Part 1: Шинэ багш

8.2K 378 6
                                    

••Амина••

Гэрээсээ гараад хичээл рүүгээ алхална. Өчигдөр орсон борооноос болж гадаа энд тэндгүй шавар шавхай. Би төрөлхийн ийм заваан зүйлсд дургүй болохоор тойрч явж, үсрэх үедээ үсрэнэ. Нэг том шавхайн дээгүүр үсрээд буутал хажуугаар зөрсөн машин замын усыг цацаж орхив. Машинд байсан хүн нь цонхоо онгойлгож харчихаад уучлалт ч гуйхгүй яваад өглөө. Уур хүрэн, мэддэг бүх хараалаа урсган сургуулийн хаалгыг татан оров. Бүгд л над руу гайхан харцгаана. Анги руугаа гараа хамаг байдгаараа чанга атган, том том алхлан хөлөө дэвсэлж явна.

-Өө, бурхан минь гэсээр Наюүн гүйж хүрч ирлээ. Чи чинь яачихаа вэ? Би гарыг нь түлхэн

-Хангалттай сайхан өдөр байгаа болохоор намайг аз жаргалд минь үлдээ!

-Эхх, ааштай гэдэг нь. Наадах чинь яах вэ! Өнөөдөр шинэ багш ирнэ шдээ гэж Еэеүн хэлээд жуумалзана.

Би: Надад хамаагүй гэж хэлэн суудал дээрээ очиход тэд миний араас явахдаа тэр нууц ноёнтны тухай яриагаа үргэлжлүүлнэ.

Наюүн: Тэгээд чи яана гэж бодож байна даа?

Еэеүн: Лав л зүгээр байлгахгүй. Янз бүрийн л арга байна.

Наюүн: Тэр аргануудаасаа зааж өгөөрэй дөө. Аль болох найдвартайгаас нь.

Еэеүн: Ойлголоо. Хөөе, Хансол. Чамд тэр багш сонин биш байна уу?

Би: Надад огт юу ч сонин биш байна.

Би бол төрөлхийн ааш муутай. Гэхдээ хэн ч гэсэн 17 насан дээрээ ийм зан гаргаж л таараа. Харин ч би сайхан ааштай.

Наюүн: Ер нь л тэр хүн цаанаасаа таалагдаад байна.

Еэеүн: Нүдэнд төсөөлөгдөж байна шүү.

Би: Пфф.

Магадгүй би хэтэрхий алслагдсан зантай байх. Цонхоор гадаах талбайг харан сууж байхад хаалга онгойв. Надад хамаа алгаа. Нөгөө л багш нь ирж байгаа биз. Харин энэ хүүхдүүд л хамаатай байх. Охид бүгд л уулга алдан инээлдэнэ. Тийм гоё хүн юм байх даа? Ямар энэ хүүхдүүдэд таалагддаггүй хүн гэж байх ч биш.

..: Сайн байцгаана уу? Гэх үеэр нь тэр хүн рүү харвал өглөөхөн над руу ус цацсан машины жолооч байх чинь. Гайхалтай. Муу ёс суртахуунгүй, бүдүүлэг амьтан.

..: Намайг Жэксон гэдэг.

Наюүн: Багшаа та хэдтэй вэ? Их л залуухан хүн байх чинь.

Багш: *инээмсэглэх* Би 24-той.

Еэеүн: Хүүх.

Охидын балай яриа толгой эргүүлнэ. Та ч ёстой хөөрхөн юмаа, их залуухан юм гэх мэт утгагүй яриа. Бусад хүүхэд энэ хүнийг миний нүдээр хардаг ч болоосой.


Ziakk shine oguulleg ihluulseen. Taalagdsan bol comm, vote✌

'My teacher'Where stories live. Discover now