[09]

1K 120 1
                                    

Энэ үйл явдал Тэхён-ийг цочирдуулж орхилоо. Тэр бодохдоо Жимин болон түүний найз охин өөрийг нь харж чадахгүй байна гэж бодсон. Гэвч тэр бүсгүй Тэхён-ий сууж байгаа газарлуу хорсолтойгоор ширтэж эхлэхэд тэр бүх бодол нь агаарт хийсэх шиг сарнин алга боллоо.

Тэхён юу хийхээ мэдсэнгүй, бүсгүй рүү ширтэн суухад тэр бүсгүй аажим аажимаар алхасаар Тэхён-ий урд тулж ирлээ. Харин Тэхён харцаа бууруулан хий шал ширтэж байв. Бүсгүй доош хагас суугаад Тэхён руу харсаар " Гуйя ".

Энэ үгийг сонсон гэж бодоогүй учир Тэхён мэл гайхаж орхилоо. Гуйя? Тэр сая Тэхён-д гуйя гэж хэлсэн үү? " Юу гуйж байгаа юм? " хэмээн Тэхён зөрүүлэн асуухад бүсгүй хариуд нь " Би чамайг Жимин-д хайртай гэдгийг мэднэ. Жимин ч гэсэн чамд санаа зовж, чамайг халамжилдаг. Би Жимин-д сайн үгүй ээ хайртай болоод 3 жил болж байна. Чи осолд ороогүй байсан бол бид магадгүй үерхэхгүй байсан байх. Чамд баярлалаа. Гэхдээ дахиад ганцхан удаа туслачих. Дахиж Жимин-ий нүдэнд битгий харагд. Энэ дэлхий дээр байгаагүй юм шиг алга болоод өг. Гуйж байна " гэж хэлэхтэй зэрэгцэн бүсгүйн сууж байсан газрийн цаанаас Жимин гарч ирлээ.

Бүсгүй сууж байсан газраасаа босон Жимин рүү явхаасаа өмнө Тэхён-ий чихэнд нэг зүйл шивнэн Жимин-тэй хөтөлцөн цааш яваад өгөв.

" Гэхдээ чи явахгүй байсан ч Жимин чамайг хайрлахгүй байх " энэ үгсийг сонсоод Тэхён хэлэх үггүй болов. Тийм ээ магадгүй тэрний ч зөв байх. Жимин Тэхён-ийг зүгээр л найзаа гэж боддог бол яах юм. Тэхён-ий хайрлах, Тэхён-д дурлах түүнд ямар ч шалтгаан байхгүй шүү дээ.

Удалгүй нөгөө л нэг түүний зүрх өвдсөн учир Тэхён нүдээ анин хүндээр амьсгаадан суухад тэр зүүднээсээ сэрэн жинхэнэ амьдралдаа эргэн ирлээ. Нүдээ нээхтэй зэрэгцэн бүдэг ягаан өнгийн тааз болон хана түүнийг угтаж авлаа. Өмнө нь цагаан байгаагүй билүү? Ягаад өөрчлөгдчихсөн юм бол хэмээг гайхсаар аажуухнаар өндийгөөд суутал нэгэн эмэгтэй орны хажууд байх сандал дээр босоогоороо суун унтсан байлаа. Хэн гэдэг нь сайн танигдахгүй байсан учир Тэхён " Уучлаарай эмэгтэй... " хэмээн дуграхад бүсгүй цочин сэрээд Тэхён руу хархад л хэн гэдэг нь мэдэгдлээ. Түүнтэй хамт цагийн ажил хийдэг охин байв.

" Өө Тэхён сэрчихээ юу "

" Хежин-а чи энд юу хийж байгаа юм? "

" Мэдээж чамайг л эргэж байна " хэмээн инээмсэглэх нь Тэхён-ийг ч бас инээлгэж орхилоо.

The Runner || completed ||Where stories live. Discover now