[13]

999 102 1
                                    

Аль хэдийн өөр даргатай болчихсон гэж үү? Яг одоо юу болоод байгааг Тэхён ч тэр, Хежин ч тэр ойлгосонгүй. Магадгүй даргад ямар нэг юм тохиолдсон болоод оронд нь түр ажиллаж байгаа юм болов уу?

Өрөөнд сууж байсан хүн тэдэн рүү гайхсан харц шидлэн " Ямар нэг юм хэрэгтэй юу? " гэхэд Тэхён хариулав.

" Үгүй дээ, баярлалаа. Гэхдээ энд байсан хуучин дарга хаачсан юм бол? " гэхэд хариуд нь нөгөө хүн инээмсэглэсээр " Ажлаа хүлээлгэж өгсөн " гэх нь тэр. Юу болсон болоод ажлаа хүлээлгэж өгдөг билээ хэмээн тэд гайхсан ч толгой дохин " баярлалаа " хэмээн хэлээд гарлаа.

Гадагш гарсан даруйдаа Хежин утсаа гаргаж ирэн даргынхаа дугаарыг хийн залгалаа. Хэсэг хугацаа өнгөрсөн ч дарга нь утсаа авсангүй. Харин " таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна " хэмээн дуу гарав. Хежин Тэхён руу юу болоод байгаа юм бол гэж байгаа адил харц гаргахад Тэхён толгой сэгсрэн " Зүгээр дээ, удахгүй холбогддог болох байх. Битгий санаа зов. Харин хоёулаа явж зайрмаг авч идэцгээе. Би зайрмаг идмээр байна " гэхэд Хежин ч толгой дохин тэд жаргалтай нь аргагүй хөтлөлцөн алхлаа.

-

" Жимин, гэхдээ бид яагаад жаргалтай байж чадахгүй гэж? Чи л анх надад хайртай, дуртай гэж гүйсэн биздээ? Гэтэл яагаад өөртөө дасгасныхаа дараа ийм үг хэлж байгаа юм бэ? " хэмээн Хэран уйлсан бололтой нүднийх нь будаг нь урссан байдалтай гадуур хувцсаа өмссөн Жимин-ий гараас зуурж байлаа.

" Чи ойлгохгүй байна гэж үү? Чамайг ийм байдалтай байхад, намайг ийм бодолтой байхад бид хэзээ ч бүтэхгүй! Дараан чамд л хэцүү байх болно. Тийм учраас оройтоогүй дээр одоо бүхнийг дуусгацгаая " гээд Хэран-ий гарыг түлхэн хаалга саван гарлаа. Магадгүй хэзээ ч эргэж ирэхгүйгээр Хэран-ийг гэрт нь орхин гарсан байх.

Жимин-ий толгойд үй түмэн бодол эргэлдэж байв. Гэхдээ ямар ч хүн мянга мянган бодлууд толгойд нь эргэлдэж байхад зүгээр байж чадахгүй шүү дээ. Жимин ч мөн адил. Тэрээр галзуурах шахаж байв. Хайргүй хүнтэйгээ байх түүнд хэцүү байсан. Хайртай хүнээ өөр хүнийг хайрлаж байхыг харах ч бас түүнд хэцүү байсан. Тэр яг одоо болдог бол зүгээр л өөрийгөө алчихмаар санагдаж байлаа. Хэрэв өөрийгөө алчихвал энэ хэрэгтэй, хэрэггүй адармаатай бодлууд алга болж тэр амар тайван байх байсан ч юм билүү?

Булан тойрон эргээд жижигхэн дэлгүүрээс нэг ширхэг тамхи авлаа. Тэрээр ядаж л энэ тус болж болох байх хэмээн бодсон юм. Татах эсэхдээ нилээн эргэлзэж зогслоо. Учир нь тэр өмнө нь хэзээ ч татаж байгаагүй ба энэ зүйл маш хор уршигтай гэдгийг мэддэг учраас. Гэхдээ хүмүүсийн хэлдгээр тайвшруулж чадна гэж бодсон учир эцэст нь гал гаргаж ирэн асаах гэж байтал хажуунаас нь нэг гар орж ирэн тамхийг булаан авлаа. Гайхсаар хартал Тэхён зогсож байв. Жимин нэг хөмсгөө үл ялиг өргөн гайхсан байдалтай зогсож байтал Тэхён түүн рүү хүйтнээр ширтэн " Тамхи татах хортой гэж мэддэггүй хэрэг үү? " хэмээн ширүүхэн асуув.

