19. Тэнэмэл

2.5K 186 20
                                    

Аав: одоо гарцгаа даа. Өдөр өнгөрлөө. Манай хүмүүс хэвлэлийн бага хурал хийчихсэн байгаа. Одоо явж дүүлэн нис!

Би: бурхан минь. Амьд явахад нээрээ их юм үзэх юм аа~

Би түүний амандаа дуу аялан инээмсэглэн байж хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй юм байна. Уул нь би түүнийг тэвэрч аваад хайртайгаа хэлэх ёстой биз дээ?

Гэхдээ бүр айчихлаа байна.

***************

Жин: ингээд бүх зүйл эмх цэгцэндээ орлоо~

Намжүүн: одоо л бүтэн амьсгаа авахаар болох шив.

Сынри: миний муу дүү ингээд хүний хүн болох нь. *худлаа уйлах*

Би: ахаа~ би хуримаа ч хийгээгүй байна.

Жонгүүг: тэгээд одоо яах гэж байна?

Би: юу?

Жонгүүг: чи дараагийн хийх зүйлээ төлөвлөчихсөн биз дээ?

Би: тийм ээ надад бодсон зүйл байна.

*****************

Гурван жилийн дараа

"Өнөөдрийн L&T уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

Манай уран зургийн үзэсгэлэнгийн дээд давхруудад дугуйлан клуб ажиллаж байгаа болохоор та бүхний хүүхдүүдээ хайгаад олохгүй бол дээшээ гарч үзэхийг зөвлье.

Тэгэхээр ингээд нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхэлж байгааг мэдэгдэж байна!"

Урд минь татсан уртаас урт улаан туузыг гартаа байх алтан хайчаар хайчилан газар унагавал өнгийн цаасан салют буудаж цугласан олон дуу нэгтэйгээр алга ташин шүгэлдэж үзүүлнэ.

Сэтгүүлч: SJ компаны охин залуу авьяаслаг дуучин Элитэй хийх ярилцлага минь ингээд эхэлж байна. Сайн байна уу та~

**************

Зургийн үзэсгэлэн дундуур алхаж өөрийн зурсан зургуудаа харахад жаахан ичмээр ч надад таалагдаж байна.

: мөсөн хатагтай~

Танил нэр чихэнд жингэнэн ардаас минь хэн нэгэн хүйтэн амьсгалаараа хайрах үед цочисхийн эргэн харвал Тэгүг дүрээрээ зогсож байх нь тэр.

Тэгүг: төмөр хатагтай өдрийн мэнд~

Тэр ахиад л надаар дооглон гараа урдаа авч доош мэхийн ёслоно.

Би: яаа! Чи муу хаагуур явж байгаад ирж байгаа юм! Хэл сураггүй яах гэж явсан юм дурак аа! Тэр чигээрээ явахгүй яагаав тэнэмэл ээ!

Төмөр хатагтай /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora