11. Зуслан

3.2K 238 14
                                    

Юнги: чи түүний хэлснийг гадарлаж байгаа биз дээ?

Би: тэгэхээр түүний үг үнэн гэж үү?

Юнги: харин чи хэл! Тэр үнэн хэлсэн үү?

Би: ахаа!

Юнги: чи бид хоёр биенээ мэддэг болоод удаж байна. Би ч тэр, чи ч тэр гэр бүлийн шаардлагаар хоорондоо гэрлэх гэж байгааг мэдэж байгаа.

Юнги: нэгэнт өөрчлөх аргагүй зүйлийг үзэн ядаж уурлах хэрэггүй болохоор хоёулаа биенээ хайрлахаар тохиролцсон. Гэхдээ үнэнээ хэлээч чи жинхнээсээ надад дурлаагүй биз дээ?

Би: тэгвэл та? Намайг танд дурласан байгаасай гэж хүсэж байна уу? Эсвэл үзэн ядаасай гэж хүсэж байна уу?

Юнги хэсэг чимээгүй зогссны эцэст: март даа. Одоо явцгаая. Би чамд нэг газар үзүүлье.

Тэр хэсэг эргэлзэн дотроо ямар нэгэн зүйл бодон зогсож байсан ч гарнаас минь хөтлөн нэг тийшээ чирэн алхлаа.

Үнэхээр би түүнийг хайрлах хэрэгтэй юу? Эсвэл үзэн ядах ёстой юу?

Юнги: би энд анх ирээд их гайхсан шүү. Энд ийм газар байна гэж ёстой бодоогүй. Энд анх ирээд хамгийн түрүүнд чамайг энд авч ирэхийг хүссэн.

Би: яагаад би гэж?

Юнги: мэдэхгүй ээ энэ газар чамайг санагдуулдаг болохоор юм болов уу. Ямартай ч залууст ч хэлээгүй байгаа. Тэд ч олохгүй биз. Зөвхөн чи бид хоёрын нууц.

Би: би тэгээд энэ цөөрөм шиг гэж үү?

Юнги: надад л тэгж санагдсан. *мөрөө хавчих*

Юнги: тогтуун тайван үзэсгэлэнтэй. Бас бага зэрэг хүйтэн. Надад чи л бодогдож байна.

Түүний авч ирсэн газар байшингаас нилээн хол байх ба бараг ой дунд шахуу. Ойн модны цоорхойд нарны бяцхан туяанд тайван гэгч нь гялалзан гялтганах бяцхан цөөрөм.

Түүнийг тойрон өнгийн цэцэгс алаглаж хаа нэгтэйгээ шувууд шулганан жиргэх нь зүүд гэлтэй. Магадгүй үлгэрийн ертөнцөд дур мэдэн ороод ирчихсэн байх

Би: бид энд дахиж ирэх үү?

Юнги: ирнэ ээ.

Би: ахаа~ та надтай цуг байгаадаа баярладаг уу?

Юнги: юу?

Яагаад ингэж асууснаа мэдсэнгүй. Зүгээр л ам минь өөрөө хөдөлчихсөн. Юу ч бодолгүйгээр хэлчихсэн. Гэхдээ би бодож асуух байсан бол түүнээс эмээгээд чадахгүй байсан биз.

Төмөр хатагтай /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora