Part 15: Салалт

2.7K 220 0
                                    

Хансолын гэрээс гараад машиндаа суулаа. Үнэхээр яах учраа олохгүй нь. Надаас болж тэрний зөвж байхыг хармааргүй байна. Би удахгүй түүнийг алдах байх. Гэхдээ одоо бидэнд ямар ч боломж байхгүй бололтой. Анх удаа л эмэгтэй хүнээс болж ингэтлээ шаналж байна. Шөнө цурам ч хийсэнгүй. Би түүнийг алдахгүй хүсэхгүй байна...

Хансолын ангид орж ирэн түүний суудал руу харна. Хов хоосон... Санаа алдан хичээлдээ орлоо. Хичээлийн эхний цаг завсарлаж, ихэнх хүүхдүүд ангиас гарцгаав.

.: Багш аа, та зүгээр үү?

Дээш өндийн харвал Хансолын хоёр найзууд санаа зовон харна.

Би хөнгөн инээмсэглээд: Зүгээр ээ.

Еэеүн: Хансол яагаад хичээлдээ ирэхгүй байгааг мэдэх үү?

Би дөнгөж тэднийд гэрийн багш болох гэж байхад аавынх нь хэлсэн шалтгаан санаанд орлоо. "Нуулгүй үнэнийг хэлэхэд манай охин багшдаа сайн болчихсон бололтой. Гэхдээ энийг цааш хэнд ч хэлээд хэрэггүй шүү." Тэр надад сайн болсноос болж сургуульдаа ч явах эрхгүй болсон. Түүнийг тийм эрхэмсэг, бардам охиныг өөртөө дурлуулж, шалд нь буулгаж л байдаг...

Наюүн: Багшаа.

Би цочин: Яасан?

Еэеүн: Хансол...Зза мартдаа.

Хичээлийн хамгийн сүүлийн цагаа орлоо. Ангиас бүх хүүхдүүд гарч би ч гэсэн юм хумаа хураан зогсож байтал нэг охин хүрч ирээд: Багш аа, та нэг л гунигтай харагдаад байхын.

Би: Чамд л тэгж санагдсан юм байлгүй.

Тэр: Та тэр Хансолтой ямар холбоотойн?

Би: Яах гээв?

Тэр: Ямар нэгэн холбоотой юм болуу л гээд.

Энэ охин их ядаргаатай охин. Бас энд тэндгүй хаа хамаагүй ярьж явдаг. Хэрэв би үнэнийг хэлвэл сургуулиараа Хансолыг минь ад үзэх биз.

Би: Байхгүй.

Цүнхээ ширүүхэн аваад ангиас гарлаа. Гэтэл тэр араас гарч ирээд мөрнөөс минь татаад шуудхан л үнсчихэв. Түүнийг түлхээд уруулаа арчиж байгаад коридороор цааш гүйх нэгнийг харлаа. Энэ чинь..Хансол уу даа? Түүнийг таниад араас нь гүйлээ. Тэр сургуулиас гарахад араас нь гаран нүдээрээ хайж байгаад оллоо. Яг гүйх гэтэл толгойд "Одоо түүний хойноос гүйж яах гээв? Та хоёр угаасаа л бүтэхгүй. Харин ч энэ сайн хэрэг. Анхнаасаа л чиний буруу байсан. Одоо л түүнийг өөрийнхөө буруу болгон тавьж явуул. Түүний араас битгий яв. Тэр чамайг сонсоод, уучлан илүү их зовно. Буцаад яв." гэх хоолой сонсогдон түүний хойноос хоосон ширтсээр буцаж явлаа. Машиндаа суун үрүүлээ чанга атгахад хацрыг минь бүлээн зүйл бүрхэнэ. Хансол аа, намайг үнэхээр уучлаарай...

'My teacher'Donde viven las historias. Descúbrelo ahora