Part 14

703 76 21
                                    

Гунигтай ч би чамтай хамт байна. Хүсэхгүй байгаа ч би чиний дэргэд байна. Айж байгаа ч чи л ганц сонголт болж.

Хязгаар нь үл харагдах асар том эдлэн газар, хэн ч халдашгүй мэт өндөр төмөр хашаа, гурван давхар төөрмөөр том харш. Энэ бүхэн чиний бяцхан илэрхийлэх байх тийм үү? Ким Тэхён. Энэ олон өрөө энэ их тавилгануудыг дан ганц ахимаг настай хөгшин хатагтай цэвэрлэдэг гэжүү. Зүүн бас баруун жигүүр халдаж үл болох хонгилын өрөөнүүд. Энэ газар ирээд дөнгөж долоо хоносон атал ийм их зүйлд санаа зосон хүндхэн айдастай шөнийг өнгөрөөж өдөржин ганцаар ямар нэг хий зүйл сонсож суух ч гэж. Үйлчлэгч гэх энэ эмэгтэй бараг намайг байдаг үгүй ч мэдэхгүй биз өдөрт хоёроос гурван удаа өнөөх Тэхёны уу гэсэн ногоон цайг авчирч өгнө. Гэхдээ энэ цай надад их сайнаар нөлөөлж байгаа жирэмсэн болсноос хойш нуруу их өвдөж сэтгэл гутрал гэх мэт нилээд их муу шинж тэмдэг илэрсэн ч Тэхён-ы гэрт ирснээс хойш энэ бүхэн үгүй болсон гэж болно. Магадгүй тэр өөрөө эмч учир миний биед тохирох эмийг уулгаж байж болох юм. Тансаг шаазан эдлэлийг ёроолд гүн ногоон өнгийн анхилам үнэртэй энэ цайг уух төдийд л амар тайван гэг ч зүйл миний дотор ноёрхох юм.

Эмэгтэй хүн бүрт аливаа зүйлийг мэдрэх зөн билэг гэж байдаг тэр тусмаа өөрийн хэвлийд байгаа хүүхдийг хэнийх гэдгийг багахан ч болтугай таамагладаг байх харин яг одоо надад байгаа таамаглал бол Пак Жимин! Энэ хүүхэд чиний эд эсийн нэг хэсэг гэдэгт би итгэлтэй болоод байна. Өдөр ирэх тусам томорч үе үе ээжийнхээ гэдсэнд бяцхан танго хийх энэ жаал яах ч аргагүй чиний хүүхэд. Гэвч чиний тэр хатуу үгс чихэнд сонсогдож сэтгэлд хадсан байна. Зүгээр дээ хүүхэд минь хэрэв том болоод аавыгаа асуух юм бол би чамайг "Сайн хүн! Энэ дэлхийн хамгийн шилдэг эцэг болох хүн байсан гэвч аав чинь харамсалтай нь ээжийх нь сэтгэлийн гүндэх бяцхан шоронд хоригдож байгаа" гэж хэлэх болно. Энэ үгэнд минь бүү гомдоорой.

Тэхён бас л өглөө эрт ажилдаа явлаа. Ганцаараа гиюүрч харшийг сонирхон алхаж энд тэндхийн зураг хөргийг ажиглаж байв. Өөртөө марсууруулах мэт энэ цайг дахин дахин хүснэ.

Би: Эгчээ! Надад дахиад цай авчраад өгөөч гэх үед өнөөх эгч хормын дотор авчирч өгөв.

Зочдын өрөөнд хөлөө амраан сууж байтал хэн нэгэн бүсгүйн хоолой гарах нь тэр. Үл таних тэр бүсгүйн толгойноос хөл хүртэл хуурамч үнэт эдлэл болон хямдхан хувцасны үнэр ханхалж байлаа. Миний өмнө ирж зогсоод амнаасаа хэнэг ч үгүй бохь гаргаж ирэн гараараа тоглон үлээж байснаа "Тэхён убба хаана байна" хэмээн асуув.

Би: Өөрөө хэн бэ?

Бүсгүй: Ижү! Чи хэн болчоод манай убба-гын гэрт гэдсээ тэврээд хэвтэж байдаг юм!

Би: Хараад байхад чи жоохон охин байна! Наад үг хэлээ цэгнэж хүндэтгэлийн үгээр ярь! Танай тэр убба чинь гэртээ алга гэх үед охин тэнэг хүн шиг л ийш тийш хольхиж байв.

Ижү: Чи ер нь хэн болчихоод энд байгаа юм?

Би: Харин л дээ танай ах чинь ирээд хэлээд өгөх байлгүй дээ!

Биднийг ийн үг хаялцаж байтал гаднаас Тэхён гэж хэргийн эзэн байдгаараа амьсгаадан орж ирэв. Их л нухацтай харсаар нааш алхах үед нь Ижү гэх охин гүйж очин тэврэв.

Тэхён-ы зэвүүцэл төрсөн мэт өөрөөсөө түлхэн түүний нүүрэн дээр Тэхёны гар буун Ижү газар сөхрөн унав.

Тэхён: Чи ямар эрхтэй гэж энэ гэрт ирсэн юм!! Ганц шөнийн хүүхэлдэйн байдаг газар энэ биш!

Ижү: У.убба та яагаад байгаа юм бэ?

Тэхён: Миний гэрт миний эхнэр хүүхдийн дэргэд чи хэнийг ах гээд байгаа юм!

Би ч бас хэн нэгний ганц шөнийн хүүхэлдэй байсан байх тийм үү? Тэхён -ы гар дахин түүнийг чиглэн явах үед өөрийн эрхгүй "ЯААА! КАМ ТЭХЁН! ОДОО БОЛЬ БИ Ч ГЭСЭН ЧИНИЙ НЭГ ШӨНИЙГ ХҮҮХЭЛДЭЙ БИШ ГЭЖҮҮҮ?" хэмээн орлих үед харшийн өнцөг бүрт цуйрайтан сонсогдоно.

Тэхён сандран өмнө минь ирж зогсон "Хайрт минь! Чи минь юү гэж тийм байдаг юм бэ?" хэмээн тэврэхийг хичээв.

Би: Яаж итгэх болж байна?

Тэхён: Эрим-а би чамдаа хайртай ойлгож байна уу? Энэ бол үнэн чиний харж байгаа энэ хүүхэн хэн ч биш чи л надад хэрэгтэй гэх үед нөгөө охин

Ижү: Убба! Би жирэмсэн шдээ гэх нь тэр. .

Одоо бүр хөөрхий жаахан охин ганц шөнөөс болж амьдралгүй болох гэж дээ.

Тэхён: Худлаа ярих хэрэггүй! Нүднээс далд ор!!! Үгүй бол би тонилгоно шүү!

Тэхён-ы хатуу үгэнд охин айсан мэт гүйн гарлаа. Энэ хүний юүнд нь итгэж амьдрахаа мэдэхгүй юм даа. Түүнтэй ярих хүсэл огт байсангүй учир шууд л өрөөндөө орж орондоо шургав. Худал хуурмаг энэ бүхнээс залхаж байна.

Стресс болон энэ бүх худал зүйлээс ч болсон юм уу? Мэдэхгүй юм гэхдээ гэдэс базарж өвдөөд гэдсэн доторхи бүх зүйл гарчих шиг л өвдөж байлаа. Өмнө хэд хэдэн удаа өвдөж байсан болохоор яаж гайгүй болгохоо мэдэж байв.

Би: Эгчээ! Надад цай авчраад өгөөч

====

Excuse me for everything |Completed|Where stories live. Discover now