[11]

993 110 0
                                    

" Хүлээгээрэй! " хэмээн Тэхён Жимин-ий хойноос гүйсээр ирлээ. Гэвч Жимин түүнийг тоосонгүй зүгээр л урагшаа далайруу харан алхасаар байв. Удалгүй Хежин, Хэран хоёр ч инээлдэн гарч ирлээ. Тэдэнд тийм ч их цаг зав байгаагүй ба удахгүй нар жаргах гэж байсан тул хагас цаг хэртээ далайд байлаа. Гэхдээ Тэхён далай орсонгүй зүгээр л эрэг дээр элсэн дээр бодлогширон сууж байв.

Жимин, Хэран хоёр далайд их л хөгжилдөж байлаа. Харин Хежин-д тийм боломж байсангүй. Учир нь Тэхён байхгүй учираас. Тийм ч учир Хежин уснаас гарч ирэн Тэхён-ий хажууд очин суув. Түрүүнээс хойш бодлогширон сууж байсан хүн одоо л нэг эргэн ирэв үү гэлтээ Хежин рүү хархад Хежин " Юу бодож суугаа юм? " гэв.

" Юу ч биш дээ... "

" Юу ч биш гэж худал ярих хэрэггүй ээ. Ямар нэг юм санаанаас чинь гарахгүй байгааг мэдэж байна "

" Хежин... "

" Ммм? "

" Хүнд дурласан ч тэр хүн чинь өөр хүнд хайртай байх явдал чамд тохиолдож байсан уу? "

" Яг ч тэр хүн маань өөр хүнд хайртай үгүйг мэдэхгүй ч надад хайрлаж явдаг хүн байгаа... Надад тэр хүн минь өөр хэн нэгнийг хайрлаад байгаа юм шиг санагддаг... " хэмээв.

Тэхён хэсэг зуур чимээгүй түүнийг сонсож байлаа. Удалгүй аниргүй орчин тэднийг бүрхсэн ч энэ тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэхён алгуурхан гараа явуулан Хежин-ий гараас хөтлөн хариулав.

" Надтай үерхээч "

Энэ асуултанд Хежин үнхээр их цочирдов. Аргагүй шүү дээ түүний хайрладаг хүн нь гэв гэнэт л түүнээс үерхэх санал тавьлаа. Яамар ч хүн ийм зүйлд цочирдож, баярлаж, догдлох нь тодорхой биш гэж үү? Хацар нь улайж ягаарсаар Хежин хариулав.

" Т-тэгье! "

Тэр ичсэндээ үнхээр чанга хэлчихсэн учир өөрөөсөө бүр ч илүү ичин нүүрээ дарсаар босон гүйгээд явчихав. Тэхён түүнийг өхөөрдөн инээмсэглээд хойноос нь явлаа. Харин тэднийг холоос ажих Хэран ялалтын инээмсэглэл тодруулсаар зогсож байв. Түүний хүссэнээр Тэхён дахин Жимин-ийг гэж гүйхгүй, бодохгүй тэдний голоор орхооргүй болчихлоо гэж бодсон учир. Харин Жимин тэдний хэнийг ч анзаарсангүй усан дунд цааш харан нар жаргахыг харж зогсон бодолдоо автаж байсан учраас тэр.

Хежин сандрахийн сацуу ичин гүйсээр угаалгын өрөө рүү гүйн орж толинд өөрийгөө харж байлаа. Тэхён түүнийг дагасаар угаалгын өрөөний гадаа ирсэн ч эмэгтэйчүүдийн нойл руу орж болохгүй учир гадна хаалгыг тогшин Хежин-ий гараад ирээч хэмээн гуйв. Харин Хежин гарах эсэхдээ эргэлзэн яах учраа олохгүй байгаа бололтой доороо дэвхцэн байлаа. Гэвч Тэхён түүнийг удаан хүлээсэнгүй шууд л хаалгыг түлхэн орж ирээд Хежин-ий гарнаас татан гараглаа.

" Хежин-а яагаад зугтаагаад байгаа юм? "

Хежин-д хэлэх үг олдсонгүй. Ямар ичээд байна гэлтэй бишдээ. Тэгэж хэлвэл шоолуулах биз.

" Яагаад хариулахгүй байгаа юм бэ? "

" О-ойлггомжтой биш гэж үү? Би зүгээр л ичээд байна! " гэж Хежин-ийг доош харан хэлхэд Тэхён-ий эгдүү хүрэн түүнийг чангаас чанга тэврэв. Тэр үед жаргалтайгаар тэврэлдэн зогсох шинэхэн хосыг Жимин ямар ч сэтгэл хөдлөлгүй харан зогсож байлаа. Удалгүй Хэран, Жимин 2 тэдэн дээр очив.

" Хөөх шинэхэн хосууд. Баяр хүргэе! " хэмээн Хэран хэлэв. Харин Жимин чимээгүй зогссоор байлаа. Түүнийг нь анзаарсан Хэран Жимин-ийг аяархан нудрахад Жимин

" Баяр хүргэе " хэмээв.

" Баярлалаа " хэмээн Тэхён хариулахад Хэран түүн рүү баярлалаа ч гэж байгаа юм шиг аль эсвэл чи хийж чадлаа гэсэн шиг харцаар харан зогсов.

" Энэ явдлыг тэмдэглэн шар айраг уувал ямар вэ? " хэмээн Хежин-ийг хэлэхэд бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрлөө. Гэвч Жимин-ээс бусад нь.

Тэд машиндаа сууцгаан холгүйхэн байрлах хоолны газар луу орон сууцгаав. Хосууд хажуу хажуудаа суух гэтэл Жимин тэднийг болиулав.

" Яасан бэ? " хэмээн Хэран гайхан асуутал Жимин

" Хосууд хажуу хажуудаа суух тийм ч тухтай бишээ. Харин Хосууд бие биеэ рүүгээ харан суувал илүү дээр хэмээв "

" Нээрэн тийм бололтой " хэмээн Хежин дуу нэгтэйгээр зөвшөөрөн Тэхён-ий урдаас харан суулаа. Харин Жимин Тэхён-ий хажууд суун Хэран өөдөөс нь харан суув. Гэвч Хэран-д энэ санаа нэг л таалагдсангүй. Хосууд бие биеэ рүүгээ харж суухаас илүү хажуудаа суувал гоё гэж Жимин өөрөө хэлж байгаагүй билүү?

Тэд хоолоо захиалцгаан хажуугаар нь 4 шил шар айраг захиалав. Удсан ч үгүй тэдний захиалга ирэн тэд хооллож эхлэв. Гэвч Хэран юм идэхийг нээх их хүссэнгүй харин шилтэй шар айргаа уун юм бодон сууж байв. Жимин ч мөн адил. Харин шинэхэн хосуудад сайхан байгаа бололтой тэд хоолоо амтархан идэцгээн биесээ харан инээлдэж байлаа.

Тэхён-ий дотор яг юу болоод байгааг тааварлашгүй байлаа. Тэр үнхээр сэтгэл зүрхээ хаяад Хежин-тэй хамт цагийг өнгөрөхөөр шийдчих шиг боллоо. Энэ бүхэн Жимин-д таалагдсангүй.

The Runner || completed ||Where stories live. Discover now