Part 18

989 100 17
                                    

~~~10 цагийн дараа~~~

Энэ бүхний эцэст чи минь энэ хорвоогоос яваад өглөө. . Тоолж барамгүй энэ их зовлонг үзээд чи минь байхгүй болчихлоо. . Сэтгэл чинь хоосон зүрх чинь хайраар дутаад чи намайг орхиод явлаа. . Нулимсан далай цөхрөлийн элсэн цөлд чи минь ганцаараа төөрчихлөө гэжүү. . Үнэ цэнэтэй байсан аз жаргалтай цаг хугацаа минь чамтай минь хамт дурсамжинд минь мөнхөрнө. . Минийх л байсан чиний ертөнц. . Хайрт минь тайван нойрсдоо. .

Зохиолчийн талаас:

Хүйтэн харанхуй энэ харшид хүүхэд уйлах чимээ л сонсогдож байна. Бүх зүйл хоосон болж сэтгэлдээ түүний байсан бүх орон зайг тэд үгүйлнэ. Тэхён-тай хамт яаран ирсэн эмч ургийг аварч харин энэ бүхний эхлэл болох долоон залуугийн зүрхний эзэн тэр эмэгтэйг аварч чадсангүй. Эмчийн хэлсэн тэр үг тэднийг хангалттай их харамсуулж байсан юм.

Эрим-ыг одоо байхгүй болсон гэдгийг сонсоод Жонгүг шууд л Тэхён-ыг барьж аван энэ бүхнийг түүнд тохож байлаа. "Новш минь! Чи л түүнд хор өгч байсан тийм биздээ!!" хэмээн уурлан нулимсаа урсган асуухад Тэхён чимээгүй л толгой сэгсрэн "Үгүй Үгүй! Би түүнд өгөөгүй! Би яасан гэж?!!!" хэмээн урсах нулимсаа дааж ядна. Бяцхан охины уйлах чимээ хоёр залуугийн цөхрөлийн нулимс энэ харшийг гүн эмгэнэлд оруулж байв.

Эрим-ын хэвтэж байх орны хажуудах ширээн дээр нэгэн захидал байх бөгөөд дээр нь " Намжүүн, Сокжин, Юнги, Хусог, Жимин, Тэхён эцэст нь Жонгүг би та нарын өмнө хамгийн их буруутай нэгэн" гэж хаяагласан байлаа. Жонгүг захидлыг аваад Тэхёнд өгөхөд тэр гайхсан байртай харж байлаа. Аргагүй шүү дээ! Тэхён л энэ хүртэл гэнэн цайлган хайраар хайралж Эрим-д итгэж байсан нэгэн.

Тэхён: Тэд хэн бэ?

Жонгүг: Энэ одоо тийм ч чухал биш! Бид одоо үүнийг унших ёсгүй байх тийм үү?

Тэхён: Яагаад үгүй гэж? Чи Эрим-ын сүүлийн үгийг сонссон харин ядаж би эцсийн бодлыг  нь мэдэхийг хүсч байна...

Жонгүг: Тэгвэл магадгүй унших нь зөв байх...

Тэднийг ийн ярьж байх үед Жимин галзуу хүн шиг л дайран орж ирэв хамгаалагч үйлчлэгч бүгдийг нь үл тоон дайрсаар орж ирэх аж.

Жимин: Эрим!!!! Эрим хаана байна? гэж орилсоор түүний нүд одоо л орон дээр цусанд бүрхэгдэн амьгүй болсон Эрим-ыг харав бололтой.

Жонгүг: Битгий орилж хашгираад бай! Охин сая л унтсан! Ганцхан чамд хэцүү байгаа гэж бодоо юу?!!

Жимин: Би л буруутай!!!  ЭРИМ-А ЭРГЭЭД ИРЭЭЧ!!!!!

Тэхён: Эрим-ын сүүлийн бидэнд хэлэх гэсэн үгийг сонсцгооё Пак Жимин байхаа одоо тайвшир!

Тэд сэтгэлдээ үхэж зүрхэндээ уйж байлаа. Эр хүн гэх нэрэн доор уйлахгүй байхыг хичээн тэнэг хүн шиг сууна. Эрим-ын сүүлчийн захиа! Түүний тэдэнд хэлж байгаа сүүлийн үг!

" Энэ захиаг унших үед би гэдэг бурханы алдаа аль хэдийн тамын хаалгыг татан орсон байх байхаа. Тэнэг хүний ёсоор шунал гэх мансууруулагчид донтон та нарыг зовоосон минь миний хамгийн том алдаа билээ. Бүхнийг минь уучилж чадсанд баярлалаа! Тэхён-а чи минь өөрийгөө буруутгах хэрэггүй шүү энэ цайг би өөрөө уусан юм. Чиний өгсөн ногоон цайг өөр нэгэн хортой цайгаар солин би өөрөө үхэх замыг сонгосон юм шүү. Хайртай гэдгийг чинь хэнээс ч илүү мэдэх ч чиний энэ агуу хайрыг сэвтээхгүй гэж их л хичээсэн гэвч би чадсангүй дээ Уучлаарай... Жонгүг-а намайг гээд энэ хүртэл ирсэн чамд маш их баярлалаа хөгшин хүүхэнтэй амьдралаа холбох гэж эцэг эхтэйгээ тэмцэлдэж байсныг чинь мэдэж байгаа энэ сэтгэлээрээ охиныг минь ч бас хайрлаж яваарай. .  Хамгийн сүүлийн удаа нэгэн зүйлийг гуйя хэний охин болохыг нь битгий сонирхоорой.. Ингээд цэг тавих цаг болсон байна УУЧЛААРАЙ" гэсэн байлаа.

Жимин эхнээс нь дуустал нь сонссон ч түүний тухай ганц ч үг байхгүй байсан юм. Бусдын л адил мартагдаж бусдын л адил жирийн нэгэн болсон байв. Жимин Эрим-д хэлсэн тэр бүх хатуу үгнийхээ араас харамсаж хий дэмий л уучлал эрэн сууна.

Тэхён: Охиныг чи авах хэрэг үү? 

Жонгүг: Мэдээж ямар нэг асуудал?

Тэхён: Үгүй дээ! Эрим хүссэн байхад би юу хийж чадна гэж.

Үхэл бүгдийг эцэс болгож чаддаг бололтой. Хэдий гунигтай байгаа ч өөр аргагүй мэт тэдний нулимс Эрим-ыг үл явуулж чадна. Амиа хичээсэн зан гаргасан ч энэ түүний сонголт тул тэдний үг хий хоосон зүйл.

~~~~

18 партын турш намайгаа марталгүй хамт байсан та нартаа баярлалаа бас маааш их хайртай шүү ❤️❤️🙆🏻утгагүй төгсгөл мэт санагдаж болох ч бүх зүйл аз жаргалтай төгсөнө гэж юу байхав. 😃😅🙆🏻Төгсгөлийн парт болохоор энэ хугацааны турш бодож байсан бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй 💕🙆🏻🙆🏻🙆🏻

KOOKU - нь байлаа🔯🌸

Excuse me for everything |Completed|Where stories live. Discover now