Part 16: Буцаад ирээрэй

2.8K 215 1
                                    

Югёомтой идсэн оройн зоогноос гэртээ ирлээ. Одоо үнэхээр юм бодох байтугай хөдлөх ч тэнхэл алга. Югёом ч гэсэн миний ийм байдлаас залхсан бололтой. Тийм зөрүүд, дургүйг минь дандаа хүргэдэг хүн хийж байсан үйлдлээ зогсооход гайхсан.

Доор аав их л ууртайхан хүнтэй ярина. Одоо би Югёомын хийж буй ямар ч үйлдлийг эсэргүүцэж чадахгүй. Түүний хэлсэн үг үнэн. Бид чинь гэрлэх хүмүүс. Тэр миний сүйт залуу харин би түүний сүйт бүсгүй. Хурим 2 долоо хоногийн дараа болно. Хуримдаа бэлтгэх хэрэгтэй. Хадмуудтайгаа уулзаж дотносох хэрэгтэй. Тэгсэн ч Жэксон надад бодогдсоор л байна. Магадгүй би түүнийг хэзээ ч мартаж чадахгүй байх...

Хананд нарны туяа тусах үед л үүр цайж буйг мэдлээ. Нойргүй хоносон гуравдах өдөр. Сэрүүлгэ дуугарахад унтраан, угаалгын өрөө орлоо. Өглөөний цайны цаг болж доош бууж хооллочихоод буцан дээш гарч ирлээ. Хоолны үеэр аав огт юу ч дуугараагүй. Би тэднийг хооллож дуусаагүй байхад босч явсан ч тэр надад огт юм хэлээгүй. Магадгүй би 2 долоо хоногийн дараа болох хуримын талаар дахиж эсэргүүцсэн зүйл хэлээгүй болохоор тэр юм болов уу?

Орон дээрээ гурав хоног ингэж суулаа. Ах орж ирэн хажууд минь суун: Чи хуримаа зөвшөөрч байгаа юм уу?

Би: Зөвшөөрөхгүй байлаа гэхэд би одоо юу ч хийж чадах вэ дээ?

Ах: Танай багш чинь....

Би: Тэр хүнийг мартдаа. Тэр хүн бид хоёрыг аав хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй.

Ах: Зүгээр л зугтчих.

Би: *инээх*

Ах: Ингэж нэг инээх гэж.

Би: Ах аа, гэхдээ би үнэхээр зугтчихмаар байна.

Ах: Зугтаад, нуугдчих. Тэгээд нууцаар гэрлэ.

Би: Юу?

Ах: Би ч гэсэн тэгсэн. Чи бэр эгчтэй шүү. Бас үеэл дүүтэй.

Би: Үнэхээр үү?

Ах утсаа гаргаж ирэн хүүгийнхээ зургийг үзүүлнэ. Түүний хүү одоо 3 настай. Бас бэр эгчийнхээ тухай мэддэг л болхоос харж байгаагүй юм байна. Үнэхээр хөөрхөн юмаа.

Гэнэт утсанд мэссэж ирэхэд нь харвал Жэксон гэсэн байв. Шуудхан утсаа нээн уншвал

Сайн уу? Чамайг үнэхээр санаж байна. Гэхдээ... Чи мэднэ биз дээ. Дээр сургууль дээр болсон зүйлд уучлаарай. Миний буруу. Ойрд холбогдоогүй болохоор гайгүй болсон гэж найдаж байна. Анх чамтай тэрсэлддэг байсан тэр мэдрэмж одоо ч зүрхэнд минь байгаа. Ямар ч зовлонгүй тэр үе рүүгээ буцмаар... Анхны бүх сайхан мэдрэмж бүр чамтай өнгөрүүлсэн өдөр хоног. Дахин нэг удаа чамтай уулзмаар байгаа ч одоо чадахгүй нь... Бидний хэрэлддэг, тэрсэлддэг, наргиж тоглон, болзож байсан мөч бүхэн надад маш үнэ цэнэтэй. Хэзээ ч мартхааргүй мөчүүдийн маань нэг. Чи миний хажууд байсан өдөр болгон амьдралын минь мартаж чадамгүй өдрийн нэг. Миний одоо хэлэх зүйл чамд хүндээр тусч магадгүй. Би Америк явахаар болсон. Тиймээс БАЯРТАЙ. Хуриманд чинь баяр хүргье. Очиж чадахгүйд уучлаарай. Югёом чамайг гуниглуулахгүй гэдэгт би итгэлтэй байна. Сайн сууж байгаарай. Магадгүй би эндээс үүрд явах байх... Намайг уучлаарай. Бас хайртай шүү.

