Part 4: Сайхан мэдээ

4.2K 280 3
                                    

Өнөөдөр би гэрээсээ бараг л оргосон. Бүгдийг нь босохоос өмнө босоод сэмээрхэн гараад ирсэн. Харин одоо ангидаа ганцаараа байна. Цор ганцаараа.

00 орох санаатай ангиас гарлаа. 00 орчихоод буцаад анги руугаа явтал нэг нь дуудав. Эргэж харвал багш.

Би: Сайн байна уу, Багш аа?

Багш: Сайн сайн. Чи надад хэрэгтэй байна.

Би: Юу?

Багш: Энэ дэвтэрнүүдийг авч байгаарай.

Би: Би энийг...ямар хүнд юм бэ?

Олон хүнд дэвтэрнүүд тэвэрсээр багшийн араас өрөө рүү нь явав. Энэ багш одоо ганцхан өрөө онгойлгох гэж ямар уддаг хар хог вэ? Арай л гэж тэсч, тэр их хүнд дэвтэрнүүдийг ширээн дээр тавьлаа.

Би: Ямар хүнд байв аа?

Багш бугуйн цаг руугаа нэг хараад: Хичээл эхлэх хаа ч байсын. Одоо чи надад туслах болноо.

Би: Би юу?

Багш: Энд чи л байна шдээ.

Багш надаар өрөөнийхөө тооснуудыг арчуулж, шалаа шүүрдүүлж, хогоо асгуулж хамаг юмаа хийлгэлээ. Ямар их ажил хийлгэдэг юм бэ?!

Багш: Хажуу өрөөнд том, өндөр шүүгээ байгаа. Тэрний дээд тавиураас нь нэг улаан ном аваад ир.

Би: Заа.

Хөлөө чирсээр явж ядан ороод шүүгээг гүйлгэн харж, улаан номыг хайв. Гэтэл тэр ном нь хамгийн дээд шүүгээний номнуудын хамгийн дээр нь байв. Би яаж хүрэх юм бэ? Хажуудаа байсан сандлыг аваад дээр нь гарлаа. Мөч богинохон учраас 5хан см дутчихлаа. Заавал авна даа гэж бодон нэг хөлнийхөө өлмий дээр тогтон номонд хүрэхийн даваан дээр сандал догонцож уналаа. Нүдээ аниад хамаг байдгаараа орилж гарав. Гэхдээ намайг шалнаас арай зөөлөн зүйл угтсан юм. Нүдээ нээн харвал багш намайг өргөчихсөн над руу харж байв. Бидний харц тулгарах тэр мөчид миний биеэр тог гүйн, хацар халуу шатана.

Багш: Зүгээр үү?

Би: З-зүгээр.

Багш: Болгоомжтой байхгүй яадаг байна?

Би: Н-ном х-хамгийн д-дээр *хуруугаараа заах*

Багш: Зүгээр л надад хэлчихгүй. Унавал яахын?

Би: Б-би б-бууж б-болох уу?

Багш: За.

Тэр намайг буулгахад арай гэж амьсгаа авахтайгаа боллоо. Би тэр өрөөнөөс гарахаар хаалга зүглэн явав. Эргээд харвал багш сандалны түшлэг түшээд зогсоно. Яасан юм бол? гэж бодоод гүйлгэж харвал түүний шагай хавдчихаж.

'My teacher'Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang