- Намайг уучлаарай
Маргот Мисү хоёр уулзаад аль хэдийн хагас цаг өнгөрсөн ч хэн хэн нь чимээгүй суусаар... Эцэст нь Мисү түрүүлж ам нээв.
- Би чамайг буруутгахгүй ээ.
- Би зүгээр л Чэн ахад бүрэн итгэсэн байж
- Цаашдаа яая гэж бодож байна?Мисү түүнд болон ахдаа тохиолдсон бүхий л зүйлсийг бодон гэмшсэндээ нүдэнд нь нулимс цийлэгнэн, өвдөгөө ширтэх бол Марготын харц хорсолоор дүүрэн байлаа. Тэр Мисүгээс хариу хүлээж байхдаа хөмсөгөө зангидан, буйдангаас чанга атгана. Мисүгийн хариулт ердөө л гүн санаа алдалт байв.
- Би Чэний талаарх мэдээлэл цуглуулж байгаа. Лотусын ард явагддаг бохир наймааны талаар цагдаад мэдээлэх нь чи бид хоёрт ч ажилтай учраас өөр аргаар Чэнийг үгүй хийх хэрэгтэй. Тэр новшийг алах хэрэгтэй.
- Г-эхдээ...
- Хараал ид. Чи одоог хүртэл тэр новшийг хайрлаад байгаа хэрэг үү? Тэр ахыг чинь алсан. Миний хүүхэд ч түүнээс болж үхэж, магадгүй би ч үхэх байсан.
- М-эднээ...Маргот цухалдан буйдангаас босоод цонхны дэргэд очин гадаах орчинг ширтэж эхлэхэд Мисү уруулаа хазан нулимс дуслуулан сууна. Тэр саяхан мэдсэн аймшигт үнэнтэй хамт маш ихээр шаналсан. Шаналалаа дийлж ч чадахгүй байхдаа өшөө хорсол тээх нь тэрэнд хэцүү зүйл мэт.
- Мисү, ухаантай бай. Одоо чамд тус болох хүн би л байна. Бас Бэкхён...тэр чамд хайртай, тийм биздээ?
- Тэр надад хайртай гэдэг ч үргэлж л өвтгөдөг.
- Хүн бүр л чамайг өвтгөнө. Гэхдээ дараа нь эмчилдэг нь ховор шүү.
- Өвтгөчихөөд, эмчлэх нь ямар хэрэгтэй гэж...
- Энэ хорвоогийн бүх л хүмүүс бусдыг өвтгөж байна. Өвтгөөд л, илүү их өвтгөөд л. Тэгээд зүгээр л өвчинтэй нь хамт хаа нэгтээ хаяна эсвэл үхэл рүү түлхэнэ. Гэтэл Бэкхён өвчинөөсөө болж чамайг өвтгөсөн. Хүссэндээ биш. Тэгээд эмчилж бас анхаарал халамж тавьж байна.Тэд хоёул санаа алдан чимээгүй боллоо. Марготын хэлсэн үг үнэн гэдгийг Мисү ухаарч байсан учраас түүнд хэлэх үг олдсонгүй. Харин Маргот туйлджээ. Тэр хэцүү бүхнийг ганцаараа даван туулсан, мэдээж Мисүгийн төлөө. Гэтэл одоо тэр Мисүг хүчтэй болгох гэж хараал идсэн сургааль айлдаад сууж байгаадаа дургүй хүрнэ. Хүн бүхний мэддэг галзуу, өөртөө итгэлтэй, ухаантай Мисүг хаачсан талаар тэр дотроо бодож байв.
Аллагын гэрч болчихоод Бэкхёныг эмчлэхийг хүсэж байсан галзуу эмэгтэй, айхаа мартаж Ишиний гэрлүү явж байсан тэр зоригтой эмэгтэй, бусдыг бичлэгээр сүрдүүлж сэтгэлээ хангадаг байсан солиотой эмэгтэй. Тэр эмэгтэй хаа нэгтээ алга болжээ. Марготын нүдэнд эргэлзэж, тээнэгэлзсэн Мисү харагдаж, Бэкхёны нүдэнд өвдөж, шархалсан Мисү харагдана.
ESTÁS LEYENDO
+++Anomaly+++ COMPLETED
FanficХээнцэр уруулын хээ түүний цамцан дээр үлджээ. Энэ бол бүсгүйн ирсэн гэх тэмдэг... Хатаж гандсан нулимсны мөр дэрэн дээр харагдана. Энэ бол бүсгүйн шаналалын илрэл... Хасах хасахын нэмэх. Гажиг залуу, галзуу эмэгтэй... Донтолт... Хүсэл тачаал... ...