Сургуулийн коридороор тог тог хийн алхах захиралын хөлийн чимээ мөн тэднийг даган алхацгаах дөрвөн залуусын шивнэлдээн сонсогдож байлаа.
Захирал: за сайн байцгаана уу!
Бүгд: сайн!
Захирал: Хун багшаа~ би Элитэй уулзаж болох уу?
Хун багш: за яахав тэг лдээ.
Би бага зэрэг хөмсгөө зангидсаар ширээнээс босон ангийн хаалгаар ундууцан гараад захирал руу харан мэндэлвэл түүний ард гурван залуу том нүдлэн над руу ширтэж байлаа.
Би: сайн байна уу та?
Захирал: Танилц Эли! Энэ бол манай сургуулийн шилдэг сурагч Шин Эли! Харин эд бол шинэхэн хамтлагын дуучид. Тэд мэргэжил дээшлүүлэхээр ирсэн залуус. Ким Тэхён, Пак Жимин бас Жон Хусог.
Би: танилцахад таатай байна
Захирал: чи тэдэнд бүгдийг тайлбарлаж өгөөд сургуулийг танилцуулан хөтөлбөр зэргийг зааж зааварлах хэрэгтэй байна. Мөн тэд хичээлийн дундаас орж ирж байгаа тул зарим нэг хичээлийг ойлгохгүй байх чи тэдэнд давтлага өгвөл ямар уу?
Би: болдог бол үгүй гэх сэн.
Захирал: алив ээ Эли~
Би санаа алдан толгой дохьсоор: ойлголоо
Захирал: за найдлаа шүү~
Тэр мөрийг минь цохичихоод инээд алдсаар ажлынхаа өрөө рүү дээгүүр харан алхахад саяхан л бүлтгэнэн харж байсан залуус дуу шуу орон биеэ сул тавин жинхэнэ төрхөө гаргалаа.
Би: намайг дагаад яв аа!
Тэхён: хүнтэй аятайхан харьцдаггүй юм уу!
Би: болгоож хайрла~ ноён Ким Тэхён.
Жимин: чи түүнийг яаж мэддэг юм?
Би: сая захирал та нарыг танилцуулаа биз дээ! Одоо дагаад явцгаа надад цаг бага байна.
Би: тэгэхээр мэдэж байгаачилан энэ бол урлагийн сургууль. Энд дуу дуулж, бүжиглэж, жүжиглэж сурна. Мөн дуучин гэдэг нэрийг зүүхийн тулд хөгжмийн түүх болон ноот загварын талаар мөн хувь хүний хөгжлийн үүднээс математик, хэл зүй, олон нийттэй харилцана гэдэг утгаар гадаад хэл, нийгэм судлал зэрэг хичээлүүд орно.
Сургууль маань таван давхар, оюутны байр нь тусдаа. Их, бага хоёр хоолны танхимтай, спорт заал нэг, урлаг заал нэг, бүжгийн танхим нэг.
Давхар бүрт чиглэлийн дагуу практикийн өрөө хичээлийн өрөө тусдаа.
Би: Бас энийг харж ав! *нэрийн тэмдэг рүүгээ заах* ийм алтан тэмдэгтэй хүүхдүүдээс болгоомжил! Тэдний дургүйг хүргэвэл та нар толгойгүй боллоо л гэсэн үг.
YOU ARE READING
Төмөр хатагтай /ДУУССАН/
Teen FictionТөмөр хатагтай гэх хочноос минь салгахаар ирсэн шинэхэн сурагч. Гэхдээ чи ч бас төмөр залуу.