Жимин буруу зүйл хийгээд загнуулж байгаа хүүхэд шиг л гэмшсэн царай гарган зогсов. Харин Тэхён түүнийг зэмлэсээр л.

" Би чамайг өөрийгөө доройтуулах ийм зүйл хийнэ чинээ хэзээ ч санаагүй ээ. Чамайг ядаж л бусдаас өөр байх хэмээн бодож байсан. Гэтэл чи ингээд зогсож байдаг! " хэмээв. Жимин хариу дугарсангүй доош харсаар л.

Жимин-ийг хариу дуграхгүй байгаад Тэхён бухимдан түүний эрүүнээс барин дээшлүүлэхэд цочирдмоор дүр зураг угтлаа. Жимин-ий хоёр нүднээс нулимс урсаж байв. Тийм ээ, хэзээ ч хүнд нулимсаа харуулхааргүй бардам залуу ч бас уйлдаг аж.

Тэхён бага зэрэг сандран " Жимин... ".

Жимин-ий энэ дүр зургийг харах Тэхён-д үнхээр хэцүү байлаа. Мэдээж Тэхён-ий сэтгэлд одоог хүртэл Жимин-ийг гэх хэсэг байгаа шүү дээ. Тэхён дахин юм асуусангүй зүгээр л Жимин-ийг энгэртээ наан тэвэрлээ. Харин Жимин бяцхан хүүхэд шиг л мэгшин уйлсаар байв.

Тэд нилээн удаан зогссоны эцэст Жимин тайвширлаа. Харих Тэхён юу болсныг асуув.

" Бид салчихсан " хэмээн Жимин шууд хэлэв.

" Юу? Чи салъя гээ юу? "

" Тийм ээ, тэгсэн. Буруу зүйл байхгүй биздээ? Хайргүй юм чинь "

Тэхён гайхаж орхилоо. Хайргүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Жимин Хэран-д хайргүй байсан гэж үү? Тэгээд яагаад үерхсэн юм бэ?

" Чи яг одоо намайг их гайхаж байгаа байх. Тийм үү? " Жимин асуув.

" Тийм ээ, гайхаж байна. Яагаад хайргүй байж үерхсэн юм? " гэхэд Жимин " Учир нь би өөр нэг хүн-д дурлачихсан байсан юм. Гэхдээ түүнийг надад хайрлах эрх байхгүй байсан. Тийм учраас мартхын тулд... " гэхэд л Жимин-ий хацар дээр Тэхён-ий зангидсан гар буугаад ирэх нь тэр. Жимин бүх жингээрээ хойш унав.

" Чи үнхээр арчаагүй юм, Жимин " энэ үг Тэхён-ий явахаасаа өмнө хэлсэн сүүлийн үгс байлаа. Тэхён хэтэрхий чанга цохисон учир Жимин-ий уруулаас цус гарч байлаа. Гэхдээ энэ түүнд тийм ч сонин санагдсангүй. Харин ч Тэхён-д цохиулсан нь таатай санагдаж байв.

Гэвч саяхан л түүнийг тэврээд тайвшруулж байсан залуу хормын дотор түүнийг цохин унагаагаад урам нь хугарсан аятай яваад өгөхийг бодход Жимин-д хүндхэн тусч байлаа.

Тэхён юу ч анзаараагүй. Жимин өөрөөс нь болж солиотой нэгэн болон хувиран байгааг тэр анзаараагүй. Тэхён-ийг гээд юуг ч хийхээс буцахгүй нэгэн болж байгааг анзаараагүй. Хүн гэдэг амьтны сэтгэл үргэлж хувирч байдаг адил Жимин ч бас хувирч байгааг анзаараагүй.

Зүгээр л яваад өгсөн. Магадгүй эргэн ирэх бодол түүнд байгаа үгүй г хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хувирч байгаа нэгэн нь зөвхөн Жимин биш Тэхён ч бас хувирч байлаа.

The Runner || completed ||Where stories live. Discover now