Шөнө дунд болж байхад захирал их л уусан бололтой архи үнэртүүлэн орж ирэв. Гэртээ харих гэсэн ч Эрим-ыг энд ганцааранг нь үлдээнэ гэхээр яагаад ч явж чадсангүй. Согтуу ирээд унтах болов уу гэхэл араатан шиг аашилж унтаж байсан Эрим-ыг хүртэл сэрээж орхив. Өдөр бие нь муудаж тэр нэг цайг ууснаасаа хойш нам гүм унтаж байсан тэр Тэхён ирэв үү үгүй юу сэрээд айж чичрэн харж байлаа. Гэвч би яаж ч чадахгүй чимээгүйхэн булангийн цаанаас харж зогсоно надад өөр арга байгаа гэж үү?
Тэхён гэх эрхэм Эрим-ын өрөөнд орон ямар нь зүйл уйлан ярьж байлаа юу гэж байгаа нь бүдэг бадаг сонсогдоно. " Эрим-а чи зүгээр л хэлчих тэгэх үү? Чиний гэдэс өдрөөс өдөрт томорч байна гэтэл миний хүүхэд биш байвал яах болж байна? Хэний хүүхэд юм бэ? Хайрт минь гуйя би яах ч үгүй ээ зүгээр л хэлчих" хэмээн гуйх чимээ л сонсогдож байлаа. Тэгэхээр хэний хүүхэд гэдэг нь тодорхойгүй гэсэн үг үү? Тэхёных биш гэж үү?
Гэхдээ яг одоо энэ тийм ч чухал биш тэр цай ямар учиртай гэдэг л чухал байна яаж олж мэдэх үү? Хэн түүнийг яах гэж Эрим-д өгсөн гээд л. .
Өглөөний цайнаас өмнө Эрим-ын биеийг ажиглах санаатай өрөөнд нь ортол тэр аль хэдийн боссон байх ба толинд нүгцэн хараад зогсож байв. Өмнө хэдэн зуун удаа ийм байхыг нь харж байсан ч энэ удаа яагаад ч харах ёсгүй юм шиг санагдан гарах гэтэл тэр "Жонгүг-а бид үүнээс илүүг үзсэн хүмүүс. Ороод ирээ ямар өмнө нь харж байгаагүй биш дээ. " хэмээн хөнгөн инээлээ. Хараагүй юм аа харж байгаа биш ч өмнө түүнийг ийм том гэдэстэй харах нь битгий хэл төсөөлж ч байсангүй.
Өрөөнд нь ороод зогстол тэр хувцсаа өмсөн орон дээр хэвтэв.
Эрим: Чи явахгүй хэрэг үү?
Би: тийм ээ явахгүй!
Эрим: чи гуниглаж байна уу?
Би: Бага зэрэг л. .
Эрим: үүнээс ч илүү гуниглах болно тэр хүртэл байж чадна гэж үү?
Би: чадна!
Чадахгүй гээд яах гэж? Надад өөр сонголт байхгүй би бүхнээ түүнд зориулна гээд өөртөө амлалт өгсөн хүн!
Би: Нүна! Тэр ямар учиртай цай юм бэ?
Эрим: цай. . Зүгээр л нэг төрлийн өвчин намдаах үйлчилгээтэй гээд л ойлгочих!
Өвчин намдаах? Ингээд л болоо гэж үү?
Дахин тэр гэрт өнөөх ахимаг настай эгч болон Эрим бид хоёр үлдлээ. Цай ч авчирч байгаа бололтой нэг өндөр залуу хайрцаг дүүрэн ногоон навч авч ирээд галын өрөөнд оруулав. Араас нь дагаж очоод "Наад навч чинь юу вэ?" гэж асуухад тэр гайхан харж байгаад хар хурдаараа гүйгээд явчихлаа. Үнэр нь ч тэр харагдах байдал нь ч тэр үнэхээр сэтгэл булаам ургамал байв. Өөртөө дэндүү татахаар тийм л ид шидтэй юм. Нэг ширхэг навч аваад Сөүл рүү хаяглан найздаа өгч явуулав магадгүй тэр л үүнийг юу болохыг хэлж өгөх байх.
