэр, нөхөр шиг...

+++Anomaly+++ COMPLETEDWhere stories live. Discover now