Жимин Тэхён-д болсон бүх зүйлийг ярьж өглөө. Харин Тэхён чимээгүйхэн түүний яриаг сонссоор санаа алдан сууна. Ярианы дундуур Жимин юу ч үл дуграх Тэхён-ийг анзаартал түүний хоёр нүдэнд нулимс хурсанийг хараад дуугаа аядлаа. Харин Тэхён чимээгүйхэн мэгшиж эхлэв. Учир нь тэр осолд орхоосоо өмнө юу болсоныг сансан учраас тэр.
Жимин үүнийг хэрэггүй ч яривуу хэмээн өөрийгөө буруутагсаар Тэхён-ий нурууг илж суутал хаалга онгойх чимээ гархад Жимин эргэн харлаа. Харин хаалгаар нөгөө бүсгүй орж ирэх нь тэр. Бүсгүйгийн өмнө харагдах дүр зураглал цаанаасаа л гунигтай. Тэр Тэхён-ийг хэн болох мөн болсон бүх зүйлийн талаар сайн мэдэж байсан учир орж ирээд ямар ч зүйл ярьсангүй чимээгүйхэн сандал дээр очиж суун тэднийг ширтлээ.
" Жимин би энд хэр удаан хэвтсэн юм... " хэмээн чимээгүй орчинг эвдэн Тэхён асуулаа.
" Хоёр жил... "
" Юу? " Тэхён сонссон зүйлдээ итгэж ядан түүнрүү харах нь тэр.
" Чи зөв сонссон Тэхён. Хоёр жил гэдэг тоглоом биш. Бид чамайг сэргэхгүй бол яанаа гэж өдөр бүр санаа зовсоор ирсэн. Чамайг ингээд л яваад өгчихвөл ... " Жимин үгээ дуусгалгүй мэгшиж эхэллээ.
Жимин хоолойгоо засан өөрийгөө хүчлэн яриагаа үргэлжлүүллээ " Чамайг ингээд л яваад өгчихвөл үнхээр хэцүү зүйл болох байсан юм ".
" Бид гэж хэн юм? " хэмээн Тэхён асуулаа.
Хариуд нь тэр дахиад л зүрхээ сийчүүлсэн хариулт авсан юм. " Миний найз охин бид хоёр " гэх хариултийн зэрэгцээ тэднийг чимээгүйхэн харан суух бүсгүй босож ирэн Жимин-ий хажууд ирж зогсоод түүний гарнаас хөтөллөө.
" Тэгэхлээр та хоёр үерхдэг байсан байхан ээ... " Тэхён-ийг инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг мэдрэмж бүрхэн авлаа. Тэр одоо юу ч хийж чадахгүй шүү дээ. Хоёр жил өнгөрсөн байтал мэдээж тэр найз охинтой болох нь тодорхой.
Харин энэ удаад түүний найз бүсгүй гэгдэх бүсгүй харулав. " Бид үерхээд жил хагас болж байна " хэмээн Жимин-ий гарийг улам чанга атгах нь Тэхён-д мэдэгдэж байлаа. Инээдтэй юм тэр ягаад үүнийг хийгээд байгаа юм бэ? Тэр яг л зориуд Тэхён-ий зүрхийг шархлуулах гэж байгаа юм шиг л энэ үйлдэлийг хийгээд байна. Тийм биш гэж үү?
" Жимин, та хоёр одоо явдаа. Үсээ янзлуулж, сахалаа бас хус. Үгүй бол найз охин чинь чамаас салаад явчих нь байна " хэмээн Тэхён хэллээ. Хэдий тэр зүгээр юм шиг царай гаргаж байгаа ч цаанаа юу нууж байгааг Жимин даанч ухаарсангүй.
" Чи үнхээр ганцаараа зүгээр гэж үү? Чи аль хэдийн хоёр ж- "
" Би зүгээр. Тийм учраас та хоёр явж болно " хэмээн Тэхён Жимин-ий үгийг таслан хариуллаа.
" Сонсож байна уу хайраа? Хоёулаа одоо өөрсддөө анхаарцгаая. Танай найз чинь зүгээр гэлээ шүү дээ " хэмээн түүний найз охины дуу хадлаа.
