Part 8

771 91 10
                                    

Сөүлийн нэгэн жижигхэн уушийн газарт виски гэх зүйлийг ар араас нь угсруулан уух тэр залуу. Урд нь үнэтэй болов уу? гэлтэй хоёр хоосон шил хэвтэж мөн л өөр нэгийг нь хоосолж байв. Мөс ч үгүй энэ хатуу зүйлийг уух энэ залуу зүгээр л бүгдийг мартах гэсэн л хүсэлтэй байх аж. Хажууд нь хэн ч байхгүй байхад амандаа үглэж ойр байх хүмүүсийг үргээн байлаа.

"Та нар мэдэх үү? Миний хайртай эмэгтэй их хөөрхөн бас их гоё биетэй. . Инээхэд нь миний зүрх зогсох шиг л болдог, цэцэг бас нар харахаар тэр минь л бодогдож өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Харин уйлах үед нь ямар байдаг гээч би тэр уйлуулсан хүнийг нь очоод босохгүй болтол нь зодоод алчихмаар байдаг. Гэхдээ . . энэ удаа би уйлуулчихсан би өөрөө гомдоосон. Яаж энэ бүхнийг засах вэ? Уучлаарай Эрим-а . . Санаад байна" гэсээр дахин виски-гээ балгах аж. Энэ бүхэнд шаналж байгаа ганц хүн нь тэр биш мэт.

Түүний вискиг хайр найргүй зальгилж байгааг хараад зөөгч залуу их л санаа зовсон байртай ирээд "Жимин ! Чи арай л их уугаад байна" гэсээр хундагыг нь авав.

Жимин: Надад хэцүү байна Хусог-а

Хусог: Яагаад? Би чамайг ингэж их ууж байхыг ер харж байсангүй

Жимин: Хён! Би зүрхээ алдчихлаа

Хусог: юугаа солиороод байгаа юм!

Жимин: Сонсдоо! Би хайртай хүнээ алдчихсан. Бүгдийг тэсэх байсан ч ганцхан зураглал хараад л өөрийн эрхгүй гомдож тэгээд л . . тэнэг юм шиг энэ бүхнийг юу ч биш болгосон .

Жимин энэ үгнийхээ дараа мөн л нулимс туслуулан гараараа нүүрээ даран цурхиран уйлж байв. Хайр гэдэг тоглоом биш! !

Инээдтэй ч нэг эмэгтэйг хайралдаг хоёр залуу туршлага солилцох!

Хусог хэсэг чимээгүй зогсож байгаад хажууд нь суун түүнийг тайтгаруулахаар шийдэв.

Хусог: Жимин-а! Чи ядаж л хайртай хүнээ харж чадаж байна. Ах нь нэг бүсгүйд бүх зүрх сэтгэл хайраа өгсөн гэхдээ одоо би яаж ч хичээгээд түүнтэй уулзаж чадахгүй. .

Түүний сэтгэл татам зөөлөн инээд гэнт л гуниг зовлон болон тунгалаг гялалзсан нүдийг нь нулимс бүрхэн авлаа.

Жимин: Яагаад ?

Хусог: амьдрал гэдэг ямар хүссэнээр болох биш дээ хайр дурлалаас илүү гэр бүл чухал байдаг юм байна лээ. Тэгээд л би түүнийгээ хараагүй их удлаа бас мартахыг маш их хичээж байна даа. Гэвч зүрхэнд минь дэндүү том орон зайг бий болгож байсан бололтой

Жимин: магадгүй тэр бүсгүй ч бас таныг их хайрладаг байх

Хусог: үгүй дээ. . Тэр намайг хэзээ ч сэтгэлийнхээ гүнээс хайрлаж байгаагүй. Тэр харц бас инээмсэглэл өөр нэгнийг л хүсдэг

Жимин: бид дэндүү өрөвдөлтэй юм!

Тэд нэг бүсгүйн талаар ярьж байгаагаа мэддэг ч болоосой! Яаж хоёул ингэж их хайрлаж болно гэж?

Жимин-тэй нэгдэн Хусог ч ууж эхэллээ. Энэ уушийн газар бол Хусог-ын нэг хоббины л нэг хэсэг юм ерөнхийдөө бол түүнийх.

Миний халаас буюу Эрим:

Санаад байна! Би чамайг санаад байна Пак Жимин! Чи хаана байна? Яагаад над дээр ийм олон хоног ирэхгүй байгаа юм!!!

Одоо л нэг сэтгэлээ ойлгоод байх шиг гэхдээ тийм ч тодорхой биш! Зүгээр л яг одоо тэр надад хэрэгтэй байна.

Орондоо ороод нүдээ аниад их л унтахыг хичээж байв. Гэдэс томорч өөрийгөө жирэмсэн гэдгийг бүр л мэдэрч байх шиг гэхдээ энэ хүүхдийг хүсэхгүй хэвээр л байна! Одоо дөрвөн сар болж байгаа болоод ч тэр үү нилээд томроод хэн ч харсан мэдэхээр болсон. Гэхдээ би хэнийг нь ч мэдээсэй гэж хүсэхгүй байна шт.

Шөнө дунд бараг 02:00 болж байхад гэрийн хаалга хэн нэгэн тогшив. Айж байсан ч түүнийг байх гэж итгэл тээн нээсэн юм.

Хаалга нээх төдийд л архины үнэх хамаг тасартал үнэртэж байлаа. Ухаангүй болтлоо согтсон байх миний хүлээж байсан хүн...

Гуйвж найган хаалга налан зогсоод Жимин-ы нүд намайг ширтэнэ. Энэ харцыг санасан.

Би: Жимин-а

Жимин: Сэрээчихлээ уучлаарай

Би: унтаагүй байсан

Жимин: эрт унтаж байлдаа. . Эрим-а

Би: мм?

Жимин: маш их санасан

Би: би ч бас гээд түүнийг үг дуугүй тэврэн авлаа.

Үүнийг л хэд хоног хүсч байлаа. Жимин ч намайг зөрүүлэн тэврээд гараараа үсийг минь элж байв.

Жимин-ы зөөлөн уруул аажмаар уруулан дээр минь буун гэрлүү минь түлхэн орууллаа. Гэрэл унтраасан байсан тул гараараа тэмтрэн асааж тэр ч зүгээр л зөөлөн үнсэж байв.

=====

Excuse me for everything |Completed|Where stories live. Discover now