Тэд шөнөжин суун ууж хонолоо. Анхандаа тэд тэндээс удалгүй гарсан ч Хэран Жимин хоёр энэ удаад дахин хэдэн лааз аван уухаар шийдсэн юм. Тэхён тэднийг орхиод харих гэсэн ч Хежин тэднийг орхиж болохгүй хамтдаа байцгаая хэмээв. Тэгсээр тэд Жимин-ий гэрт орлоо. Том, цэлгэр, цэвэрхэн өрөө тэднийг угтан авлаа.
" Хөөх, Жимин-ши ч үнэхээр сайхан байртай юмаа " хэмээн Тэхён уулга алдахад Жимин инээж орхилоо.
" Тийм байна гэж үү? "
" Тийм шүү, Чим чими бид хоёр сайхан амьдардаг " гэж Хэран дундуур нь орж ирэх нь тэр. Үүнийг сонссон Тэхён тавгүйрхэж орхих нь тэр.
" Энд ирсний хэрэг юунд билээ. Хежин-а авсан юмаа гаргаад ирээч " гээд Тэхён бухимдангуй буйдан дээр очин суун шууд л нэвг лаазыг задлан ууж орхив. Удалгүй бусад гурав ч очин суулаа.
-
Өглөө нь Хежин нүдээ нухалсаар бостол хажууд нь Хэран хэвтэж байв. Харин Тэхён Жимин хоёр байсангүй. Тэр гайхан Тэхён-ийг хаана байгаа юм бол гэж бодсоор босон галт тогоо руу орсон ч байсангүй. Харин унтлагын өрөөнөөс хурхирах чимээ гарахад очин хартал Жимин тэр хоёр шалдан тэврэлдээд хэвтэж байх нь тэр. Тэр очоод Тэхён-ийг сэрээх гээд үзсэн ч болсонгүй. Харин түүн дээр хөлөө тавьчихсан хурхираад унтаж байх Жимин-ийг сэрээж чадлаа. Хежин-ийг өөрийнх нь нэрээр дуудах үед нүдээ нухалсаар арзайсан амьтан босч ирэв.
" Та хоёр яаж байгаад ингээд унтчихав аа? "
Жимин эвшээсээр Тэхён руу нэг харан өөрлүүгээ ч нэг харан ямар ч хувиралгүй суусаар байв. Гэтэл яг тэрхэн үед Тэхён "Хежин-а намайг уучлаарай. Уучлаарай."
гэх үед тэд хоёул гайхан харвал зүүдэлж байгаа бололтой нүдээ аньсан чигээр амандаа бувтнаж байлаа. Хежин Тэхён-ий хоёр хацарнаас барин нэрээр нь дуудвал бага багаар нүдээ нээсээр сэрэв." Ким Тэхён чи зүүдлээд байна. "
Тэхён босож суугаад толгойгоо барин ярвайх нь тэр.
" Яасан бэ? Зүгээр үү? " хэмээн Хежин санаа зовсон байртай түүнлүү харан асуухад
" Толгой өвдөөд байна... " хэмээн Тэхён чимээгүйхэн хариуллаа. Хежин ч том өрөө рүү яаран гүйв.
A/N: [ Өө бурхан минь та нар энэ Хежин, Хэран хоёрыг ялгаж чадаж байгаа биздээ? Хежин нь Тэхён-ий найз охин шүү нөгөө цуг ажилдаг байсан. Хэран нь Жимин-ий найз охин. Нөгөө зэвүүн ч юм шиг хүүхэн ]
Хежин гартаа эмийн хайрцаг мөн шилтэй ус барьсаар эргэн ирээд хайрцагнаас эм гаргаж ирэн Тэхён-д сунгалаа. Тэхён ч эмийг аван уугаад араас нь усаар даруулав.
" Одоо дахиад жаахан унтчих. Бид гарч байя " гээд Жимин, Хежин хоёр гараад явчихав. Тэр ч эргэж хэвтээд нээг их удалгүй унтаад өглөө.
