Зохиолчийн талаас:
Хүүхэд гэдэг амьдралын гэрэл гэгээ утга учир байдаг хэдий ч зарим талаараа бүх зүйлийн үгүй хийг ч хамгийн том зэвсэг мэт. Хайртай гэж цагтаа хэлж байсан ч одоо түүний сэтгэлд Эрим-ыг үзэн ядалтын хар үүл бүрхэн авч.
Жимин Эрим-ын гэрээс гараад хаашаа яах гэж явж байгаагаа өөрөө ч мэдэлгүй машинаа хурдлуулна. Тэр "Хараал ид! Эмэгтэй хүнд итгэх үнэхээр хэцүү юм! Ямар их тэвцээр бас сэтгэлээ шархлуулан байн ирсэн гэтэл юу гэсэн бэ? Хүүхэд!!! Новш новш!!!!! Одоо би зүгээр байж чадахгүй нь" гэсээр машиныхаа үрүүлийг цохин нүүрэндээ байж болох хамгийн зэвүүн инээд тодруулан явж байлаа.
Машин хурдтай ирэн зогссон тэр газар бол эмнэлэг юм. Жимин-ы зорьж ирсэн хүн бол Тэхён!
'Жимин анх өөрөөсөө гадна зургаан залуу байгаа гэдгийг мэдээд зүгээр сууж чадаагүй. Учир нь тэр Эрим-д дэндүү их хайртай байсан юм. Аль хэдийн дайны талбараас хоёр залуу гараад байгааг Эрим-ээс түрүүлж мэдсэн. Тэд бол мэдээж Намжүүн, Сокжин нар байсан. Энэ хоёул дор дороо асуудалтай байсан ч цаана нь дахин дөрвөн хүн байгаад санаа нь ихэд зовж Жимин-ы эцэг эхийн найзууд гэх хүмүүс Хусог-ын эцэг эх байж таарсан! Энэ боломжийг алдахыг хүсээгүй Жимин Хусог-ын ээжид нэгэн бүсгүй танилцуулж өөрийн замаасаа дахин нэг хүнийг үгүй хийсэн нь энэ юм. Гэвч тэр хичнээн их хайсан боловч нэг хүнийг хэн болох ямар хүн гэдгийг нь одоо болтол мэдээгүй яваа тэр бол Жонгүг хэтэрхий нууцлаг хэн ч түүнийг олж чадахааргүй байлаа. Жимин-ы хамгийн том дайсан бол Юнги болон Тэхён нар гэдгийг тэр мэдэж яаж алга болгох талаараа бодож эхэлсэн. Эрим болон Тэхён хоёрын Сокжин-ы талаархи яриаг сонсоод Тэхён-ыг дэндүү бүр маш их хартай нэгэн болохыг мэдээд өдийг хүртэл яаж түүнийг үгүй хийх талаар бодож байсан билээ. Харин тэр өдөр нь өнөөдөр бололтой! Жимин одоо маш их ууртай байна.
Эмнэлэгийн хаалгаар орж хамгийн дээд давхрын өрөөнд орохоор явж байлаа. Нарийн бичгийн Тэхён-ы уулзадттай байгаа талаар сонссон ч Жимин үүнийг тоохыг хүсээгүй учир шууд л дайран оров. Гэвч уулзалт гэсэн ч Тэхён ширээнийхээ ард сандлаа налан тухтай гэх чинь сууж байв. Жимин-ыг дайран орж ирснийг гайхав бололтой Тэхён өндийн суугаад "Хэн бэ?" гэж их л тайван асуув.
Жимин үгийг нь тоолгүй явсаар ширээнийх нь урд байрлах буйдан дээр хөлөө ачин сууж хэсэг өрөөг нь ажив.
Тэхён: Хэн бэ? гэж асуусан байхаа! гэхэд түүний дууны өнгө одоо арай ширүүн сонсогдоно.
Жимин: Эрим-ын найз залуу! гэж ёжтой инээд нүүрэндээ тодруулна.
Тэхён: Ойлгосонгүй?
Жимин: Шшшш! Эмч байж ямар удаан ойлгодог юм! Би Кан Эрим-ын найз залуу нь байна аа.
Тэхён: Тоглоод байгаа юм уу? Уучлаарай энэ таны зугаагаа гаргадаг газар биш!
Жимин: Аан. Тэгвэл Эрим-ынд зугаагаа гаргаж болох нь ээ гэхэд Тэхён суудлаасаа босон Жимин дээр ирэн цамцнаас нь заамдан авч "Ахиад хэл" гэхэд.
Жимин: Үгүй гэжүү чи найз бүсгүйгээ ямар хүн болохыг мэддэггүй бололтой
Тэхён хоошоо суун Жимин-ы юу ярихыг сонирхов.
Жимин: тэгэхээр чиний хайртай Кан Эрим аан биш ээ! Эри бол дэндүү шуналтай гэдгийг мэдэх үү? Чи ганц Ким Сокжин гэх эрхэм түүнд байсан гэж бодоогүй биз дээ? гэж Тэхён-ы нүд рүү ширтэв.
Тэхён: өөр хэн гэж?
Жимин: Хэнээс нь эхэлж болох уу? Миний мэдэхээр чи бид хоёроос гадна 5 залуу байгаа гэхдээ мэдэж байгаагаар ш дээ! Одоо ч тэр хэн нэгэнтэй янаглан дур тавьж байгаа биз.
Тэхён: би чамд яагаад итгэх ёстой гэж?
Жимин: яагаад гэвэл чи яг одоо эргэлзээтэй байсан зүйлээ тодорхой болгоод байна. Чи арай одоо ч Эрим-д хайртай гэхгүй юм байгаа биз дээ?
Тэхён: Би чамайг хэн болох юу яриад байгааг чинь мэдэхгүй! Мөн манай эмнэлэг галзуугийн эмнэлэг биш!
Жимин: Чи одоо намайг галзуу гэж хэлж байж болох ч хэдхэн цагийн дараа бүгдийг мэдэх байлгүй дээ
Тэхён: одоо гарна уу!
Тэхён-ыг ингэж хэлэхэд Жимин чимээгүй л гарч явсан. Гэвч Жимин-ы бодож байснаас өөр хүлээж авсанд бага зэрэг гайхаж байв.
Өрөөндөө тэнэг хүн шиг л ганцаараа "Үгүй тийм байх ёсгүй" хэмээн амандаа үглэн суух Тэхён гадарлаж байсан ч итгэхгүй байсан юм. Зүгээр л бодож байсан зүйл нь гэнт л биелэлээ олоод байна.
~~~~
YOU ARE READING
Excuse me for everything |Completed|
FanfictionИтгэлцэл үгүй бол хайр үгүй •Харанхуйд сүүдэр байдаггүйтэй адил гэрэлд үнэн гэж байдаггүй•