12. Ахиад л нууц

3.2K 215 2
                                    

Сайхан байна. Хотоос нилээн зайдуу болохоор шөнөдөө од их сайхан харагдах юм. Бас сарны гэрэл ч тод байна.

Ямар ч үүлгүй намуухан орой ганцаараа ойн гүнлүү алхаж байдаг. Чи яг галзуурчихсан байх аа Эли!

Өмнө нь ирж байсан газраараа алхан явлаа. Бага зэрэг чулуутай ч яагаад ч юм тийшээ явах ёстой гэсэн бодол дотроос минь намайг иднэ.

Сарны гэрэл тод ч хангалттай гэрэлтүүлэг биш.

Яг л сохор хүн шиг тэмтчин явсаар өнөөх танил бас нууцлаг газартаа ирлээ. Одоо ингээд харсан тийм ч шигүү ой биш юм гээч. Зүгээр л арав гаруй мод л тойроод ургачихаж.

Өглөөнөөс хойш толгойд минь залран дотроос минь идэж байсан хүслээ биелүүлэхээр бяцхан цөөрмийн дэргэд эвхэгддэг сандлаа тавиад ачаа болгон үүрч ирсэн дэвтрээ гарган суулаа.

Үнэндээ миний хобби~ ирээдүйгээ зурагтай холбож хардаггүй ч дуртай. Яг л өөрийнхөө сэтгэлийг зураг болгон цагаан цаасан дээр өнгөөр ялган буулгах шиг санагддаг.

Эсвэл толгой доторх бүх бодол минь цэгцлэгдчихдэг юм шиг л болохоор.

Түүний хэлсэн үг дотор минь цуурайтан дотрыг минь бусниулж байхад ийм л зүйл хэрэгтэйг би үнэхээр их мэдэж байна.

Яг одоо ганцаараа байж тайвширахгүй бол магадгүй би галзуурчих байх.

***************

Сулран унжсан гараа агуу зориг гарган өргөж түүний толгойн дээр тавьлаа. Өтгөн хар үсний ширхэг бүрээр нь хуруу минь гүйж түүний хацарны ойролцоо байрлахад халуу дүүгэсэн ширхэг нулимс гарыг минь даган урсах нь сарны гэрэл галын дөлд тов тодхон харагдана.

Би: Юнги~

Юнги: чамайг миний хажууд байдагт баярлаж байна~

Би: тэгвэл яагаад уйлж байгаа юм?

Юнги: чамайг намайг орхиод явна гэдгийг мэдэж байгаа болохоор.

Би: ахаа~

Юнги: чамтай байхдаа би тайван байж чаддаг. Чамайг байхгүй үед үргэлж ганцаарддаг болчихсон. Магадгүй чи яг хар тамхи шиг өөртөө донтуулдаг байх.

Тэр нулимсаа шудраад дээш өндийн нүдрүү минь ширтлээ. Түүнийг сарны гэрэл улам төгс нь улам царайлаг харагдуулж байгааг хэлэх илүүц биз.

Би түүний харцнаас дальдчин ийш тийш харахдаа хажууханд минь суух тэхёнтой харц тулгарчих нь тэр.

Төмөр хатагтай /ДУУССАН/Where stories live. Discover now