Аз жаргал

7K 496 155
                                    


Хэрим өөрийн шагнал дээрх "Пак Хэрим" гэх нэрийг хуруугаараа илэн чимээгүй сууж байгаа хажууд суух Бэкхён руу ширтэн "Ааваа, би Бюн овогтой болмоор байна" гэхэд түүний аав юу гэхээ мэдэхгүй чимээгүй сууна. Тэр энэ гэрт ирээд аль хэдийн долоо хонож байгаа ч Мисүтэй олигтой зүйл яриагүй, тусдаа унтаж байгаа билээ. Гэтэл тэр охиндоо юу гэж ч хариулах билээ дээ.

- Энд Бюн Хэрим гэж бичигдвэл танд ч гэсэн гоё биздээ, ааваа

- Мэдээж.

- Ээж таныг санаад бэтгэрчихсэн болохоор юу ч ярихгүй байгаа байх. Түүнээс биш танд үнэхээр их хайртай шүү. Битгий бууж өгөөрэй, ааваа. Амжилт

- Заа

Хэрим өөрийн шагналаа барьсаар өрөөрүүгээ ороход Бэкхён буйдан дээр суун инээмсэглэн үлдэв. Хэсэг хугацааны дараа тэр буйдангаас босон Мисүгийн өрөөрүү оров. Мисү ажилаасаа ирэх болоогүй байгаа ч тэр Мисүг орж ирээд өрөөнд нь байгааг харахдаа уурлах вий гэж эмээн, зөөлөн алхан орон дээр нь очиж суув. Хоёр хүний том орны хоёр хажууд нь жижиг шүүгээнүүд байрлах бөгөөд Бэкхён эхний шүүгээг нээж үзэхэд Мисүгийн бололтой тэмдэглэлийн дэвтэр, бичиг баримтууд байлаа. Тэр юм бодолгүй орыг тойрч алхаад цонхон талын шүүгээг нээж үзэхдээ өөрийнхөө хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр болон ажлын ширээн дээр нь байдаг байсан ээжтэйгээ хамт авхуулсан жаазтай зурагаа олж харлаа. Бэкхён гайхан зурагыг аваад хэсэг харж зогсохдоо ээжийнхээ тухай бодолд автаад амжив. Шүүгээнд мөн Бэкхёны хэрэглэдэг байсан үзэг, түрийвч зэрэг зүйлс байв. Шүүгээ тэр чигтээ Бэкхёны эд зүйлсээр дүүрчээ.

Түүний дараа Бэкхён өрөөний буланд байрлах ажлын том ширээрүү очиход тэр ширээ ч бас сандалныхаа хажууд хоёр шүүгээтэй байв. Бэкхён хэсэг бодоод баруун талын хэсгийнх нь бүх шургуулгыг нээн үзэхэд Бэкхёны их сургуулийн диплом, ажилдаа хэрэглэж байсан бичиг баримтууд байлаа. Мөн ажлын ширээтэй залгаатай байрласан номын шүүгээний нэг тал нь тэр чигтээ Бэкхёны гэрт байдаг байсан номнууд байхыг олж тэр анзаарав. Тэгээд хамгийн сүүлд нь хувцасны шүүгээг онгойлгоход мөн л тал хэсэг нь түүнд зориулсан хувцасаар дүүрэн байв. Өнгөрсөн хоногуудад Мисү түүнд хувцас гаргаж өгдөг байсан болохоор шүүгээгээ ингэж янзалсаныг ч мэдээгүй юм. Дунд зэргийн хэмжээтэй шүүгээний тал хэсэгт нь дөч орчим настай эрд зориулсан хангалттай хувцас байлаа. Мисү дотуур хувцас, оймс зэргийг ч мартаагүй байв. Мөн шүүгээний хамгийн дээд тавиур дээр байгаа хайрцагыг Бэкхён олж хараад, түүнийг аван орон дээр тавьлаа.

+++Anomaly+++ COMPLETEDDonde viven las historias. Descúbrelo ahora