Part 7

809 75 17
                                    

Үнэн! Үнэн хэзээ ч хаана ч ямар ч үед юунд ч үл дарагдах юм.
-
-
-
Уучлал гуйгаад ч мартагдашгүй түүний сэтгэлд үлдсэн шарха!
-
-
-
Гуйя намайг зүгээр л аваад яваач! Одоо үнэндээ бүгдийг хаяад чимээгүйхэн алга болохыг хүсч байна. Хэн ч надад хэрэггүй би түүнийг л хажуудаа байлгахыг хүссэн бололтой!

Байхгүй болсон цагт нь л түүнийг үгүйлж хэр их хайртай байснаа ойлгох юм.

Жимин-а над дээр буцаад ирээч. . Надад тайлбарлах боломж олгооч. .

Зохиолчийн талаас:

Жимин-ыг гарсны дараа юу болоод байгааг ойлгож ядан Эрим газар өвдөглөн уналаа. Гараараа тогтоон барьж байсан хөнжил нь шалан дээр эвхэрэн унаж хэдхэн минутын өмнө байсан шиг л эхээс төрсөн биеээрээ үлдэх аж. Түүний гүн хар өнгийн том алаг нүднээс хагацал гуниг шаналалын нулимс өрөөг чимээ аниргүй болгон урсаж байлаа. "уучлаарай" хэмээн амандаа үл ялиг сонсогдох төдий шивнэн газар ширтэнэ.

Энэ бүх үйл явцыг ажин суусан Юнги орноосоо босон цонхны хажууд байх ширээн дээр байсан машины түлхүүр гар утас бас хайрцагтай тамхи болон асаагуурныхаа хажууд очин хайрцагнаас нэг ширхэг тамхи аван тагт руу гарлаа. Магадгүй тэр сая болсон үйл явдлыг мартахыг хүсч байгаа байх.

Аль хэдийн шөнө дунд болж хотын дуу чимээ арай багассан байв. Сарны гэрэл бас хотод тийм ч их харагдаад байдаггүй од ч тэнгэрт дүүрэн харагдана. Ийм үзэсгэлэнтэй шөнө дахин Сөүлд айлчлахгүй мэт. Гэвч энэ их гайхалтай том өнгийн дор тэр анир чимээгүй л тус тусын бодолд хэт гүн автан байв.

Юнги бэлхүүсээрээ алчуур ороосон байх бөгөөд Эрим-ын гэрийн жижигхэн тагтанд дээр түүнийг яаж аргадах хэрхэн энэ бүхнийг өөрийн талд эргүүлэхээ бодож байлаа. Гэхдээ энэ тийм амар биш юм шиг санагдана Жимин хэрэв Эрим-ын хувьд тийм ч чухал нэгэн байгаагүй бол тэр өдийд ийм байдалтай уйлаад суухгүй байсан биз ээ.
Ганц ширхэг тамхиа асаан нэг хоёр сорон зогстол чимээгүй байх орчинг эвдэн "Тамхиа боль" гэх хоолой сонсогдоно.

Учир нь тэр хөл хүнд! Тамхи бол ургийн хамгийн том дайсан!

Юнги энэ үгний дараа ямар ч эсрэг үйлдэл үзүүлэлгүй дуугүй л тамхиа унтраан хаях аж. Газар уйлан суусан Эрим босон шалан дээр хэвтэх халаадаа өмсөн Юнги-гын хажууд очин зогслоо.

Хэн хэнийх нь үг хэл эвлэж өгөхгүй байгаа бололтой дэмий л тэнгэр ширтэнэ.
Энэ байдлыг эвдэж Юнги яриа эхэллээ.

Excuse me for everything |Completed|Where stories live. Discover now