4. Уучлаарай

3.7K 292 4
                                    

Тэхён: хөөх хэн санаа тавьж байгааг хараач ээ.

Би: амаа тат! Би чиний орсон асуудлын хариуцлагыг үүрмээргүй л байна шүү.

Тэхён нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан сургуулиас гаран алхлаа.

Жонгүүгт хүрсэн, Жонгүүгийг магтсан, Жонгүүгаар бахархсан. Эдгээр асуудлууд аль хэдийн түүнийг зовоогоод эхэлчихэж.

Бодолд автан алхаж байсан тайван мөчийг ард нь чулуу хөдлөх чимээ үргээж орхих нь тэр. Ердөө л чулуу хөдөлсөн ч энэ түүнийг болгоомжилоход хүргэнэ.

Учир нь гадаа ямар ч салхи алга бас энэ хавь хүн байгаа эсэх нь ч харагдахааргүй харанхуй юм.

"Өдөр дуусаагүй байгааг санаарай" гэх Элигийн хоолой түүний дотор цуурайтаж байлаа.

Энэ сургуулийн сурагчид алдар нэрийн зэрэглэл ахиж нэр хүндээ өргөхийн тулд хүн алж хүрээ тэлэхээс ч буцахгүй мангасууд гэдгийг тэр аль хэдийн ойлгочихсон учир бага зэрэг эмээж байлаа.

Ганц хоёрыг бол Тэхён аргалчих ч тэд яг л цөөвөр чоно шиг олноороо дайрна гэдгийг ч бас тэр мэдэж байна.

Тэхён: тэнд хэн байна! *орилох*

Тэхён: хөгжилтэй биш байна шүү!

Сэжигтэй байсан ч тэр үл ойшоохоор шийдэн урагшаа харан үргэлжлүүлэн алхаж эхэллээ. Сургуулийн дотуур байр луу алхан өрөөрүүгээ орох гэсэн ч хэн нэгний инээд болон айдас дүүрэн хашгираан түүнийг замаа буруулахад хүргэнэ.

Тэхён ч гүнзгий амьсгаа авчихаад булан тойрон сонссон хоолойгоо даган харанхуй дундуур бүдчин алхана.

: хэн баатар болохоор ирснийг хараач ээ!

Тэхён: Сора байх аа~

Сора: чамд бол хатагтай Сора юм шүү

Тэхён: чи бид хоёрын хатагтай байна гэж хаашаа харсан юм байдаг юм?

: хөөе хатагтайтай яаж ярьж байгаа чинь энэ вэ!

Түүний нэг дагуул нь муухай нялуун хоолойгоор орилоход яг л хоосон тавгыг сэрээгээр сийчэх шиг дотор арзайлгах нь тэр.

Сора: мөсөн хатан чамайг хөсөр орхисон гэж сонслоо. Хөөрхийдөө хэрвээ намайг хатагтайгаа хэмээн хүлээн зөвшөөрвөл би чамайг ивээлдээ авч болох л юм.

Тэр Эли шиг хамгаалах тухай биш өөрийн бууны нохой болгож новшийн ажилуудаа гүйцэтгэх боолоо болох талаар ярьсныг Тэхён төвөггүй ойлгочих нь тэр.

Төмөр хатагтай /ДУУССАН/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang