Part 1

2.9K 118 12
                                    

" Нийтлэл: Алдарт жүжигчин Ким Сокжин өөрийн хайртай бүсгүйгээ олон нийтэд зарлан нийгэмд томоохон шуугиан тариад байна ! "

Тоглоом. .

Тоглоом минь хэтэрсэн бололтой. Жинхэнэ мэт итгэж байсан тэр залуусын зүрхэн дахь бяцхан цэнхэр дөл. Магадгүй би эхлүүлсэн юм чинь би л дуусгах ёстой байх. Тэд надад хугацаа өгөх болов уу? Аль эсвэл бүгд намайг жигшин үзэн ядаж байгаа байх л даа. Арга ч үгүй биз дээ би тэднээр тоглож толгойг нь эргүүлж өөртөө сайнаар эргүүлж байсан. Харин тэд намайг л гэж хайрлаж халамжилж минийх л байсан тийм л хүмүүс. Бүхэл бүтэн долоон залуугийн сэтгэлээр тоглосон надад бурхан та ийм шийтгэл өгч байгаа хэрэг үү? Намайг ганцааранг минь үлдээж байгаа юм биздээ? Би зүгээр дээ. Мин Юнги чи ч гэсэн явсан нь дээр байх. Хэдий чи надад хайртай ч би чамд тийм ч хайртай байгаагүй миний зүрх хүн хайрлах эрхтэй биш байх лдаа.

Юнги-ээс гуйж гэртээ ирээд бүхнийг яаж дуусгах тухайгаа бодож байлаа. Магадгүй би тэр зургийг худлаа эвлүүлэг гээд бүх зүйлийг аваад үлдэж болох ч хэзээ нэг өдөр бүгд мэдэх л байх тэр үед харин юу гэж хэлэх бил ээ? Миний амьдрал худал хуурмаг бүхэн дээр тогтож байх шиг.

Сонголтоо нэг сайн бодож үзэх хэрэгтэй байх. Ким Намжүүн би чамайг сонговол чи надад юу өгч чадах вэ? Магадгүй мөнгө бас жаахан өвдөлт. Чиний халамж зүйрэлхийн аргагүй сайхан ч чи надад яг ч гэр бүл бас хайр гэх зүйлийг өгч чадах уу?

Пак Жимин харин чи надад юу гаар тусалж чадах вэ? Чамтай байхад сайхан байдаг намайг яг л хүүхэд шиг л санаж эрхлүүлж байдагт чинь би баярладаг. Харин чи намайн зүрхнийхээ гүнээс хайрлаж чадах уу?

Ким Тэхён надад чиний мөнгө хэрэг болох болов уу? Мөнгө бас хүсэл таашаал биднийг хэр их хол явуулна гэж бодож байна?

Жон Хусог чамтай байвал би дандаа жаргалтай байна гэжүү? Чиний инээд чиний тэврэлт намайг идгээх шиг л болдог харин насан туршдаа инээдээр тэтгэгдэж амьдрах уу?

Жон Жонгүг! Чи зүгээр л миний хүүхэд шиг л хүн гэтэл чи насан туршдаа өөрөөсөө эгчмэд эмэгтэйтэй амьдарч байж чадах уу?

Ким Сокжин чамайг намайг жаргааж чадна гэж гэж би яагаад бодохгүй байгаа юм бол? Энэ бүхнийг эхлүүлсэн чи юм шиг л санагдаж байна.

Эцэст нь Мин Юнги! Би чамайг гомдоохыг хүсэхгүй байна. Би чамайг над шиг шуналтай амьтны дэргэд байгаасай гэж хүсэхгүй байна. Гэхдээ бас би чамайг л сонгомоор байх юм. Яах ёстой юм бэ?

Excuse me for everything |Completed|Where stories live. Discover now