[10]

1K 112 2
                                    

Тэр өдөр Хежин Тэхён-ийг асран хонъё гэсэн учир Жимин ч толгой дохин зөвшөөрөөд гараад явсан юм. Тэхён Жимин-ийг орж ирснээс хойш нэг л сонин болчихоод байгааг Хежин анзаарлаа. Гэхдээ юу болсоныг асууж зүрхэлсэнгүй. Харин ч түүнийг хөгжөөж, инээлгэхийн тулд төрөл бүрийн зүйл ярин сууж байлаа. Удалгүй Тэхён-ий царай ч барайхаа болин инээмсэглэж эхлэв.

Орой болтол тэд олон зүйл ярилцаж суусан учир удалгүй тэдний ярилцах сэдэв багасан хэсэгтээ л чимээгүй болцгоов. Хежин буйдан дээр унтхаар шийдэн Тэхён-ий хажуунаас босож яваад буйдан дээр очиж суулаа. Гэхдээ цаг арай л болоогүй учир утсаа гаргаж ирэн ямар нэг юм оролдож суув. Харин тэр үед Тэхён Хежин-ийг ширтэж байгааг тэр анзаарсангүй. Тэхён Хежин-ийг цоолохнуу гэлтээ харцаа салгасангүй. Гэхдээ тэрний бодолд Жимин ч бас тэнүүчилж байлаа. Бас тэр зүүдний талаар гээд олон зүйл толгойд нь эргэлдэж байв.

Удалгүй хурхирах чимээнээр Тэхён Хежин-ий зүг харцаа шилжүүлбэл тэрээр утсаа барьсан чигтээ суугаагаараа унтаад өгсөн харагдав. Үнхээр тухгүй харагдаад байсан учир Тэхён босоод түүнийг хэвтүүлэх гэтэл гартаа дусал залгуулсан дээрээс нь хөл нь одоо болтол гипстэй байгааг санаад дуслаа салган нэг хөл дээрээ тогтсоор бослоо. Хежин-ий утсыг аван буйдангийг хажууд байрлах шкафан дээр тавьаад түүнийг босгох гэсэн ч өвчтэй хөлтэй яаж ч чадсангүй. Гэтэл хажууханд нь гэрэл асахад Хежин-д мессеж ирж байгаа нь харагдав. Тэхён сониучархан аваад хартал найзтайгаа бололтой нэг хүнтэй бичилцсэн зурвасууд гараад ирэв. Түүнийг нь дээш гүйлгэн уншиж байтал хэзээ боссон нь мэдэгдээгүй Хежин утсаа түүний гарнаас шүүрэн авах нь тэр.

" Хэзээ босчихсон юм? "

" Чи сая бүгдийг нь уншчихсан уу? "

" Юу уншсан гэж? Би зүгээр л дээш гүйлгэж байсан. Өөр сүртэй зүйл байхгүй " хэмээн тайван хэлэх нь Хежин-ийг багахан ч болов тайвшруулж байв.

" Чи юу биччихсэн болоод ингэж сандраад байгаа юм? " хэмээн Тэхён асуув.

" Юу ч нуугаагүй " гэхдээ энэ үгийг Тэхён худал гэдэгийг мэдэж байлаа. Учир нь тэр нууж байгаа зүйлийг нь аль хэдийн мэдчихсэн хэрэг. Хежин Тэхён-д сайн юм байна. Бүр болоогүй анх ажилд орж байхдаа л анхны харцаар дурласан гээд биччихсэн байсан... Хэрэв Тэхён буруу хараагүй л бол шүү дээ.

Тэхён эвгүй байдал үйсгэхийг хүсээгүй учир тэр эвшээлэгснээ " Нойр хүрч байна шүү. Чиний нойр хүрэхгүй байна уу? " гээд буйдан дээр лагхийн суулаа.

The Runner || completed ||Where stories live. Discover now