Би: ОДОО ХАНГАЛТТАЙ! СОРА!
Сора: өө мөсөн хатан минь өршөөж хайрла. Би зүгээр л тэднийг аврахыг хүссэн юм.
Тэр яг өөрийх нь хүссэнээр болсон мэт инээмсэглэчихээд яваад өглөө. Харин хоолны танхимд сууж байсан хүүхдүүд гайхан шивнэлдэцгээж эхэлнэ.
Үнэхээр тайван байх арга алга. Яаж хэлвэл ойлгох юм бэ. Хоногийн 24 цагын 23т нь чалчихаас залхдаггүй юм байх даа
Би: НААД АМАА ТАТАЦГААГААД ХООЛОО ИДЭЦГЭЭ! ЭСВЭЛ ЗАЙЛЖ БОЛНО ШҮҮ!
Танхимд суух хүүхдийн нүд бүгд над дээр тусан зарим нэг нь суудал дээрээ хөшсөн харагдана. Намайг тэдэнрүү муухай харан ширээгээ чангаар нүдэхэд тэд доошоо харан хоолоо чимээгүй идэцгээж эхэллээ.
Би уул нь ингэж уурлаад байдаг хүн биш юмсан. Би өөрийгөө их тайван хүн гэж боддог. Бас энэ сургуульд сурч байгаа арван хуруунд багтах алтан энгэрийн тэмдэгтэнгүүдээс хамгийн энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй нь байх.
Харин бусад нь бол хумсаа нуусан бяцхан өөдгүй муур л гэсэн үг.
Тэхён: саяны эмэгтэй хэн юм?
Би: амаа татахгүй бол хоолыг чинь нүүрэнд чинь нялна шүү.
Тэхён: ойлголоо.
Тэд ашгүй чимээгүй болчихлоо. Том нүдээр намайг ширтэн харах ч асуулт асуухаасаа эмээн чимээгүй л хоолоо иднэ
Би: түрүүний эмэгтэй бол Сора~ түүнийг ихэнхи үгүй ээ бүх л хүүхдүүд үзэсгэлэнтэй гэж сонгосон учраас тэр алтан тэмдэгтэй болсон. Бас тэр бусдыг ашиглах тал дээр номер нэг. Хэн нэгэнтэй үерхчихээд хамаг хөрөнгө, цаг зав, хүсэл мөрөөдлийг нь ховх сороод хаячихдаг хямдхан новш! Өөрөөр хэлвэл хуурамч амьтан.
Хусог: чи түүнд дургүй сонсогдож байна.
Би: би бүгдэнд нь дургүй.
Жонгүүг: харин өглөөний залууг тэгүг гэдэг тэр хамгийн хүчтэй нь. Бас дээрэлхүү ер нь тэр бол танхай амьтан.
Би: та нар гадуур ингэж ярьж байгаад асуудалд оров доо. Би үргэлж та нартай явж цаг тутамд чинь хамгаалж чадахгүйг санаарай.
Жимин: бид өөрийгөө хамгаалж дөнгөх байлгүй дээ.
Би: тэгвэл надгүйгээр нэг өдөр хэрхэн өнгөрөөхийг чинь харах уу?
Хусог: тэгье болж байна.
Жонгүүг: ахаа хэрэггүй ээ.
Тэхён: Жонгүүг айж байвал наад шуламтайгаа явж бай! Харин бид хэн гэдгээ үзүүлээд өгье!
KAMU SEDANG MEMBACA
Төмөр хатагтай /ДУУССАН/
Fiksi RemajaТөмөр хатагтай гэх хочноос минь салгахаар ирсэн шинэхэн сурагч. Гэхдээ чи ч бас төмөр залуу.