Тэхён: ингэж тэврээгүй удчихжээ.
Би: Т-Тэхён~
Тэхён: ингэж тэврэхийг чамтай ингэж зогсохийг хичнээн их хүссэн гээч.
Би: чи энд ингэж ирж болохгүй. Энд байх ёсгүй Тэхён аа~
Яагаад ч юм нулимс нүдэнд мэлтэлзэн зүрх сэтгэлийн минь гүнээс түүнийг санаж тэвэрч санаа тавихыг хүсэж байгаа ч тархи минь үл зөвшөөрнө.
Биеэ барин нулимсаа барихдаа хоолой минь зангирч бага зэрэг чичирхийлэх нь мэдрэгдлээ.
Тэхён: тэгвэл чи яах гэж гарч ирсэн юм? Гараад ир гэж хэлэнгүүт л шууд гүйгээд гараад ирдэг нь яаж байгаа юм? Чи ч бас-
Тэр тэврэлтээ чангалан хүзүү рүү минь нүүрээ шигтгээд гүнзгий амьсгаа авахад дусал усан нуруунд минь дусах нь хамаг биеийг минь арзайлгана.
Тэхён: чи ч бас намайг санасан биз дээ? Намайг харахыг надтай цуг байхыг юу ч хамаагүй ярьж хоолойг минь сонсохыг хүссэн биз дээ?
Би: утгагүй зүйл ярихаа боль!
Аль хэдийн урссан нулимсаа арчин түүнээс салахийг оролдон гарыг нь зуурсан ч тэр тавих шинжгүй улам л наалдан тэврэнэ.
Би: чи бид хоёр шиг азгүй хүмүүс байдаг болов уу? Хайртай хэрнээ, бие биенээ санаж байгаа хэрнээ. Галзууртлаа шаналж шархалж байгаа хэрнээ. Уулзаж ч чадахгүй уулзсан ч бие биенээ тэвэрч, үнсэж, энхрий үгээр илбэж чадахгүй. Ямар хувь тавилангаараа холбогдчихоод ингэж зовоод байгаа юм бэ?
Амьдралд сөхөрч бурханд гомдож өөртөө хамгийн ихээр уурлан бухимдаж байж урсгасан нулимс минь хацар даган урссаар Тэхёний гаран дээр тусахад тэр гараа аяарханаар суллан надаас холдоно.
Би: магадгүй төмөр хатагтай болж хувирсан нь алдаа байх. Мөс шиг хүйтэн сэтгэлтэй болоод төмөр хатагтай нэрийг зүүснээс хойш үүн шиг азгүйтэл үгүй ээ. Энэ үеэс л миний амьдрал тэр чигээрээ там болчихсон.
Тэхён: би чиний сэтгэлд хурсан гунигийг чинь, амьдралд чинь үүрлэчихээд байгаа зовлонг чинь зуны дэвэргүүн салхи шиг арилгаад өгье.
Тэр мөрнөөс минь барин өөрлүүгээ харуулан зогсоогоод нүдрүү минь хэзээ ч няцахгүй гэсэн шиг цоо ширтэн итгэл төгс хэлнэ.
Би түүний ийм шулуухан ярьж байхыг хараагүй юм байна. Хэзээ ч ийм зоригтой шийдэмгий байхыг нь хараагүй юм байна.
Би: яаж? Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ боломжгүй зүйл~
Тэхён: Эли! Ухаантай бай! Битгий бууж өг лдөө! Хувь тавиланг дагаж явдаг юм биш өөрөө бүтээдэг юм!
KAMU SEDANG MEMBACA
Төмөр хатагтай /ДУУССАН/
Fiksi RemajaТөмөр хатагтай гэх хочноос минь салгахаар ирсэн шинэхэн сурагч. Гэхдээ чи ч бас төмөр залуу.