Ямар ч эцэг эх хүүхдээ яаж ч байсан дийлдэггүйтэй адил тэд ч бас бууж өгсөн бололтой надад хаяглан ирсэн захианд "Хүү минь бид чиний ирээдүйн төлөө л бүгдийг хийсэн одоо ийм зүйл боллоо гээд бидний хийсэн бүхэн үгүй болчихгүй тийм болохоор хүссэнээрээ амьдар Эрим-ыгээ дагуулаад ир" гэсэн байв.
Ямар их аз жаргалтай ямар их баярлаж байна гээч гэвч тэр надтай явахгүй л болов уу! Яагаад энд ингэж хорогдоог байгаад байгааг нь мэдэхгүй юм!
~
~
~Гурав хоног өнгөрлөө. . Гэртээ ч харихгүй гурав хоног энд Эрим-ыг нүд салгахгүй харж асарч байв. Гэвч ямар ч эм уусан энэ цайнаас өөр нөлөөлж байгаа зүйл үгүй байв. Сөүлээс хариу өглөө ирсэн ч айгаад ч байгаа юм шиг нээж үзэж чадахгүй байна............
"Сөүл-ийн Их Эмнэлгийн шинжилгээ, судалгааны хүрээлэн.
Уг ургамал нь эмэгтэй хүний савыг агшаан ургийг хугацаанаас нь өмнө шахан гаргаж эхийг амьгүй болгох аюултай Хятад ургамал юм. Солонгос Японы дайны үед ашиглагдаж байсан хориотой навч ба одоогоор зөвхөн Хятад улсад худалдаалагдаж байгаа юм"Би магадгүй ийм байх вий гэж л айгаад байсан байх!!!
Амьгүй болно гэдэг нь үхэнэ гэсэн үг биз дээ? Эрим үхэнэ гэсэн үг үү? Үгүй гэж хэлээч энэ худлаа биз дээ? НОВШ ГЭЖ ХАРААД ИДСЭН ЯМАР НОВШ НЬ МИНИЙ ЭРИМ-Д ИЙМ ЗҮЙЛ ӨРСӨН ЮМ БЭ??????
Үүнийг мэдээд шууд л Эрим-ын өрөөнд дайран орлоо. Орон дээрээ гэдсээ тэврээд хэвтэж байх түүнийг хараад өөрийн эрхгүй нулимс урсаж орхилоо. Орных нь хажууд очин өвдөглөж суугаад тэсэлгүй урсгах нулимсаа арай хийн арчаад "Нүна! Битгий явалдаа" хэмээн дахин уйлж эхлэв. Хүсэхгүй байгаа ч нулимс урсаад байх юм!!!
Эрим: Манай жоохон Жонгүг уйлаад байгаа юм уу даа? гэж худлаа инээх гэж оролдоно. .
Би: Та явахгүй биз дээ ?
Эрим: Мэдчихсэн хэрэг үү?
Би: Нүна!!!!
Эрим: Жонгүг-а амьдралд ямар нь шалтгаан байхгүй л бол үхэх нь илүү зөв сонголт байдаг юм. Одоо надад харамсаад бас хорогдоод байх зүйл алга даа удахгүй илүү аз жаргалтай болох биз. Би дэндүү их зовж хэтэрхий их хүнийг гомдоосон шүү дээ одоо ингээд цэг тавьсан нь дээр байх. Амьдралынхаа эцсийн минутад чамайг ч болов харж байгаад баяртай байна. Хүн үхэх хугацаагаа мэддэг гэсэн би удахгүй явах болно харин чи миний хүүхдийг сайн хараад байж байж чадах уу? Түүнийг чамд л үлдээмээр байна Жонгүг-а эцэгтээ эхдээ хаягдсан энэ нялх амьтныг чи минь өсгөж чадах уу? Уучлаарай энэ бүх хугацааны дараа бүх хариуцлагыг чамд үлдээж байгаад. . Жонгүг-а хүүхэд минь гарах гээд байна эмч дуудаад өгөөч?
~~~~
Ийм зүйл болно гэж бодоогүй л биз дээ уучлаарай гунигтай байгаа бол. . Сэтгэгдлээсээ хуваалцаарай хайртууд минь🙆🏻
YOU ARE READING
Excuse me for everything |Completed|
FanfictionИтгэлцэл үгүй бол хайр үгүй •Харанхуйд сүүдэр байдаггүйтэй адил гэрэлд үнэн гэж байдаггүй•