[05]

1.1K 135 0
                                    

Түүний уруул дээр үнсээд унчихсан болхоор үнхээр одоо юу хийх, юу хэлэх, яах ёстойгоо бодоод бодоод олсонгүй. Хэрвээ уруулаа салагчихвал түүний нүүрлүү ч эгцэлж харж чадахгүй, хэрэв хэвтээд л байвал тэр намайг юу гэж бодох бол гэж бодхоос толгой минь өвдөж байлаа.

Одоо яалтай ч билээ гэж бодоод хөл дээрээ арай гэж босов. Гэтэл Жимин боссонгүй. Гайхад хартал хурхирах чимээ гарав. Тэгэхлээр тэр тасарчихаж. Гайхалтай би түүнд юу хэлэх, яаж буруу ойлгогдохгүй байх талаар бодож байж ядаж байхад тэр юу болсныг ч мэдээгүй унтаж байна.

Би найган ганхсаар босон түүнийг нуруун дээрээ үүрлээ. Өөрөө ч уучихсан болхоор өөрийгөө дээрээс нь нэг хүнийг үүрээд алхах тийм ч амархан биш шүү. Хоёр хөл дээрээ арай гэж тогтон алхсаар хоёр-гурав алхаад л бүдрээд унчихлаа. Ёстой нэг бүтэхгүйн ээ гэж бодон кармаанаасаа утсаа гаргаж ирэн хартал утас хоёр болж харагдаад байдгаа алдаж байв. Хэдэн ч минут оролдсон юм бүү мэд эцэст нь нэг такси дуудлаа. Удалгүй такси ч ирэн бид хоёрыг суухад туслан хөдлөв. Би ч яахав өөрийн ухаантай байгаа юм. Харин Жимин л тасарчихсан болхоор өргөж суулгахад хэцүү байсан байх жолооч мөрөө базалж байлаа.

Жимин-ий гэрийг мэдэхгүй учир яалтач үгүй гэртээ авч явахаас өөр арга алга. Гэрийнхаа гадаа буугаад түүнийг мөрнөөсөө түшиж явсаар гэрийнхээ хаалгыг онгойлгон орлоо. Түүнийг орон дээрээ очиж хэвтүүлээд өөрийгөө хичнээн ядарсныг ойлгоод шууд л хойш хэвтээд өгхөд нүд анилдаж эхэллээ...

Унтаж байхад хэн нэгний хөл миний хөлөн дээр байгаа нь мэдрэгдлээ. Би нойроо харамлан түлхэж хаячихаад хэвтэж байтал дахиад л хөлөө нүүрэн дээр тавьчихлаа. Би уурлан бүтэн биеэр нь түлхэж хаячихаад хэвттэл " Пид " хийх чимээ сонсогдон би нүдээ нээв.

Хэн байдаг билээ гэж бодон тонгойгоод хартал Жимин дотуур хувцастайгаа дээшээ харан унтаж байлаа. Нээрэн өчигдөр юу боллоо? Санахыг хичээн байтал гэнэт түүнийг үнссэн гэдгээ санан нүүр халуу дүүгэж эхэлхэн тэр.

Хөнжлөөрөө нүүрээ бүтээчихээд эргэж харан хэвттэл бүр ч халууцаж эхлэв. Тэвчхийг хичээн байтал бүр бачуураад байсан учир гялс амьсгал авчихаад эргээд ороод ирнэ гэж бодон хөнжлөө сөхтөл Жимин-ий аймар царай урдаас минь ширтээд байж байдаг байгаа. Би цочсондоо болоод тэрүүгээр нэг чарлахад Жимин чихээ даран яарвайж байв.

Би чарлаж дуусчихаад түүнрүү хартал тэр хажууд ирж суугаад өчигдөр юу болсон талаар ярилцав. Санахгүй байгаа бололтой... Сайхан юмаа энэ хүн юу ч санахгүй санаа амар байхад, би л ганцаараа үүнийг санаж догдлох юм шиг байна. Арай л харьцангуй юм биш үү?

Би эргэлзсээр түүнрүү харан тэр талаар ярьсангүй зүгээр л түүнийг согтчихсон гэрийг чинь мэдэхгүй учир энд ирхээс өөр арга байсангүй гэж хэлэв. Тэр толгой дохиод босон зогсов.

Жимин: тэгвэл ч болоодоо. Харин би өлсөөд байна. Танайд идэх юм байгаа юу?

Би: хөргөгчинд хачирнууд байгаа бас шүүгэнд гоймон байгаа.

Жимин: ашгүй дээ гоймон идвэл шар тайлдаг гэсэн аз болж танайд гоймон байгаа юм байна гэж инээсээр босон гал тогооруу зүгэллээ.

Би тэгвэл шартаагүй байна за юу өөрөө л тэр гоймонгоо ид гэж бодсоор эргээд хэвтлээ. Арай л гомдолтой байна. Тэр юу ч санахгүй байна шдээ.

Гэтэл Жимин удалгүй " Гоймон болчихлоо! " гэж гал тогооноос орилсоор орж ирэв. Би ч дургуйлхан " идэхгүй " гэж хэлчихээд хэвтэж байтал тэр хөнжлийг минь сөхөөд гарнаас минь татан

Жимин: алив ээ би хоёр хүн идхээр ихийг хийчихсэн тийм болхоор босоод ирээ.

Одоо яалтай билээ гэж бодсоор санаа алдан хойноос нь явлаа. Тэгээд тэр ширээний голд чансан гоймонгоо тавьаад хачирнууд тойруулан тавьлаа. Дараа нь намайг суу гэчхээд гоймонгоо идэж эхлэв. Амттай байгаа бололтой.

"Ммм, хммм, аххх " гээд л байх юм. Харин надад ягаад ч юм идэх хүсэл төрсөнгүй гэхдээ сэтгэлийн бодоод ганц хоёр савхдаж байлаа. Тэгээд асуумаар санагдаад нэг юм асуучихав.

" Чи бид хоёр бие биенээ сайн танихгүй шүү дээ. Манайд байхад эвгүй биш байна уу? "

Тэр хэсэг бодолхийлсэн царай гаргаж байсан аа " Үгүй ээ харин ч тухтай байна " гэв.

Би түүнрүү гайхсан царай гарган байснаа дахин юм асуусангүй. Гэтэл Жимин гэнэт хоолойгоо засав. Би гайхан хартал

" Гэхдээ Тэхён чамд ямар хүн таалагддаг вэ? "

Би энэ үгэнд идэж байсан гоймондоо хахан хэд хэд ханиалаглаа. Тэгээд түүнрүү гайхсан харц илгээхэд тэр юу гэж ч хэлэх юм бэ дээ хэлж болхооргүй бичиж болхооргүй тийм л дөлгөөхөн харцаар надруу ширтэж байлаа.

" Чамд ямар хүн таалагддаг вэ? " гэж дахиад асуулаа. Харин би зүгээр л юу хэлэх ёстойгоо мэдэхгүй гайхан сууна.



A/N: ааяаяа Жимин-а чи юу хэлэх гээд асуугаад байгаа юм бэ? Аан? Ккк зза шалгалт өгөх хүүхдүүд байгаа бол сайн өгөөрэй АМЖИЛТ! Би нь маргааш нэг том шалгалттай тэгээд долоо хоногын дараа бас байгаа аааягүүү чинча энэ бие минь тэр чигээрээ зовлонт амьдралын түүх нээрээ шүү!

The Runner || completed ||Where stories live. Discover now