[07]

1.1K 117 5
                                    

Түнэр харанхуй... Чимээ аниргүй...

Тэхён нүдээ нээвэл тэр бас л харанхуйд байлаа. Гэхдээ хүйтэн шалан дээр хэвтэж байхан тэр. Мөс шиг хүйтэн шал болон түнэр харанхуй... Арай тэр үхчихсэн юм биш биздээ?

Тэр юу болоод байгааг ойлгоогүй ч хоёр гараараа газар тулан өндийх гэтэл хэн нэгэний гутлын чимээ чихэнд хадах нь тэр. Өндийгөөд харвал түүний эцэг эх зогсож байлаа. Тэхён цочирдон юу болоод байгааг ойлгосонгүй. Гэвч сүүлд нь тэр хаана байгаагаа мэдлээ. Түнэр харанхуй... Чимээ аниргүй... Энэ бол үхэл амьдралын зааг. Тэр одоо үхэх үгүйгээ шийдэх хэрэгтэй бололтой.

Түүний эх Тэхён руу харан инээмсэглэн зогсож байлаа. Тэр эхийнхээ энэ инээмсэглэлийг хараагүй үнхээр удсан ба дахин харах юмсан хэмээн хүсдэг байсан сан. Харин эцэг нь түүнрүү харан багахан мушилзав. Ээж нь түүнрүү гараа сунгхад Тэхён огтхон ч эргэлзсэнгүй эхийнхаа гарнаас татан бослоо.

Түүнийг босгосныхаа дараа эх нь шууд л түүнийг хүчтэй тэврэн аваад " Маш удаан хүлээлэглээ " гэх нь тэр.

Тэгэхлээр тэд Тэхён-ийг авхаар ийш ирсэн байхнээ? Тэхён ч эхийгээ маш чангаар тэврэн хариулав.

" Хүлээлэгсэнд уучлаарай "

" Ингээд ирсэн чинь л хангалттай " хэмээн нулимс дуслуулан түүний эх хариуллаа.

" Та минь одоо ч үзэсгэлэнтэй хэвээрээ байна " хэмээн нулимсаа тэвчиж аядан хэлээд эхийнхаа нүднээс урсах нулимсыг арчив.

" Аргагүй шүү дээ. Би үхчихсэн юм чинь хэзээч хөгширч эсвэл өөрчлөгдөхгүй"

Энэ үг Тэхён-ий чихэнд мянга мянган удаа хадлаа. Тийм ээ тэд үхчихсэн. Харин одоо түүний ээлж гэж үү? Тэр тийм амархан амьдралд бууж өгөөд дэлхийг орхиод явах юм уу? Үгүй ээ тийм юм байж болохгүй. Тэр хэтэрхий залуу байна. Тэр буруу бодож байна. Түүний төлөө цохилох зүрх дахин нэг байна.

" Чи итгэлтэй байна уу? " хэмээн түрүүнээс хойш чимээгүй зогсох эцэг нь асуулаа.

" Юунд тэр вэ "

" Би мэдэрч байна. Чамайг гээд цохилох зүрхийг би мэдэрч байна. Чи түүнийг орхиод явж чадах юм уу? "

Тэхён энэ үгийг сонсоод байрандаа гацаж орхив. Түүнийг гээд цохилох зүрхийг мэдэрч байна? Үнхээр гэж үү? Түүний төлөө цохилох зүрхтэй хэн байгаа юм?

" Тийм ээ би ч бас мэдэрч байна " хэмээн ээж нь ч нэмж хэллээ. Тэгэхлээр үнэн бололтой. Гэхдээ хэн байж болох вэ?

The Runner || completed ||Where stories live. Discover now