" Тэгвэл ч " хэмээн Жимин хэлээд сандалнаасаа босон Тэхён руу далалчихаад найз охиноо хөтлөн гараад явчихав. Ингээд л орь ганцаараа үлдэх шив дээ Ким Тэхён.
Зүүд байсан үгүйг нь мэдэхгүй ч Тэхён-ий эцэг эх хэлэхдээ түүний төлөө цохилох зүрх байна гэсэн. Жимин юм болов уу гэж бодож байсан ч одоо Жимин-ий энэ төрхийг хараад тэр бодол нь нурж орхилоо. Үнхээр түүний зүрх Тэхён-ийг гэж цохилож байсан бол тэр найз бүсгүйтэй болохгүй байсан юм. Бас тэр зүгээр л түүнийг хөтлөөд гараад явчихсан. " Болгоомжтой байгаарай, хэрэг гарвал залгаарай… " энэ үгсийн алийг нь ч хэлээгүй инээмсэглээд гараад явчихсан. Гэхдээ Тэхён руу биш тэр бүсгүй рүү.
Үүнийг бодох тусам тэр амьдрах хүсэлээ бага багаар алдаж байлаа. Магадгүй тэр зүүд ч бай үгүй ч бай эцэг эхээ дагаад үхэлийг сонгох хэрэгтэй байсан юм болов уу? Тэхён яг л бяцхан хүүхэд шиг амьдралийн шудрага бус байдалд тунирхан эмнэлэгийн орон дээр хөнжилдөө бүгэн хэвтэв. Харин Жимин тэнд найз бүсгүйтэйгээ зугаацаж байлаа.
…
Маргааш нь Тэхён өрөөндөө хийх зүйлгүй уйтгарлан сууж байв. Ядахнаа эмнэлэгийн коридороор алахъя гэхээр түүний хөлний гипс авах хугацаа болоогүй байдаг. Эргэлтээр ирэх хүн байвал ядахнаа унших ном, идэх амттан захихсан. Гэвч харамсалтайн түүнд тийм хүн үнхээр байхгүй. Энэ зүйлийг бодох үед дахин түүний зүрх зүсэгдэх шиг мэдрэмж бүрхэн авч байв. Энэ янзаараа удах юм бол удалгүй тэр зүрхний өвчтөн болж дуусах нь байна.
Аз болж тэр үеэр Тэхён-д эмийг нь өгөх гээд сувилагч бүсгүй орж ирж таарав. Бүсгүй Тэхён-ий татагнан үг дуугарч чадахгүй байгаа зовиуртай царайг харан сандран буцан гүйж удалгүй эмч дагуулан гүйлдэн орж ирлээ. Их эмч болох нас ахисан эрэгтэй хүн Тэхён-ий дэргэд очин түүний бугуйг барьж үзээд авчирсан жижиг зүүгээ түүний бугуйнд аяархан зооход Тэхён тайвширан унтаад өглөө.
Дахиад л тэр зүүд… Тэхён түнэр харанхуй болон чимээ аниргүйд ганцаархнаа цэл хүйтэн шалан дээр өвдөгөө тэврэн сууж байлаа. Гэхдээ энэ удаад түүний эцэг эх ирсэнгүй оронд нь Жимин болон түүний найз бүсгүй хамтдаа инээлдэн жаргалтайгаар хөтөлцөн алхаж байсан юм. Гэвч тэд Тэхён-ийг харахгүй байлаа. Тэхён тэднийг чимээгүй л ширтэн суусаар байв. Гэтэл гэнэт Жимин найз бүсгүйнхээ чихэнд нэгэн зүйл шивнээд цааш гүйгээд явчихав. Удалгүй хачирхалтай зүйл тохиолдон түүний найз бүсгүй Тэхён-ий сууж байгаа зүгрүү хорссон харцаар ширтэж эхэллээ.
Тэр Тэхён-ийг хараад байгаа хэрэг үү?
A/N: onlyone нь Эрээн хотод гэрийхантайгаа түр зур аялаж байгаад ирсэн учир хэсэгтээ идэвхи бага байлаа уучлаарай.

YOU ARE READING
The Runner || completed ||
RomansaЧамайг харсан анхны өдрөө л чамд татагдаж, нүд рүү чинь харах үед харцан дунд чинь төөрч байсан үе... Энэ хайрынхаа төлөө эцэж цуцалтгүй гүйх нь миний үүрэг бололтой.