10. Хайртай юм уу!

3.3K 245 5
                                    

: Эли~ Эли Эли Эли~

Би: Ахаа!

Тэр холоос гүйн ирээд том хар пальтоныхоо энгэрийг задгайлан намайг хучин тэврээд хамар дээр минь үнслээ.

Хүйтэн байсан тул түүний чих бас хацар нь бага зэрэг улайсан ч тэр цагаан хэвээрээ л байна.

Би: та даарчихсан байнашдээ.

: ийм хөөрхөн охин өөдөөс минь хараад зогсож байхад яаж даарах юм.

Би: саначихжээ. *тэврэх*

: өглөө л салсан биз дээ.

Би: бүтэн таван цаг яаж тэвчиж суусан гээч!

: яанаа энэ эрх охинийг~

Тэр хацрыг минь чимхэхэд би бага зэрэг ярвайн түүнрүү муухай харвал тэр өхөөрдсөн бололтой хацар духан дээр минь үнсчихээд чихэнд минь шивнэлээ.

: чамайг миний хажууд байдагт баяртай байна~

*******************

: өө чи энд байсан юм уу.

Жонгүүг: одоо л нэг анзаарав уу.

: явцгаая би чамайг гэр бүлтэйгээ танилцуулья.

Биднийг тэврэлдэн зогсож байх үед ардаас нөгөө хэд маань гүйцэн ирээд хажууд минь зогслоо. Бага зэрэг. Үгүй ээ нилээн гайхсан харагдана.

Жимин: ахаа?

Хусог: та энд!

: өө нээрээ чи аль хэдийн заримыг нь мэдэх байх аа.

Би: Тийм ээ. Эд бол ядаргаатай амьтад Жимин Хусог. Харин энэ миний сүйт залуу Мин Юнги. Та нар биенээ аль хэдийн мэднэ.

Юнги: хахаха чи яг оноод хэлчихлээ! Тэд ч үнэхээр ядаргаатай шүү.

Жимин: энд юу болоод байгаа юм бэ!

Хусог: байз байз! Тэгэхээр биднийг хамгаалж өгөөч гэж гуйсан Элигийн чухал хүн ах та юм уу?

Жимин: бас Элигийн нууц гэдэг нь.

Хусог: та хоёр бүр хуримаа хийх гэж байгаа юм уу!

Жимин: oy my gowd~

Би: та хоёр тийм ч тэнэг биш л юм байна.

Юнги: яаа яаа~ Эли муухай аашлаад л.

Би: эд нар чинь өөрсдөө л--

Юнги: эегүү энэ эгдүүтэй охиныг хараач ээ. Эрхэлж байгааг нь.

Би: яаа! Би хэзээ!

Юнги: хөөрхөн байна аа.

Түүний үгийг сонсох төдийд л хацар минь улаа бутран толгой доторх бүх зүйл хоосорчих нь тэр. Тэр үргэлж л намайг магтаж өхөөрдөж энхрийлж хэлэх үггүй болтол минь ичээх юм.

Төмөр хатагтай /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora