5. Нууц

3.3K 268 3
                                    

Тэхён: яа-яаая лдаа!

Би: битгий хөдлөөд бай!

Тэхён: хайран сайхан царай минь.

Би: цамцаа тайл!

Тэхён гараараа цээжээ нуун: юу?

Би: эсвэл өөрөө наалтаа наа!

Тэр жуумалзан инээмсэглээд цамцаа тайлан надруу харлаа. Санаснаас дээр байна шүү. Гэхдээ хэд хэдэн газар өвчин намдаагч наалт наах хэрэгтэй байх.

Би түүний урд өвдөглөн суугаад наалтийг нь нааж эхэллээ харин тэр надруу ширтэн өвдөлтөндөө бага зэрэг ярвайн сууна.

Би: хэн чамайг бусдын асуудалд оролц гэсэн юм!

Тэхён: чи ч бас оролцож л байнашд.

Би: чи чинь--

Тэхён: өнөөдрийг дуустал би чиний мэдлийн хүн биш байх аа!

Би: гэхдээ чи бэртчихвэл--

Тэхён: яана гэж? Чиний санаа зовно гэж үү

Би: дараа нь чамайг зодсон хүмүүсийг олж шийтгэх бас чамайг ухаан ортол асрах үүрэг надад ноогдоно.

Тэхён: тэгсэн ч болоосой~ *бувтнах*

Би: юу?

Тэхён: юу ч биш ээ.

Би толгойгоо сэгсэрчихээд түүний урдаас босон эргэж явах гэхэд тэр намайг татан гэдсэнд минь нүүрээ наалаа.

Түүнийг надад наалдах үед гайхан түлхэхийг оролдсон ч түүний амьсгал биенд минь мэдрэгдэх үед амьсгалахаа ч мартан хөшиж орхих нь тэр.

Тэхён: чи яагаад инээдэггүй юм?

Би: би инээдэг~

Тэхён: бусдын өмнө. Зүгээр л зөөлөн инээмсэглэж гараараа даллаж болно.

Би: яах гэж?

Тэхён: бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй~

Би: яагаад бусдад таалагдахын төлөө худлаа жүжиглэх хэрэгтэй гэж? Тэгснээр юу хожих юм?

Би бага зэрэг хайнгадуухан хариулан мөрөө хавчвал тэр надаас холдон дээшээ өнгийн нүдрүү минь ширтлээ.

Тэрён: магадгүй хайртай учирах ч юм билүү.

Би: надад тэр чинь хэрэггүй ээ.

Тэхён: гэхдээ чи инээхээрээ хөөрхөн харагддаг.

Түүний сүүлийн үг намайг гацааж орхилоо. Би хэзээ ч тэр хүнээс өөр хүн хэлээгүй л бол ингэтлээ онцгой санаж балмагдаж байснаа санахгүй байна. Үнэндээ яаж инээдгийг ч мартсан байсан байх.

Төмөр хатагтай /ДУУССАН/Where stories live. Discover now