Тэр хүнээс хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг надад өгөх юм. Чи яг хэн юм бэ Тэхён аа.
: хөөх энд юу болоод байгааг хараач ээ~ төмөр хатагтайг маань эргүүлчихээ шив. Би хоцорчихжээ.
Би: Тэгүг!
Тэгүгийн зальжин бас хорлонтой дуугаар бид хоёр биенээсээ салан бараг л хоёр алхмын зайтай зогслоо.
Үгүй ээ бид биш би л холдсон байх. Харин Тэхён Тэгүгрүү нэг, надруу нэг харчихаад надруу алхан ойртож хажууд минь наалдах шахуу л зогсоно.
Тэгүг: хмм. Анхлан суралцагч гуай яасан хурдан хөдлөчихсөн юм бэ. Гурван жил цуг сурсан би хүртэл--
Би: Тэгүг!
Тэгүг: Хатагтай минь таныг түрхэн зуур хулгайлж болохсон болов уу.
Тэр ахиад л хүний дургүй хүргэмээр хэдэн үгс хэлээд үл ялиг бөгтийнө. Яагаад ч юм би түүний ийм занд дургүй. Ер нь бүгдэнд нь дургүй л дээ. Уул нь тэр надад бусдаасаа арай л сайн ханддаг юмсан.
Магадгүй тэр зөвхөн намайг онцгойлж сайн ханддаг болохоор би дургүй байх. Бусдыг хорхой мэт үзэн дооглон инээмсэглэдэг хүнээр хүндлүүлээд яана гэж.
Тэхён: түүнтэй тусдаа уулзаж яах гэж байгаа юм?
Тэгүг: чам шиг нялх ногоонд хамаатай зүйл биш ээ!
Тэхён: хэлэхгүй бол явуулахгүй шүү!
Тэр гарнаас минь зууран өөртөө улам наахад би нүдээ эргэлдүүлээд түүнээс холдон Тэгүгрүү алхаж эхэллээ.
Тэрэнд ямар хамаатай гэж! Би Тэгүгт амлачихсан юм чинь.
Тэгүг: ийшээ хатагтай~
Ахиад л зальжин инээмсэглэл. Сонсох төдийд л бие арзайм хүйт даамаар үгс.
Би Тэгүгийг даган түүний бараг эзэмшил шахуу болсон саравч руу явлаа. Аль болох хурдан алхан түүнээс холдохыг хүснэ. Учир нь тэр миний нуруунд хүрэн тэврэхийг оролдох нь надад таагүй санагдаж байна.
Би: тэгээд?
Тэгүг: шууд яриандаа оръё гэж үү? Аргагүй л манай мөсөн хатан шүү. Шулуун бөгөөд шударга.
Түүнийг ёжлон инээх үед би дургүйцлээ илэрхийлэн муухай харвал тэр өөрийн тэнэг наргиандаа ганцаараа инээн халаасаа ухсаар нэг тасалбар гаргаж өглөө.
Тэгүг: маргааш 2 цагт кино театр дээр уулзья.
Би: ойлголоо. Маргааш 2 цагт~
ŞİMDİ OKUDUĞUN
Төмөр хатагтай /ДУУССАН/
Genç KurguТөмөр хатагтай гэх хочноос минь салгахаар ирсэн шинэхэн сурагч. Гэхдээ чи ч бас төмөр залуу.