Taehyung's point of view
" Өдрийг сайхан өнгөрүүлээрэй! " хэмээн хэлээд хойш эргэн арийн өрөөрүү ороод хормогчоо тайлж тавьлаа.
Өнөөдөр ч бас хүндхэн өдөр байлаа шүү. Амралтын өдрүүдэд яалт ч үгүй олон хүн үйлчлүүлэх юмаа. Анх энэ ажилд ороход амархан л юм боддог байлаа. Буруу бодож байсан нь энэ.
Хойноос хамт ажилдаг охин хүрж ирэн мөрөн дээр минь нэг цохиод " Сайн ажилласан шүү! " гэлээ. Би инээмсэглэн
Тэхён: чи ч бас сайн ажилласан шүү гэж хэлэх үед тэр мөрөө базлаад сандал дээр суун хүндээр санаа алдав. Яагаад гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой. Бүхэл бүтэн 15 цаг өглөөнөөс орой хүртэл зогсож ажил хийх тийм ч амар биш шүү дээ.
Би түүнд 'сайхан амраарай' гэж хэлчхээд цүнхээ аван түрүүлээд ажлаасаа гаран явлаа.
Өнөөдөр Юнги-гийн төрсөн өдөр учир эртхэн очихгүй бол дараа нь надад л асуудал тулгарна. Яаран явсаар дэлгүүрээс хэд хэдэн лааз шар айраг аван Юнги-гийн гэрийн хаалгыг татан орлоо.
Үс нь арзайчихсан Күүки хаалга тайлж өгөөд
Жонгүг: яасан орой ирдэг юм бэ! Цаадах чинь чамд бөөн уур.
Тэхён: ажилтай байсан юмаа. Бусад маань ирсэн үү?
Жонгүг: бүгд ирсэн. Чамайг л хүлээж байлаа гэхэд нь би инээгээд том өрөөрүү орон ширээн дээр лаазтай шар айрагнуудаа тавьлаа.
Гарууд бөөгнөрчихсөн хүчээ үзээд байж байв. Би ч нээх догь царайлан дундуур нь шахаж ороод зогстол Хусог хүчээ үзэе гэхэд нь зөвшөөрөөд ханцуйгаа шамлан гараа ширээн дээр бардам гэгч нь тавив. Гэтэл юу юугүй ялагдчих нь тэр. Нөгөө нэг бардам залуу хаана байна гэсэн шиг Хусог намайг хараад элгээ тэврэн хөхрөөд газар эвхрээд өгөв.
Тэхён: чи тэгж л бай. Тэгээд ч чамайг булхайцсан гэдгийг чинь би хэлээгүй шүү гэхэд
Хусог: за больд доо, залуу минь! Ах нь булхайцдаггүй юм гэв.
Тэр орой бид бөөнөөрөө шөнөжин хөгжилдөн суусаар тарах боллоо. Ихэнхи нь тасраад уначхаж. Би ч босон цүнхээ аваад гутлаа өмсөн явах гэтэл толгой эргээд юу юугүй уначих гээд байсан учир хананаас түшсээр арай гэж Юнги-гийхаас гаран такси барих гээд зогсож байлаа. Аль хэдийн үүр цайгаад эхэлчихжээ. Гэтэл гэнэт толгой эргэн хажуу тийш яг унахын даваан дээр хэн нэгэн намайг амжин түшээд авав. Удалгүй хөл дээрээ өөрөө тогтоод түүн рүү хараад баярласнаа илэрхийлэн нүүр лүү нь эгцлээд хартал цэвэрхэн царай, булцгар уруул, бага зэрэг онигордуу нүд гээд л зүгээр л төгс төгөлдөр гэж хэлж болохоор нэгэн өөдөөс минь харан инээж байлаа.
YOU ARE READING
The Runner || completed ||
RomanceЧамайг харсан анхны өдрөө л чамд татагдаж, нүд рүү чинь харах үед харцан дунд чинь төөрч байсан үе... Энэ хайрынхаа төлөө эцэж цуцалтгүй гүйх нь миний үүрэг бололтой.