Утгагүй юм бид ямар хүүхдүүд байгаа биш дээ! Тоглоом шиг л үзэх юм. Энэ тэнэг үгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм. "байхгүй болно" гэдэг үгийг чинь би яг юу гэж ойлгох ёстой болж таарч байна? Инээдтэй ч юм шиг.
***
Энэ өдрөөс хойш хоёр хоног өнгөрлөө. Би хэнийх нь ч утсыг аваагүй ганц ч мэссэж нд хариу өгөөгүй. Бүгдэнгээс нь залхаж байна бүгдийн үзэн ядаж байна! Хараал идсэн энэ харилцаа биднийг хэр хол явуулна гэж? Би ямар та нарын бэлэн хүүхэлдэй юу? Хүссэнээрээ хөдөлгөж болох нэгэн чинь гэж санаа юу больж үз гуйя зүгээр л намайг тайван орхи!
Сэтгэл санаа нэг л тогтворгүй болж байнга л уурлаж бас уйлдаг болчихлоо хоол ч идэх хүсэл алга. Толгой ойрд дэндүү их өвдөх болсон бүр сарын тэмдэг ч цагаасаа оройтож байгаа энэ магадгүй сэтгэлийн дарамтаас болсон байх л даа.
Өдрийн халуунд гэртээ өдөржин байсан болохоор ч тэрүү нэг л тааруу байлаа тэгээд ядаж биеэ хөнгөлөх санаатай шүршүүрт орохоор боллоо. Хувцсаа тайлаад бүлээхэн шүршүүрийн дор нилээд удаан зогсож бодлоо хэн нь яаж юу хийх бол гээд л бодох зүйл мундахгүй. Миний одоогийн нөхцөл байдал дэндүү өрөвдөлтэй байна ажил ч байхгүй их хатуу дүрэмтэй болохоор долоогоос дээш хоног тасалсан тохиолдолд ажилаас халдаг тэгээд л одоо би ажил ч үгүй мөнгө гэж ч одоо бараг дуусаж байна ингээд ч болоогүй найз гэж байхгүй ганц найзтай нь нөхөр хүүхэдтэй сайхан амьдарч байгаа даанч Сөүлд биш Бусанд байдаг харин одоо надад хэн үлдэж байна? Хэн ч алга тийм үү?
Усанд ороод зогсож байтал бэлхүүсний минь доод хэсэг гэдэс маань нэг л сонин товойчихсон байв. Нэг тийм хөөцөн ч юм шиг харагдана.
Байз!!! Сарын тэмдэг ирээгүй... Тэгээд энэ гэдэс... Бас хоолны зуршил.... Тэгээд эцэст нь хий огиод байгаа!!! Үгүй биздээ?
Уснаас гараад тольны ар талд байдаг шүүгээг нээн дотроос нь тест гарган ирлээ. Мэдээж үгүй гэдэг итгэл муутай байгаа ч үгүй байгаасай гэж бяцхан бүр маш бага найдвар тээж байна.
Би итгэхгүй байна . . .
Хоёр зураас
Би жирэмсэн гэж үү? Гэхдээ хэнээс? Бас энэ үнэн байх боломжтой юу?
Аль болох хурдан хувцсаа өмсөөд эмэгтэйчүүдийн эмнэлэг явлаа. Очоод өөрийн байнга үзүүлдэг эмчийн өрөө рүү дайрах шахан орлоо. Аз болж тэр ганцаараа байв. Түүний ширээний урд байх сандал дээр суугаад амьсгаагаа аль болох дарж тайван байхыг хичээж байлаа.
YOU ARE READING
Excuse me for everything |Completed|
FanfictionИтгэлцэл үгүй бол хайр үгүй •Харанхуйд сүүдэр байдаггүйтэй адил гэрэлд үнэн гэж байдаггүй•