[04]

1.3K 136 0
                                    

Өчигдөр Жимин-ий хэлсэн үг санаанаас буухгүй намайг нойргүй хонуулхад хүрэглээ. Шөнөжин тэрний талаар бодон хөрвөөсөөр үүр цайлагчихав. Унтаж чадахгүй байгаа ч нойр хүрээд байх юм. 

Гараараа нүүрээ нэг шувтарчихаад хөлөө чирсээр угаалагын өрөөлүү орон нүүрээ угаачхаад толь руу хартал нүдний доогуур багахан хөх туяа татсан харагдана.

Би ямар эмэгтэй хүн биш ямар ч өө дарагч крем гэх зүйлс байхгүй учир тэр чигтээ л байхаар шийдлээ.

Гялс цай унд аа уучхаад гэрээсээ гаран ажилруугаа алахлаа. Ягаад ч юм явмааргүй санагдаад байлаа. Тийм ч учраас хөлөө зөөж ядан алахлан. Гэтэл дээр намайг дээрэлхэх гээд оролдоод байсан гарууд урдаас ирж яваа харагдлаа. Нүд нь хөхөрцгөөчихсөн нүль шарх сорив болсон гарууд байв. Бодвол дээр зодолдоод л ийм болсон байхдаа. Хэрэв намайг харчихвал зүгээр өнгрөөхгүй байх гэж бодон эргэж яваад тойруу замаар алахлаа.

Алхаж явсаар ажил дээрээ иртэл ер үйлчлүүлэгчид байсангүй. Ууг нь амралтын өдөр юмсан. Ягаад ийм цөөхөн үйлчлүүлэгчид байгааг сайн ойлгохгүй л байна. Хаалга татаж ороод зогстол надтай цуг ээлжинд гардаг охин надруу даллаж байв. Би хариу даллаад хувцсаа солихоор өрөөрүү орлоо. Аажуу тайван хувцсаа сольж дуусчихаад зогсдог газараа иртэл нөгөө охин чинь надруу хараад инээгээд эхлэв.

Би: юу болсон бэ?

Жиа: чиний наад нүд чинь яачихсан юм бэ? Хөхөрчихсөн байна. Шөнө унтаагүй юм уу?

Би: аан тэр тийм ээ. Бодох юм их байсан учир унтаж чадалгүй үүр цайлагчихсан юм. Ядраад л байна.

Жиа: өнөөдөр үйлчлүүлэгчид бага байгаа юм чинь би ганцаараа гарчихъя. Чи яв.

Би: болно гэж үү?

Жиа: тийм ээ чи харин захирал дээр очоод чөлөөний хуудас бичүүлчих.

Би түүнд баярласан гэдгээ илэрхийлээд захирлын өрөөрүү гүйлээ. Хаалга татаад ортол захирал суудал дээрээ сууж байв. Тэр намайг харчихаад юу болсныг асуухад нь би чөлөө авч болох үгүйг асуулаа.

Захирал: ягаад? гэхэд нь би учраа хэл гэв.

Би: шөнө хувьийн асуудлаас болоод унтаж чадаагүй юм. Бие өвдөөд ажиллаж чадахгүй юм шиг байна.

Захирал: ойлголоо. Чи чөлөө авалгүй удсан шүү дээ. Тийм учраас чөлөө олгож болно гээд бичиг бичиж өгөөд гараглаа. 

Хувцсаа эргэж солиод тэндээс гарлаа. Гараад гэрлүүгээ явж байтал утас дуугарав. Аваад хартал Мин Юнги нойтон хамуу залгаж байлаа. Би утсаа аваад чихэн дээрээ тавьтал нөгөөх чинь чих дөжрим чангаар орилоод унав.

The Runner || completed ||Where stories live. Discover now