Part 5

864 79 17
                                    

Тэхён дэндүү хөөрчихсөн харагдаж байна түүний аз жаргалтай байгаа нь нүүрэн дээрээ л эл байх юм. Гэвч би хэнийх нь хүүхэд болохыг ч мэдэхгүй тэнэг царайлаад шийдвэр ч гаргаж чадахгүй сууж байх гэж. Гол нь би одоо Тэхёнд яг юу гэж хэлэх билээ чинийх бишээ гэх үү? Алт эсвэл зүгээр л үгээр нь байж байгаад явуулах уу? Магадгүй тэр нь зөв байх. Хэрэв тэр бусдыг нь мэдвэл надтай хамт газар булж мэдэх л хүн.

Би Тэхёныг гэртээ оруулан буйдан дээр суулгалаа. Юу гэж асуух ямар үгээр яриагаа эхлүүлэхээ мэдэхгүй хий дэмий л шал ширтэж байв. Аз болж тэр өөрөө яриа эхлэв.

Тэхён: Хайрт минь! Чи зүгээр үү?

Би: Б.би зүгээр ээ

Тэхён: Чи тэр асуудалаас болоод ингээд байна уу?

Би: ямар асуудал?

Тэхён: Нөгөө залуу Ким Сокжин бил үү?

Би: а.айн юу лдаа би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна

Тэхён: Одоо түүнийг мартаж болох юм. Тэгвэл бид өмнөх шигээ байж болно

Би: чамд зүгээр байна гэжүү?

Тэхён: би яана гэж одоо надад өрсөлдөгч гэж байхгүй болсон байхад би яагаад зүгээргүй байна гэж

Би: байхгүй болсон гэдэг чинь

Тэхён: тэр дахиж чиний амьдралд гарч ирэхгүй санаа зовохгүй амьдарч болно хонгор минь

Ким Тэхён чи яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Тэр байхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Толгой эргэж гүйцлээ байна

Тэхён: бидний хүүхэд ямар байх бол

Тэр яг одоо үнэхээр их жаргалтай харагдаж байна

Би: мэдэхгүй ээ

Тэхён: гэхдээ энэ анхных нь шүү дээ хоёулаа цаашдаа дөрвөн хүүхэдтэй болох уу?

Би: арай л их биш үү?

Тэхён: үгүй дээ харин ч бага гээч чи минь надад төрүүлж өгөөд байхад л болно би өөрөө өсгөж чадна

Би: мм. .

Юу гэж хэлэх ёстой юм бэ? Надад туслах хэн нэгэн байхгүй юм гэжүү? Аврал эрж гуйхад хэтэрхий оройтсон юм болов уу?

Би: Тэхён-а

Тэхён: мм

Би: хоёулаа дараа уулзъя миний бие бага зэрэг муу байна тэгэх үү?

Тэхён: мэдээж би чамайг залгахыг хүлээгээд сууж байя гэхдээ намайг тийм ч их удаан хүлээлгэж болохгүй шүү

Тэр ингэж хэлснийхээ дараа нүүр дүүрэн дулаахан инээмсэглэн гарч явлаа.

Би чамайг яах ёстой вэ? Бүгдийг хэлэх гэхээр чадахгүй юм магадгүй хэлбэл чамайг тэднийг яах бол гэхээс бүр ч айгаад байна.

Орой ч болж орондоо орж хэвтээд утсаа нээж үзлээ. Бүх зүйл эхэлсэн тэр өдрөөс хойш би байнга унтраадаг болсон учир нь тэдний зурвасууд намайг залхааж байгаа.

Ирсэн дуудлага зурвас гээд л бүгд түүнийх байлаа. Пак Жимин! Чи яагаад надад хугацаа өгөхгүй байгаа юм бэ? Хэтэрхий их яарч байгаа чинь надад таалагдахгүй байна.
Ганц өөр хүнээс ирсэн байсан зурвас нь Жонгүг байв. Түүнийг ч бас би дэндүү их санаж.

"Нүна. Та яагаад алга болчихсон юм бэ? Эмнэлгээс надад хэлэхгүй гарсан тэгээд одоо ингээд холбоо ч барихгүй юм санаа зовоод байна шт" гэсэн байлаа.

"завгүй л баймаар юм"

"Охх. Нүна! Та ингэж нэг юм хариу бичих гэж хаана байна? Утсаар ярьж болно биздээ"

"Болохгүй ээ. Би ойрд их хэцүү байдалд байгаа болохоор санаа зоволтгүй ажилаа хий"

"Нүна санаад байна. Зөндөө их санаж байна"

"Удахгүй уулзах болно оо. Тийм учраас сайн байж байгаарай"

"За. Хайртай шүү ганцхан миний нүна"

Ганцаардаж байна санаад байна би чамайг л санаад байна чи яг одоо хүрээд ирээч тэгэх үү? Гуйя чи л хэрэгтэй байна миний хажууд байгаа ч дээ.

Нүд анилдаад аль хэдийн гүн нойрондоо автсан байв. Хэн нэгний чих рүү үлээх үед бага зэрэг нойрноосоо сэрэх бөгөөд түүний биеэ миний нуруунд наан наалдан араас минь тэврэн хэвтэж байлаа. Хэн гэдэг нь ядах юмгүй мэдрэгдэж байв. Чамайг ямар их санасан гэдгийг мэддэг ч болоосой.

"Санаж байсан" гээд иргэж хараад хүзүүгээр нь тэврээд түүний тэвэрт улам шигдэн орлоо.

"Би ч бас энэ багахан хугацаанд маш их санасан ирэх гэсэн ч чамайг уурлах байх гэж айгаад" гэсээр түүний гар улам чангарч намайг бүр ч чанга тэвэрч байлаа.

Энэ л тэврэлт надад хэрэгтэй байсан мэт л байна. Одоо болж байгаа бүгдийг орхиод хоёулаа зугтах уу?

~~~==~~~

Excuse me for everything |Completed|Where stories live. Discover now