Жимин хэд хоног хэл чимээгүй байлаа. Тэхён тэр орой хэтэрхий хатуу хандсан юм шиг санагдаад байсан тул уучлалт гуйхаар Жимин рүү залгасан ч түүний утас холбогдохгүй байсан юм. Тиймд ч Тэхён маргааш нь ч тэр, нөгөөдөр нь ч тэр хэд хэд залгасан боловч яг л адил хариу сонсогдсоор... Гэхдээ энэ хэвээрээ тэр удаж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Тэхён гадуур хувцсаа өмсөн гэрээсээ гаран Жимин-ий гэр лүү яаравчлав. Түүний гэрийн гадаа ирээд хаалгыг нь хэд хэд хүчтэй нүдсэн ч хариу байсангүй.
Ойр зуурын дэлгүүр, ресторан, цэцэрлэг гээд байж болох бүх газруудаар явсан ч Жимин хаанаас ч олдсонгүй. Тэхён үнхээр шантарч эхэллээ. Аль хэдийн гэгээ тасарч харанхуй болсон агаад Тэхён хоёр гараа салаавчлан толгойгоо барьсаар гадаах сандал дээр ирэн суув.
Одоо яах вэ? Яаж Жимин-ийг олох вэ? Тэр арай надад уурлаад ямар нэг тэнэг зүйл хийгээгүй байгаа? хэмээн Тэхён-д айдас төрөөд эхлэх нь тэр. Гэвч яаж ч хайсан, хаанаас ч хайсан тэр олдохгүй байна шүү дээ. Гэнэтхэн л түүний толгойд нэг бодол орж ирэв. Хэран-аас асуух хэрэгтэй байх. Магадгүй тэр л Жимин-ийг хаана юу хийж явааг мэднэ.
Тэхён утсаа гаргаж ирэн Хэран-ий дугаарыг хайсан ч олдсонгүй. Хежин-аас асуухаар шийдэн залгалаа.
" Өө, Тэхён-а? "
" Хежин-а надад Хэран-ий дугаарыг өгөөч "
" Яах гэж байгаа юм? Ямар нэг юм болоо юу? "
" Тэрийг дараа хэлье харин одоо надад хэлээд өгчих "
" Ойлголоо би зурвасаар явуулчихъя " гээд тасаллаа.
Удалгүй дугаар ч ирж Тэхён Хэран руу залган гэр лүү нь очихоор болов. Хамаг хурдаараа гүйлээ. Удалгүй гэрийнх нь гадаа ирхэд Хэран түүнийг хүлээж байлаа.
Тэхён-ийг харсандаа тийм ч таатай биш байгаа бололтой нэг л сонин харсаар байв. Тэхён түүнээс
" Сайн уу? Чи Жимин-ийг хаана байгааг мэдэх үү? Тэр долоо хоногийн турш утсаа авсангүй. Утас нь салгаатай байсан. Чамайг мэдэж байгаа байх гэж бодсон юм " гэхэд Хэран
" Чи мэдээгүй хэрэг үү. Бид салчихсан шүү дээ. Тийм байхад би яаж мэдэх билээ? " хэмээв. Тэгхээр Жимин ямар ч байсан түүнтэй холбогдоогүй бололтой.
Тэхён урам нь хугарсан яатай " Ойлголоо... Уучлаарай " гээд буцав. Одоо үнхээр түүнийг олох боломжгүй бололтой. Тэр өмнө нь эцэг эхээ гадаадад амьдардаг гэж хэлж байсан, магадгүй тэдэн рүүгээ буцсан ч байж магадгүй юм... Тэхён одоо яарсангүй, аяар алхсаар далайн эрэг дээр ирсэн байлаа.
Далай ч орой болхоор илүү үзэсгэлэнтэй харагдах юмаа. Ялангуяа шөнийн тэнгэрт буй үй түмэн одод болон үзэсгэлэнт сар усанд тусан илүү өнгө нэмж байлаа. Тэр явсаар элсэн дээр очин суугаад олныг тунгаав.
Хэрэв Жимин үнхээр л ингээд явчихаж байгаа бол цаашдаа яах вэ? Хежин-д бүх сэтгэл зүрхээ өгөөд юу л болвол болог гэж бодоод амьдрах уу? Эсвэл өөр зүйл хийх хэрэгтэй юу? Намайг ижил хүйстнээ сонирхдог гэдгийг Жимин, Хежин хоёр мэдэхгүй байгаа шүү дээ. Хэрэв мэдвэл юу болох бол? Жимин намайг үзэн ядаж хог шаар шиг хаяад яваад өгөх болов уу? Хежин надад урам нь хугараад яваад өгөх болов уу гэж бодход л сэтгэлийн гүнээс нь ямар нэг зүйл түүнийг хатгаж байлаа.
Тэхён босоод хамаг чангаараа орилов.
" Пак Жимин! Пак Жимин! " хэмээн хэд хэд хүчтэй орилсон ч хариу мэдээж байгаагүй юм. Гэхдээ түүний хажууд хэн нэгний дулаан мэдрэгдэх үед Жимин ирэн зогссон байлаа.
" Битгий орилоод байлдаа. Би энд байна "
Өдөржин хайсан, өдөр болгон залгасан хүн нь хажууд нь ирсэнд Тэхён үнхээр их баярлаж байв. Шууд л түүнийг тэврэн авлаа.
" Пак Жимин, намайг уучлаарай. Намайг үнхээр их уучлаарай " хэмээн зогсолтгүй хэлсээр байв. Үүнийг хархад Тэхён Жимин-д үнхээр их санаа нь зовсон бололтой.
Тэхён Жимин-ий үсээр гараа гүйлгэсээр энгэртээ наан тэвэрч байлаа. Яг одоо тэднийг холоос хэн нэгэн харвал үнхээр сэтгэл хөдөлгөм, аз жаргалдаа умбаж буй хосууд шиг харагдах байсан биз.
Тэхён тэврэлтээ суллан Жимин-ийг ширтэж байв. Жимин ч бас түүний өөдөөс инээмсэглэж байсан юм. Тэхён гараа удаанаар гүйлгэсээр Жимин-ий хацарт байрлуулав. Тэр одоо ямар нэг шийдвэр гаргах гэж байна. Үнхээр их бодох хэрэгтэй. Энэ зөв үү, буруу юу? Эцэст нь Тэхён маш том зориг гарган өөрийнхөө уруулыг Жимин-ий уруул дээр буулгав. Зөөлхөн бас амттай. Жимин дургүйцсэнгүй харин ч анхны үнэсэлтээ өгч байгаа жаал шиг л догдолж байсан юм.
Тэхён
Одоо юу л болвол болог. Би Жимин-д хайртай. Үүнийгээ буцааж чадахгүй байх. Нэгэнт л миний хайрласан хүн Жимин учир. Хежин магадгүй гомдох л байх. Гэхдээ би ч бас хайртай хүнтэйгээ байхыг хүсч байна. Би ч бас жинхэнэ хайрыг мэдэрмээр байна. Би муу хүн болж байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ хайртай хүнтэйгээ л хамт байж чадна гэвэл муу хүн болсон ч надад харамсах зүйл алга.

YOU ARE READING
The Runner || completed ||
RomanceЧамайг харсан анхны өдрөө л чамд татагдаж, нүд рүү чинь харах үед харцан дунд чинь төөрч байсан үе... Энэ хайрынхаа төлөө эцэж цуцалтгүй гүйх нь миний үүрэг бололтой.