[06]

1.1K 125 4
                                    

Жимин нэг л тийм хэлж боломгүй дөлгөөхөн харцаар Тэхён руу ширтэн асууна,

" Чамд ямар хүн таалагддаг вэ? "

Тэхён гайхсан бас сандарсаар,

" Тэрийг ягаад асууж байгаа юм? "

" Надад чамд тохирмоор хөөрхөн найз бий шүү, танилцуулж болох л юм. Тэрэнд яг л чам шиг залуус таалагддаг "

Энэ үгийг сонсоод Тэхён-ий зүрх зүсэгдэх шиг болов. Бүх итгэл найдварийг нь Жимин хэдхэн үгээр нурааж орхилоо. Дөнгөж шинээр дэлбээлэн цэцэглэж, өөртөө итгэл найдвар тээн хөрснөөсөө цухуйсан бяцхан цэцэгтэй адил Ким Тэхён гэх залуугийн сэтгэл нэг хормын дотор нурж орхив.

Тэхён хариу хэлсэнгүй зүгээр л нэг цэгрүү ширтэн чимээгүй сууна. Энэ гэрт ялаа нисэж байгаа хүртэл сонсогдхоор чимээ аниргүй, нам гүм орчин оршиж байлаа.

Гомдож байна. Ким Тэхён гэх залуу Пак Жимин рүү яг одоо зүгээр л орилоод асгартал уйлмаар санагдаж байна. Хэдий тэд танилцаад удаагүй боловч хүнд дурлана гэдэг хурдан бололтой.

Тэхён-ий нүднээс сувдан дусал адил нулимс бөмбөрч эхлэв. Гэхдээ тэр үүнийгээ Жимин-д харуулахыг хүссэнгүй. Өөрийгөө хүчлэн байж амнаасаа үг унаглаа.

" Одоо харьдаа " гэх үгийг сулхан хоолойгоор хариуллаа.

Жимин ягаад тэгэж хэлснийг нь ойлгосонгүй түүнрүү гайхан харан сууж байв. Харин Тэхён дахин үг хэлсэнгүй сандалнаасаа босоод орлуугаа зүглэв.

Удалгүй хаалга хаагдах чимээ гаран Жимин гараад явчихлаа. Тэхён түүнийг байгаа үгүйг шалгахаар эргээд харвал тэр үнхээр гарсан бололтой түүний гэсэн зүйлс байсангүй. Харин идэж байсан зүйлсээ хураагаад, угаагаад гарчихсан байв.

Тэхён " Зивүүн амьтан " хэмээн чимээгүйхэн хэлэх нь дуулдав.

Пак Жимин мулгуу амьтан. Чамд танилцуудах хөөрхөн найз байгаа шүү гэв үү? Тэр найзаар чинь Тэхён яах юм бэ? Түүнд найз чинь биш чи хэрэгтэй гэдгийг ухаарах цаг болсон.

Тэхён орондоо шигдсээр нэг мэдхэд унтаад өгсөн байлаа. Хичнээн ч унтсан юм бүү мэд түүнийг сэрхэд  гадаа нар жаргаж байв. Тэгэхлээр ямарч байсан зөндөө удчихсан бололтой. Орноосоо хөлөө зөөж ядан босоод өөртөө хүйтэн ус аяглан уулаа. Дараан ширээрүү харцаа шилжүүлвэл ширээг нь цэвэрхэн бологчихсон бүх аяга тавагыг нь байранд нь тавьсан байв. Бас болоогүй ширээний ирмэг дээр жижигхэн цаасан дээр нэг зүйл бичээстэй байхан тэр. Очоод хартал уучлалт гуйсан юм бичээстэй байв.

The Runner || completed ||Where stories live. Discover now