Тасралтгүй анивчих гэрэлнүүд нүд гялбуулахад урдах замаа ч харалгүй хажууд минь сугадан алхах залууд итгэн урагшилна.
Харанхуй замаар гэрлийг зүглэн алхах үед урд минь ярайх улаан хивс үзэсгэлэнтэй хийгээд эрхэмсэг.
Дэлхий даяар харж олон түмэн сонсож байгаа гэдгийг бодох төдийд л гарын минь алга хөлөрч хөл минь чичирнэ.
Юнги: битгий сандар аа. Чи сайн байх болно.
Би: би энэ камерний гэрэл олон хүний шуугианд хэзээ ч дасахгүй байх аа.
Юнги: гэхдээ чи үргэлж хамгийн шилдэг нь байдаг.
Би: зөвхөн таны хажууд л.
Шивнэлдэн сугадалцсаар алхан замын төгсгөлд ирэхэд тэр бэлхүүсээр минь чангаар тэврээд доош тонгойн уруулыг минь зөөлнөөр шүргэн үнсэнэ.
Юнги: би чамд хайртай~
Айдас сандрал шаналалыг минь түрхэн зуур үргээн хуран цугласан олон, анан зогсоцгоох сэтгүүлчидээс хамгаалан тусгаарлаж байгаа нь энэ.
Хоёр жил үнэхээр хурдан өнгөрчихөж. Түүгээр хамгаалуулж түүнд хариу тусалж бизнесийн хосууд бол жүжиглэсээр аль хэдийн хоёр жил болчихож.
Ийш тийш харан инээмсэглэн зургаа даруулсаар дотогш орлоо. Хаалга нээгдэн оров уу үгүй юу. Өөдөөс инээмсэглэн ширтэх туслах ажилчид гадуур хувцас цүнхийг минь аван суух суудалд минь хөтлөн аваачина.
Юнги: энэ сүүлийнх нь үү?
Би: тийм байх.
Юнги: өнөөдрийг хамгийн сайхан дурсамжтай байгаасай гэж хүсэж байна.
Би: бас дулаахан. Бурхан минь би хөлдөх нь ээ.
Биеэ хумин түүнд наалдан зогсвол тэр намайг шоолон инээгээд нуруугаар минь чангаар тэврэн өөртөө улам наан сууна.
: Эли~
Би: Жон Жон *бувтнах*
Жонгүүг: Эли~ уулзаагүй удаж ээ.
Тэр гараа томоор алдалсаар хүрж ирэн чангаар тэврэн хацар дээр минь үнсэн томоор инээд алдаад хөлийн минь улнаас толгой хүртэл нэгд нэгэнгүй ажин харна.
Би: Жонгүүг~
Жонгүүг: чи улам хөөрхөн болчихжээ.
Би: харин чи улам өндөр болчихож.
Жонгүүг: би өсөөгүй шдээ.
Юнги: хаа! Мөн тийм байх даа!
YOU ARE READING
Төмөр хатагтай /ДУУССАН/
Teen FictionТөмөр хатагтай гэх хочноос минь салгахаар ирсэн шинэхэн сурагч. Гэхдээ чи ч бас төмөр залуу.