15. Маргот.

4.4K 238 36
                                    

Ерөнхий сайдын гэрийнхэнтэй хооллосоны дараа Мисү сэтгэлээр санаагаар уначихсан ирэх байх гэж бодон ирэхэд нь гадагшаа авч гарч, хамтдаа дэлгүүр хэсэхээр төлөвлөв. Гэрийн хувцасаа сольж өмсөөд, нүүрээ будан сууж байтал Миснсокын дуудлага ирлээ.

- Өөрсдийнхөө хувцасыг бэлд. Бид гурван цагийн дараа Хятад руу явна
- Юу? Яагаад?
- Маргот, хайр нь очоод тайлбарлая. Би одоо ажлаасаа гарч байна.
- Заа

Хувцасны шүүгээний дээрээс хоёр чемодан аван өөрийнхөө болон Минсокын хувцасыг бэлдэж дуусахтай зэрэгцэн тэр өрөөнд амьсгаадан орж ирэв. Тэр даруй хоёр чемоданыг гартаа бариад намайг яаруулахад нь би гар цүнхээ түргэхэн авч араас нь даган гараад машинд суулаа. Жолооч машинаа асаан хөдлөх үед л тухай олон цэх сууж чадав.

- Юу болоод байгаа юм бэ?
- Пак сайд намайг замаасаа зайлуулах гэж оролдож байна
- Тэгээд зугатаж байгаа хэрэг үү? Тэр хүн аав чинь юм чинь чамайг алахгүй байлгүйдээ.
- Тэр хүн намайг хүүхдээ гэж боддоггүй. Миний ээжийг өөр шигээ завхай амьтан гэж бодож байгаа болохоор намайг өөрийнх хүүхэд гэж итгэхгүй байгаа.
- Шинжилгээ хийлгэж болно ш тээ.
- Хэрэггүй ээ. Би тэр новшид хүү нь гэдгээ батлахыг ч хүсэхгүй байна. Бас тэрний талаарх нотлох баримт хангалттай цуглуулж чадаагүй болохоор тэр хугацаанд Хятад дахь асуудлаа цэгцэлчихээд ирье.
- Мисү?
- Чэн тэрэнд анхаарал тавина

Би чимээгүй болон түүний мөрийг дэрлэлээ. Хэдхэн цагийн өмнө яаруу явж байгаад ч санаа зовж байсан ч одоо бол үнэхээр жаргалтай байна. Минсок Хятадад эрхтэний наймаа, биеэ үнэлэгч болон хар тамхи худалдаалахаа болих гэж байгаа талаараа хэд хоногийн өмнө надад хэлсэн юм. Хятадад байгаа өөрийн байгууллагаа хааж, хамтран ажиллагсадтайгаа уулзаж, тэнд байгаа Лотус шиг биеэ үнэлэгчийн газрыг ч хаах болно. Тэр минь цаашдаа муу зүйл хийхээ болиод Мисү, Чэн, бас надтай хамт урт удаан жаргалтай амьдрахыг хүсэж байгаа. Магадгүй Пак ерөнхий сайдыг унагаах болон Стар группыг булаах нь түүний хийх сүүлийн муу зүйл байгаасай гэж хүсэж байна.

Хятадад байх арван дөрөв хоногийн хугацаанд Минсок томоохон хамтран ажиллагсадтайгаа уулзаж, би бусад жижиг асуудлыг нь зохицуулж байлаа. Эхний хэдэн өдөр Чэнтэй холбогдож, Мисүг сайн байгаа гэдгийг мэдсэн бөгөөд сүүлийн долоо хоногт нь тэр өөрөө надруу ярьсан учраас санаа минь амар амгалан байв. Мисүг тэр гаж донтой залуутай гэрлүүлнэ гэдгийг сонсоод би анх удаа Минсокт уурласан. Тэр надаас болоод бодлоо өөрчлөх гэж байсан ч харамсалтай нь ерөнхий сайд гэх хүн мэдчихсэн.

+++Anomaly+++ COMPLETEDDonde viven las historias. Descúbrelo ahora