Шөнөжин нүднээс минь энэ нулимс гэх зүйл хайр найргүй урссан юм. Учир нь би тэр залуучуудаас алинд нь ч хайртай байгаагүй ч хэнийг нь ч алдахыг хүсэхгүй байгаа энэ. Халамж хайр сэтгэлээр бас магадгүй таашаалаас нь салж чадахгүй үгүйлэх байх хэмээн айгаад л байх шиг. Би та нарыг дахиад харахыг ч хүсээд байна. Санаад байна бүгдийг чинь. Гэвч та нар надаас сайн хүнтэй учирч аз жаргалтай байх ёстой хүмүүс.
Өрөөнөөсөө арай хийн гараад доошоо харсаар явж байтал хэн нэгний хөл харагдав. Гэхдээ хэн? Гайхан өндийн харавал Жимин зогсож байлаа. Тийм шүү дээ манай гэрт ирж байсан бас кодыг нь мэдэх ганц хүн тэр.
Тэр үг хэлэлгүй алхаж ирээд намайг энгэртээ нааж тэвэрлээ. Магадгүй би түүнд өрөвдөлтэй харагдаж байгаа байх л даа. Шөнөжин уйлаад нүд минь улайж үс нь сэгсийсэн бараг л үхдэл шиг байж байгаа болохоор. Гэхдээ түүний энэ тэврэлт цаанаа л нэг дулаахан байна.
Жимин: гүнжхэн минь уйлчихсан юмуу даа?
Би: үгүй ээ
Жимин: худлаа хэлэхээ болилдоо. Би чамайгаа өөрөөсөө ч сайн мэднэ бас чамайг яагаад уйлсан гэдгийг ч би мэдэж байна
Энэ үг? Тэгэхээр тэр үнэнийг мэдсээр байж над дээр ирлээ гэжүү?
Би: айн?
Жимин: Би тэр нийтлэлийг уншихаасаа ч өмнө гадарлаж байсан юм. Гэхдээ итгэж чадахгүй л байсан л даа
Би: Яаж? Тэгээд яагаад надад хэлээгүй юм
Ийн хэлэхдээ дахин уйлж эхэллээ. Түүний тэвэрт байхдаа уйлна гэдэг магадгүй буруу мэт
Жимин: чиний ажил долоо ч хонодоггүй хэрнэ чи долоо байтугай олон хоног алга болдог. Надтай байхдаа үргэлж утас чинь дуугарч тэгээд л чи хаашаа ч юм яаран явдаг байсан. Тэгээд л би бага сага гадарлаад нэг шөнө чамайг унтаж байхад чинь утасны чинь мэссэжийг уншчихсан намайг уучлаарай би тэр үед л мэдсэн гэхдээ чамд уурлаж гомдолхыг хүсээгүй ээ зүгээр л чиний хажууд чамайг л хайрлахыг хүсээд. .
Улам л хэцүү болоод байх юм! Пак Жимин чи намайг яаа гээ вэ?
Би: тэгээд? Яагаад тэр үед хэлээгүй юм? Би чамайг ингэж их гомдоож байхад чи яагаад? Пак Жимин муухай амьтан минь яагаад? Яагаад гэж асууж байна гэж түүнийг хамаг хүчээ шавхан цээж рүү нь цохилоо. Тэрний минь ч нүднээс нулимс урсаж байна. Хацрыг нь даган урсах бүлээхэн энэ шингэн уруулан дээр нь очоод төгсөх мэт.
Жимин: хайртай болохоороо. . гэсээр түүний зөөлөн бас танил уруул уруулан дээр минь буулаа. Хүчтэй бас таашаалал мэдрүүлсэн биш хэрнэ нэг тийм тайтгарлын үнсэлт зүгээр л бидний уруул шүргэлцэн зогсов. Яг одоо миний шийдвэр тэр мэт л. .
Жимин аажуухан надаас холдоод: Хамтдаа байцгаая тэх үү? Зөвхөн бид хамтдаа Эрим гуйя. .
Эрим.. ингэж дуудуулаагүй удаж! Миний жинхэнэ нэрээр минь дуудах хүн дэндүү ховор болж дээ! Кан Эрим энэ чинь л миний нэр шүү дээ гэтэл би өөрөө ч нэрээ мартах шахаж. .
Би: яаж? Чи бүгдийг нь мэдсэн юм чинь би шууд л хэлсэн нь дээр байх тийм үү?
Жимин: мэдээж хэл
Би: чи хэр ихийг мэдэж байгааг мэдэхгүй юм гэхдээ надад чамаас цаана зургаан залуу байсан.. Уучлаарай арчаагүй намайг... Тэдэн дундаас яг хэнийг нь сонгохыг мэдэхгүй байна би их тэнэг байгаа биз
Жимин: ЗУРГАА! олон юм аа би хоёр л гэж бодсон... Гэхдээ Эрим-а тэд бүгд чамд хайртай гэсэн баталгаа байхгүй шт
Тийм шдээ! Яг үнэндээ надад хайртай гэж бүгдийг мэдсэн хойноо хоёрхон хүн л хэлсэн!
Би: тийм л дээ. .
Жимин: чамд хугацаа хэрэгтэй байгаа байх л даа. Гэхдээ үнэнээ л хэлий намайг сонговол би маш их баярлана шүү бас чамайг дахиж уйлуулахгүй байхын төлөө хичээх болно
Би: з...а гээд улам чанга түүнийг тэвэрлээ.
Жимины энгэрт шигдэн зогссоор бараг өдөр өнгөрөх мэт л. Бид салж ядан холдоод түүнийг гаргаж өгөв. Би бараг шийдвэрээ гаргаж байх шиг байна. Өдийг хүртэл тэд намайг хайх ч үгүй байхад би яагаад шаналах ёстой гэж?!
Өөртөө хоол хийх аядаад байж байтал утас минь дуугарлаа. Дугаарыг нь харалгүй авав
Утсаар:
Би: Байна!
Ххх: Яааааааа! ЭРИ ши би чамд гомдсон мэдүүүү!
Энэ хоолой бас дугаар нь Тэхён!
Би: байна шдээ! Битгий орьлоод бай
Тэхён: хммм муухай хүүхэн минь чи намайг мартчихсан юму?
Би: мартаагүй дээ
Тэхён: тэгээд? Чи өнөөдөр нислэггүй гэсэн тэгээд яагаад ирэхгүй бас хариу бичихгүй байгаа юм бас тэр нийтлэл? Ким Сокжин билүү тэр та хоёр ямар ч холбоогүй биздээ?
Би мартаж Тэхён тэдэн дотроо хамгийн хартай нь..
Би: уучлаарай тэр нийтлэл үнэн
Тэхён: Айн? Би тэр новшийг чинь ална даа.. Мэдээж чи биш тэр л ааааашшшшш гээд утсаа тасаллаа
Дуусах.
Энэ хүн юу хийх гээд байна аа? Арай алчихгүй байлгүй дээ. Чи яагаад ийм хартай юм бэ? Хайртай болохоороо харддаг юмуу? Аль эсвэл өөр шалтгаан байгаа хэрэг үү?
=====
YOU ARE READING
Excuse me for everything |Completed|
FanfictionИтгэлцэл үгүй бол хайр үгүй •Харанхуйд сүүдэр байдаггүйтэй адил гэрэлд үнэн гэж байдаггүй•