" Өчигдөр ч балайртлаа уучихжээ " хэмээн Жимин Хежин-д хэлээд инээв.
" Харин тийм ээ. Яаж ч яваад Тэхён та хоёр тэгээд унтчихдаг байнаа "
" Мэдэх юм алгадаа. Гэхдээ хальт санаж байгаагаар бол Хэран та хоёр түрүүлээд тасарчихсан байсаэ. Харин Тэхён намайг чирсээр өрөөнд орсон санагдаж байна. Тэгээд л тасарчихсан " хэмээв. Хежин ч толгой дохин инээмсэглэв.
Тэр хоёр том өрөө рүү орж ирхэд Хэран одоо хүртэл шалан дээр унтаж л байлаа. Жимин түүнийг өргөн буйдан дээр хэвтүүлээд Хежин-тай цуг гэр орноо цэгцэлж эхлэв. Хежин тэр хоёр нэгэнтэйгээ тухтай ч танилцаж байгаагүйг санан бие биетэйгээ хэдэн үг солилцож амжлаа.
Тэднийг гэрээ цэвэрлэж дуусчхаад шар тайлах шөл хийж байх хооронд Хэран Тэхён хоёр ч сэрлээ. Тэд хамтдаа ширээний ард суун шөлөө уунгаа ярилцацгаав.
" Хэдүүлээ долоо хоногтоо нэг ингэж уулзаж байвал дажгүй юм биш үү? " Хэран асуухад Тэхён
" Тийм байнаа. Гэхдээ ингэж тасартлаа лав уухгүй шүү " хэмээн инээв.
" Тийм ээ тийн. Өчигдөр ч арай л хэтрүүлсэн байж " Жимин ийн хэлээд шөлөө уугаад дуусгачхав.
Удалгүй Хежин Тэхён хоёр тэднийхээс гаран гэрийн зүг явцгаалаа. Замдаа цэвэр агаар амьсгалцгаахаар шийдэн цэцэрлэгт хүрээлэн дээр ирэв.
Тэхён Хежин-ий гараас хөтлөн аваад алхацгаалаа.
Одоо хичээх хэрэгтэй. Жимин-ийг мартах цаг болсон шүү дээ. Одоо нэгэнт л Хежин-ийг хайрлахаар шийдсэн учраас түүнийг чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Ким Тэхён чи үүнийг чаднаа хэмээн Тэхён дотроо бодож байлаа.
Тэд энэ удаад нээх их юм ярих гэсэнгүй. Харин чимээгүйхэн хөтөлцөөд алхав. Хичнээн удаан явсан юм бүү мэд нэг л мэдхэл бүтэн тойроод машин дээрээ ирсэн байв.
" Өлсөж байна уу? " хэмээн Тэхён Хежин рүү харан асуув.
" Өлсөөгүй ээ. Гэхдээ хоёулаа ажилруугаа явах уу? Дарга чамд санаа зовж байгаа байх. Эрүүл болсон гэдгээ очиж харуулах хэрэгтэй шүү дээ "
" Тэр ч тийм шүү. Тэгвэл тэгье " гээд машиндаа сууцгаан хөдлөв.
Тэд явсаар " Bruce cafe " хэмээх нэртэй газар луу ирэн дотогш орцгоов. Орход хоёр ажилчин байсан ч шинэ хүмүүс байсан учир тэд нэгнээ танихгүй байлаа. Магадгүй Тэхён комм-д орж Хежин одоо ажиллахгүй байгаа учир шинэ ажилчид авсан байх л даа. Тэд шууд л даргынхаа өрөө рүү явж очин хаалга тогшлоо. Удалгүй " ор " хэмээн чимээ гархад орсон ч тэдний хуучин дарга огтоос биш өөр хүн сууж байв.
YOU ARE READING
The Runner || completed ||
RomanceЧамайг харсан анхны өдрөө л чамд татагдаж, нүд рүү чинь харах үед харцан дунд чинь төөрч байсан үе... Энэ хайрынхаа төлөө эцэж цуцалтгүй гүйх нь миний үүрэг бололтой.