Энэ бол алдартнуудын эрлэг. Зүгээр их зантангуудын оргонол. Бүгд л алдар нэрийн төлөө зэрэглэл тогтоож, өөрсдийн үүсгэсэн бяцхан хаант улсдаа эрх мэдлээ тогтооно.
Алтан тэмдэгтэнгүүд гэх зэрэглэлүүдийн толгойлогчид бүгд л өөртөө хүчин зүтгэх туслахуудаа сонгон авна.
Өөрөөр хэлбэл өөрийнх нь улыг долоох бяцхан арчаагүй амьтдаа үр хүүхэд шигээ хайрлаж, хамгаалж байж өөрийн нэр хүндээ мандуулан илүү алдартай болох байх.
Би: бурхан минь энэ ахиад л чи юу?
Сора: чи надаар оролдож зүрхэлнэ гэнэ ээ?
Би: аваатай бол өгөөтэй гэдэг биш билүү?
Сора: чи муу шулам! Яаж миний хүмүүсээр оролдож чадаж байна аа!
Би: чи эхлээгүй гэж үү?
Сора: тэр чинь—
Би: амаа тат! Зүгээр л чиий хогийн зангийн чинь шанг өгж байхад яагаад уурлаад байгаа юм? Багадаа юу?
Сора: чи бусдын мөсөн хатан нь байх ч надад бол илүү үгтэй шулам гэдгээс өөр хэн ч биш.
Би: чи иймэрхүү хорон үгэн дээрээ анхаарах хэрэгтэй юм байна. Яг л чиний үнэртэй ус шиг огиудас хүрэм юм гээч. Муу усны хоолойнд ч илүү дээр байна биз.
Тэр өшөө тэвчиж чадаагүй бололтой дороо чангаар дэвслэн муухай урт хумсаа далайлган надруу дайрлаа.
Энэ бол түүний алдаа. Алтан тэмдэгтнүүд бие биенрүүгээ дайрч болохгүй гэсэн дүрмийг тэр зөрчсөнөөр нэр хүнд нь хормын төдийд л газар унах болно.
Би түүний далайн надруу чиглэж байсан гарыг нь чангаар атган мушгиад ард нь барьвал тэр муухай орилон газар унах нь тэр.
Юу ч чадахгүй байж том том дугарахаар ийм зүйл болдог юм.
Сора: тавь! Новш гэж!
Би: намайг хатагтай гэж дууд.
Сора: хэзээ ч үгүй!
Би: хатагтай гэж дууд!
Би түүний гарыг улам чангалан чихэнд нь зөөлнөөр хэлвэл тэр өвдөж байгаа бололтой гараа хүчтэй саван газар өшиглөн сууна. Бараг л уйлж байна.
Сора: ха-хатагтай.
Би түүний гарыг улам шахан: би сонссонгүй.
Сора: ХАТАГТАЙ!
Би: одоо өөрийнхөө оролдох хүнээрээ л оролд! Гэхдээ чи чадахгүй л болов уу. Чи аль хэдийн алтан тэмдгээ алдчихсан.

ВЫ ЧИТАЕТЕ
Төмөр хатагтай /ДУУССАН/
Подростковая литератураТөмөр хатагтай гэх хочноос минь салгахаар ирсэн шинэхэн сурагч. Гэхдээ чи ч бас төмөр залуу.