Баасан гарагийн өглөө эртлэн босоод нүүр гараа угаагаад цай унд аа бэлдлээ. Өмнө нь бараг хэзээч сэрүүлэггүй сэрдэггүй байсан ба дээрээс нь их нойрмог байдаг байсан бол энэ удаад харин ч эсрэгээрээ ямар ч сэрүүлэггүй өөрөөрөө сэрчихлээ. Тэгээд бүр сэргэг шүү. Төсөөлхөд ч бэрх байна.
Өнөөдөр би өдрийн ээлжтэй учир ажилруугаа яарсангүй. Тайван хоол унд аа бэлдэж идчихээд хийх юмгүй сууж байлаа. Би ер нь ганцаараа амьдардаг ч гэсэн бараг гурван хүн идхээр хоол хийгээд идчихсэн тул гэдсээ ч даахгүй хэвтэж байв.
Яаж ийм байдалтай ажилруугаа яавах вэ дээ гэж бодоод хувцасаа өмсөн жаахан алхахаар шийдээд гэрээсээ гарлаа. Гараад иртэл сэрүүхэн чийгтэй агаар угтаж авав. Өнөөдөр ч бороо орох бололтой. Бороотой өдрүүдэд үйлчлүүлэгчид их орж ирдэг шүү. Өнөөдөр ч орлог сайн байх нь бололтой гэж бодоод хүрээлэнрүү алхалаа.
Тэнд хүүхдүүд орилолдож, томчууд ярилцсан тийм л шуугиантай байдаг боловч өнөөдөр тийм байсангүй. Аргагүй дээ ажилийн өдөр юм чинь бүгд хичээл ном ажил төрөлдөө явсан байлгүй.
Тэнд хэсэг алхаж байгаад сандал олон суулаа. Тэгээд тэнгэрлүү харах гэтэл нэг л болохгүй байсан болхоор хажууд өвсөн дээр дээш харан хэвтэв. Ийм сайхан агаартай байхад тэнгэрлүү хараад юм бодоод хэвтэх шиг сайхан зүйл үнэндээ л алгадаа. Бараг араваад минут хэвтсэний дараа бугуйн цагаа харвал аль хэдийн өглөөний ээлжийн хүний цаг нь дуусч байлаа. Би ч яаран босоод такси барин холгүйхэн байрлах ажилруугаа очлоо.
Ороод иртэл нээх их үйлчлүүлэгч байсангүй ба нөгөө ээлжийн хүн маань ч хувцасаа сольчихсон явахад бэлэн болоод зогсож байлаа. Би түүнд " Баяртай " гэж хэлчихээд цааш ажилчидын өрөөлүү орон хормогчоо өмсөн зогсох ёстой газраа ирж зогсов.
Тэгтэл яах ийхийн завдалгүй бороо шаагиад эхэллээ. За ингээд л ажил эхэлдэг юм байгаа биздээ. Үйлчлүүлэгчид бага багаар орж ирсээр байлаа. Зарим нь нэг буланд очин ном уншин хичээлээ хийнэ. Зарим нь орж ирэн юм ярин сууна. Би ч ажилаа хийж байгаа юм болхоор бүгдэн дээр нь очин захиалах юм байгаа үгүй г асуугаад " Өдөрийг сайхан өнгөрүүлээрэй " гэж хэлэн өөр үйлчлүүлэгчид дээрээ очиж байлаа. Энэ маягаараа хүмүүс орж гарсаар орой болж байв. Бороо ч намдан алга бололоо.
Ажилаа хаах цаг болоод өрөөнд орж хувцасаа сольж өмсөөд бүх зүйлээ шалган гарлаа. Түлхүүрээр хаалгаа цоожилж байтал ажилын хаалганы шилэнд миний хойно хүн байгаа дүрс харагдав. Би сандран эргээд хартал Юнги гэж нус хүний ард инээгээд зогсож байдаг байгаа. Би уурлан гараараа нудраад хаячихав.

YOU ARE READING
The Runner || completed ||
Roman d'amourЧамайг харсан анхны өдрөө л чамд татагдаж, нүд рүү чинь харах үед харцан дунд чинь төөрч байсан үе... Энэ хайрынхаа төлөө эцэж цуцалтгүй гүйх нь миний үүрэг бололтой.