Түүнийг явуулсан энэ мэссэжийг уншаад үнэхээр их түүнд гомдлоо. Нулимс дүүрэн нүдтэй уншиж дуусгахад нулимс минь зогсоо зайгүй урсана. Ах гайхан утсыг минь аваад: Энэ юу вэ?

Би нүдээ нэг шувтраад: Ах аа, би түүнгүйгээр байж чадахгүй. Би түүн рүү явлаа. гэж хэлээд би гэрээсээ гарлаа. Гэрийн үүдэнд нэг машин байхыг олж хараад гүйж очиход Югёомын машин байв.

Би: Югёомаа, намайг нисэх онгоцны буудал руу хүргээд өгөөч.

Тэр надаас юу ч асуулгүй: Суу.

Би суухад тэр шууд давхилаа. Зам түгжирсэн байсан тул тэр явган хүний замаар дамжин хурдны зам руу орлоо. Нисэх онгоцны буудалд ирээд би машинаас хурдан бууж дотогш оров. Энэ олон хүн дунд яаж мэдэх болж байна? Түүний нэрийг амандаа бувтнан хайна. Югёлм араас орж ирэн бид хуваагдлаа. Би тээш шалгагчин дээр очиход тэр байсангүй.

ЖЭКСОН!! гэж орилох хоолойг сонсоод тэр зүг рүү явахад тэр байв.

Би: Жэксон!! *орилох* Жэксон.

Тэр харамсалтай нь сонссонгүй. Цааш явлаа. Түүний бараа нь тасрах үед би түүнд голдоо ортлоо гомдсон. Магадгүй тэр намайг ирнэ гэж бодоод зогсохгүйн тулд чихэвч зүүсэн байх.

Би: Хайртай л юм бол яагаад орхиж байгаан бэ? Чи намайг хэзээ ч орхихгүй гэж амласан биз дээ? Тэгээд яагаад одоо амлалтандаа хүрэхгүй байгаан? гэсээр уйлан доош суухад Югёом намайг түшнэ.

Тэр намайг түшсээр машиндаа суулган тэндээс хөдөлсөн. Тэрний онгоц харагдаж байна. Дэндүү тод... Болдогсон бол үсрээд хүрэх юмсан.

Дэндүү их уйлсандаа, бас хэд хоног нойргүй хоносноосоо болоод нүд анилдана.

Нойрон дунд минь хэн нэгний халуун гар намайг өргөн зөөлөн, дулаахан зүйд дээр хэвтүүллээ.

.: Уучлаарай, гэхдээ би чамайг аз жаргалтай болгож чадахгүй. Тиймээс ахин чамайг зовоомооргүй байна. Тиймээс...одоо би чиний дэргэд дахиж харагдахгүй ээ. Уучлаарай.

Магадгүй энэ зүүд биш байх. Энэ бол Югёомын надад хэлсэн жинхэнэ зүйл байсан юм. Өглөө болж би дахин орон дээрээ суухыг хүссэнгүй. Босоод граж орон ганц ч унаж үзээгүй дугуйныхаа түшлэгийн дугуйг салган уналаа. Зам руу ороход ихэд сандрана. Хэдхэн хоногийн өмнө миний төлөө хоёр залуу явж байсан. Гэтэл одоо нэг нь ч алга. Югёом ч гэсэн өөдгүй амьтан. Хэн ч байхгүй болсон үед дэргэд минь байхын оронд намайг орхисон. Хажуугаар машин орж ирэхэд цочин тэнцвэрээ алдан үрүүлээ зөв чиглүүлж үл чадна. Хажуу эгнээ рүү далийж ороход нэг машин урд талын дугуйг минь мөргөн зогслоо. Дугуй минь далийж, жолоодож чадахгүй замаас гаран дугуй минь мод мөргөж, харин би доош өнгөрнө. Толгойгоо хүчтэй цохих үед нүүр минь халуун зүйлд бүрхэгдэж, нүд минь анилдана. Хэрвээ би нүдээ нээвэл чи ирсэн байх болов уу, Жэксон?

'My teacher'Where stories live. Discover now