[15]

1.8K 142 6
                                    

Аз жаргал гэх зүйлийг багахан зүйлсээс мэдэрч болдог гэдэг үнэн үг шүү. Гэхдээ бидний энэ харилцаа жижигхэн зүйл байгаагүй гэдэгт л гол нь байгаа юм.
Хүн угаас мөнх амьдрахгүй учир хайртай хүнтэйгээ л насыг барах нь хамгийн сайхан амьдарсанд тооцогдох биш үү?

Өглөө Жимин-ийг Тэхён дуудан сэрээлээ. Тэр өдрөөс хойш бүтэн долоо хоног болсон байв. Тэхён Жимин-ийд нүүж ирэн хамт амьдардаг болсон. Гэвч тэд одоо хүртэл Хежин, Хэран хоёрт үнэнийг хэлж чадаагүй. Утаснуудаа ч унтраан орхисон аж. Гэвч энэ янзаараа удаж чадахгүйгээ мэдсэн Тэхён ямар нэг зүйлийг толгойдоо бодож байгаа нь илт.

Жимин нүдээ нухалсаар цааш харан хөнжлөө толгой дээгүүрээ давуулахад Тэхён хөнжлийг нь суга татан аваад

" Наад тарган өгзгөө өргөөд хурдан босно уу, үгүй юу? Явах цаг боллоо " гэв.

" Нэгт, тарган өгзөг гэдэг чинь юу гэж байгаа юм! Хоёрт, хаашаа явна гэж? "

" Нойрмог байж ясан ч хэрүүлч юм бэ дээ. Тэрийг чи удахгүй мэдэх болно. Харин одоо наад эгдүүтэй бондгор өгзгөө өргөөд хурдан босоорой " гээд Жимин-ий духан дээр үнэслээ.

Тэхён-оос үнэсэлт авсан болоод ч тэр үү Жимин-ий хамаг бие эрч хүчээр дүүрээд ирэх шиг л болов. Тэд хамтдаа гал тогоо руугаа орон, Жимин цааш угаалгын өрөө орж нүүр гараа угаан гарч ирлээ. Харин тэр үед Тэхён өндөг шаран цааш харан зогсож байв. Тэхён-ий бэлхүүсээр гараа явуулан нурууг нь налан зогсоход Тэхён хийж байсан зүйлээ үргэлжилсээр асуув.

" Яасан, намайг санаа юу? "

" Тийм ээ, хоёрхон минутын өмнө харсан ч гэсэн маш их саначихсан байна " гэлээ.

" Тэгвэл би ажлаар чамайг орхиод хэд хоног яваад ирэхэд чи надгүй галзуурах юм байна л даа " гээд инээмсэглэв.

Жимин хариуд нь дурамжхан хариуллаа.

" Чи намайг орхиж явахгүй ээ. Хамт явна. Орхих юм бол сална шүү " гэхэд Тэхён-ий эгдүү хүрэн эргэж хараад хоёр хацарнаас нь чимхээд уруул дээр нь үнсэв. Жимин ичингүйрэн зогсож байхыг хараад бүүр ч байж сууж байлаа. Тэд бие биесийнхээ харцанд уусан нилээн удаан зогсож байсан ч Тэхён-ий утас хангинах үед тэд эргээд бодит ертөнцөд хөл тавив.

Тэхён утсаа аваад өөр өрөө лүү орон ярьж эхэлхэд Жимин гайхаж байлаа. Юу яриад байгаа болоод надаас нуугаад байгаа юм бол? Нэг л их чухалчилж яриад байх юм хэмээн гомдоллож суулаа. Удалгүй Тэхён нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар орж ирлээ. Гэвч Жимин түүнд гомдсон учир цааш харан сууж байв.

The Runner || completed ||Where stories live. Discover now