Жонгүг-ын талаас:
Ан эмчийн хэлсэн тэр мэдээ нар гаргах шиг л болж Эрим-тайга уулзах тэр өдрийг маш их хүлээлгэнэ. Өглөө нь гэрээсээ аль болох сандрал багатай гараад эмнэлэгийн үүднээс захирлын гэр лүү явах машиндаа суув. Тэнд очоод түүнийг байгаа гэж бодохоор сүүлийн бүтэн сар хараагүй тэр их аз жаргалыг мэдэрхийг дэндүү их хүсэж байна. Гэнэн цайлган тэр инээмсэглэл юу ч бодож санахгүй ярьчихдаг түүний хүүхэд шиг зан хараад ч ханамгүй гялалзсан нүд нь гээд л тоочоод барамгүй миний хайртай бүсгүй. Гэвч энэ олон сар тоолгүй хаясан гэж бодож байгаа болохоор намайг хүлээж авах болов уу? Бүр намайг мартсан бол яах вэ? гэсэн тэнэг гэмээр асуултууд толгойд ой тоймгүй эргэлдэж байв.
Өндөр хашаатай том харш. . Магадгүй тэр Тэхён-ыг сонгоод энд амьдарч байгаа бол би бууж өгсөн нь дээр бололтой! Эмэгтэй хүн бүр орд харшид хатан шиг амьдрах эрхтэй! Гэтэл би юу өгч чадах билээ? Гурван өрөө байр гэрийн эзэгтэйн ажил л бэлэглэж чадах нь!
Хачирхалтай нь жолооч намайг буулгаад л шууд яваад өглөө. Харшийн үүдээр ороход нэгэн настай эгч зогсож байх ба их л ядарсан харагдана. Өмнө минь ирж зогсоод гараараа дагаж явах дохио өгөөд урд гаран алхалаа. Түүнийг дагаж явсаар нэгэн том өрөөнд орсон ба тэнд тансаг зэрэглэлийн гэрийн тавилга өрөөстэй байх бөгөөд захирал цай уугаад сууж байв.
Тэхён: Ийшээ суу гээд цайгаа ширээн дээр тавьлаа.
Хэсэг чимээгүй суусны эцэст Тэхён яриаг эхлэв.
Тэхён: За тэгэхээр чи нөгөө эмч нь болж таарч байна уу?
Би: Тийм ээ
Тэхён: Би их завгүй байдаг учир өдөр бүр эхнэрийнхээ хажууд байгаад байж чадахгүй байна. Түүний бие ойрын хэдэн хоног эрс муудаж байгаа болохоор өөрийг чинь дуудуулсан юм. Чи намайг байхгүй хугацаанд эхнэрийн минь хажууд хяналт тавьж байх хэрэгтэй би ирсэн тохиолдолд чи явж болно. Уг нь эмэгтэй эмч л гэсэн юм гэхдээ нэгэнт ирсэн юм хойно яах ч билээ
Яагаад бие нь муудсан гэж? Яагаад эмнэлэгт үзүүлж болохгүй гэж? Яагаад заавал гэртээ байлгах гээд байгаа юм?
Би: уучлаарай гэвч яагаад эмнэлэгт үзүүлж болохгүй байгаа юм бол?
Тэхён: Хүсэхгүй байна! Энэ тухай чи хэнд ч юу ч хэлэх ёсгүй шүү!
Түүний энэ байдал их сэжигтэй байна. Арай Эрим-д муу юм хийсэн юм биш биз дээ?
Би: Эхнэртэй чинь уулзаж болох уу?
YOU ARE READING
Excuse me for everything |Completed|
FanfictionИтгэлцэл үгүй бол хайр үгүй •Харанхуйд сүүдэр байдаггүйтэй адил гэрэлд үнэн гэж байдаггүй•