8. Гэр бүл

3K 248 4
                                    

Тэгүг: чи чинь тэнэг юм уу!

Би дэмий нүдээ бүлтэгнүүлэн түүнрүү харвал тэр бараг л танхимд байсан бүх хүнийг сонстол нь орилчихсон байх нь тэр

Би: гарцгаая~

Би үгийн зөрөөгүй түүнийг татсаар чирэн гарсан ч хүн болгон бид хоёрлуу хачин гэмээр ширтсээр л.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч би үнэхээр их сандарч байна.

Гадагшаа гармагц бид хоёрын хэн хэн маань чимээгүй зогсон газар ширтэцгээнэ. Яг л гэм хийчихсэн юм шиг

Тэгүг: чи үнэхээр одоо мэдэж байгаа юм уу?

Би: мм?

Тэгүг: намайг чамд сайн гэдгийг одоо л мэдэж байгаа юм уу?

Би: тэгхээр чи үнэхээр--

Тэгүг: гэхдээ би чамтай үерхэхгүй ээ~

Түүний хээв нэг хэлсэн үг нь намайг гайхшируулж орхилоо. Үгүй ээ би угаасаа үерхэхгүй л байсан лдаа. Гэхдээ шууд ингэж хэлэхээр нэг л эвгүй.

Би хаягдчихлаа. Өөрийнхөө сайн хүндээ биш өөртөө сайн хүндээ хаягдчихлаа.

Би: үнэхээр эвгүй бас хачин байгаа ч яагаад?

Тэгүг: чамд би илүүднэ ээ. Чи аль хэдийн хайрын гурвалжинд орооцолдчихсон байхад би нэмэгдвэл жинхэнэ холион бантан болох биз.

Би: чи чинь юу яриад?

Тэгүг: энэ сургууль чиний нууцыг мэдэх хүн тэр бүлтгэр баньд бид хоёр л байх.

Би: чи яаж мэдсэн юм?

Тэгүг: би хүмүүст зарлахгүй ээ. Хогийн амьтан ч гэсэн хүн чанартай юм шүү.

Би: баярлалаа. Яаж мэдсэнийг чинь мэдэхгүй ч чамд итгэж байна аа.

Тэгүг: хмм. Элигийн ийм ааш надад таалагдахгүй байна аа. Буцаад төмөр хатагтай бол!

: Эли?

: Эли!

Тэгүг: хмм~ *муухай харах*

Би: яагаад надруу муухай хараад байгаа юм!

Жимин: Эли~ чи бидэнтэй явахгүй гэж байсан байж.

Түүнийг гүйн ирээд мөрөөр минь тэврэхэд ардаас нь өнөө л цавуугаар наачихсан юм шиг цугтаа явдаг хэд нь ч бас гүйцэн ирнэ.

Жонгүүг: Эли ёстой нэг цуг ч явахгүй.

Хусог: омо омо яадаг билээ болзоог чинь бусниулчихав уу?

Төмөр хатагтай /ДУУССАН/Where stories live. Discover now