Наюүн: Ямар царайлаг багш вэ?
Еэеүн: Хувцасных нь цаанаас товойх булчин. Инээх инээмсэглэл, харах харц, ярих хоолойны өнгө, нас гээд бүх зүйл нь л хайлж урсмаар юмаа.
Би: Гадуур наадахнаас чинь илүү залуус байж л байгаа.
Наюүн: Чи яагаад ийм юм бэ? Яагаад?
Би: Та нар харин яагаад ийм юм бэ? Үргэлж л залуус ярина.
Еэеүн: Учир нь бид эсрэг хүйстнээ сонирхдог. гэж хэлээд тэд яваад өглөө. Тэгээд би ижил хүйстэн юм уу? Эцэст нь ингэж хэлж байгаа юмуу? Охид дуу алдахад эргээд харвал нөгөө бүдүүлэг амьтан явж байх шив. Би ч өөртөө итгэлтэй нь аргагүй түүн дээр очоод замыг нь хаав.
Багш: Яасан? Ямар нэг асуудал байна уу?
Би: Тиймээ. Маш том.
Багш: За хэл хэл.
Би: "Тлл. Хэл хэл ч гэх шиг. Энэ одоо бирд юмуу хаашаан? Биеэ тоосон амьтан бэ!" Уучлалт гуй.
Багш: Юу?
Би: Уучлалт гуй.
Багш: Яасан гэж?
Би: Өглөө над руу ус цацчихаад уучлалт ч гуйхгүй яваад өгөө биз дээ?
Багш: *инээх* Чи санаж байгаа хэрэг үү? Энэ чинь тийм ч том асуудал биш байна.
Би: Би тиймэрхүү зүйлсийг мартдаггүйн. Тиймээс уучлалтаа гуй.
Багш: Харин ч чи илүү дээр харагдаж байна шдээ. Ингэж байхын оронд надад баярла. Бас цамцаа сайн товчлохгүй бол хөх чинь харагдаад байна. гэж зөвхөн надад л сонсогдохоор хэлээд инээмсэглэв.
Жинхэнэ бүдүүлэг амьтан. Багш хүн байж сурагчтайгаа яаж ингэж харьцдаг байнаа? Үг ч хэлж чадахгүй бантаад үлдлээ. Харин тэр миний хажуугаар зүгээр ч гарахгүй мөрлөөд явав. Тэнд байсан түүний дагуул сурагч охид мөн адил бүгд намайг мөрлөв. Хэр хол явахыг чинь харнаа.
Гэртээ ирэн дээш өрөөндөө орлоо. Үнэхээр түүнийг тэгж хэлсэнд итгэж өгөхгүй байна. Тэр чинь багш биз дээ? Яаж ингэж чаддаг байнаа? Шүүгээгээ онгойлгон тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд өнөөдрийн бүх зүйлсийг үг үсэг орхилгүй бичлээ. Энэ тийм ч тэмдэглээд байх зүйл биш ч гэсэн би ингэхээрээ тайвширдаг. Яг түүний надад хэлсэн тэр өгүүлбэрийг бичиж байхад чихэнд маань түүний хэлэх үг цуурайтан сонстоно. Шөнөжин түүний хэлсэн үг санаанд ороод унтаж чадахгүй байв.
Өглөөний сэвшээ салхи намайг татан босголоо. Нүүр гараа угаагаад, хувцсаа өмслөө. Би өөртөө их итгэлтэй байдаг болохоор хэзээ ч өөрийгөө тэнэг харагддаг гэж боддоггүй. Ерөнхийдөө бол би эрхэмсэг залуу хатагтай. Доош бууж, ах аав ээжтэйгээ өглөөний цайгаа уулаа. Манай аав бол хүн бүхнийг захирдаг, томоохон эрх мэдэхтэй, тушаадаг хүн. Харин ээж бол аавыг зөөлрүүлдэг ганц хүн. Ах...миний ах их өрөвдмөөр. Ааваас болж хайртай бүсгүйтэйгээ гэрлэж чадаагүй. Одоо харин ганц бие.
Би: Баярлалаа. Би ингээд явлаа.
Аав: Суу.
Би: А-аан за.
Ээж: Яасан бэ, ханиа?
Аав над руу нүднийхээ булангаар харан: Юунд нь яараав? Бид хооллож дуусаагүй байна. Битгий соёлгүй зан гарга.
Би: Ойлголоо.
Аавын энэ их занхирангуй зан надад их нөлөөлдөг. Удахгүй би аав шиг болох вий гэхээс айх юм. Хүйтэн, хөндий, занхирангуй. Бодоход л бие арзайж байна. Ашгүй гэж тэд хооллож дууслаа. Гутлаа өмсөж байхдаа бугуйн цагаа харвал новш гэж хичээлээсээ хоцорч байна. Цүнхээ шүүрч аваад тэр чигтээ сургуулийнхаа зүг гүйлээ. Сургуульд орж ирэхэд жижүүр багш толгой эргэтэл загнана. Ганц л удаа хоцорсон биш сүр болох юмаа. Ангийнхаа үүдэнд ирээд цонхоор нь харвал нөгөө ёс суртахуунгүй багш хичээл орж байв. Одоо ч би өнгөрсөөн. Гэхдээ юу ч гэлээ хаалга тогшин багшаас орж болох уу? гэж асуухад тэр самбар дээр бичиж байсан зүйлээ орхин цаг руугаа харснаа: Та хэдэн цагт ирж байгаан?
Би: Уучлаарай багшаа.
Багш: Би чамайг уучлалт гуй гээгүй. Хэдэн цаг ирэх ёстой байсан та?
Би:....
Багш над руу нэг л ёозгүй харснаа, хичээлээ үргэлжлүүлэн заан над руу ойртож ирлээ. Би ч бага зэрэг загнуулсандаа ичин зогсож байтал бүдүүлэг амьтан чинь хаалгаа хаачихлаа. Ха, гайхалтай ааваас л болж байгаан. Би дэндүү их байдалд орлоо. Ангийн бүх хүүхдүүдийн дэргэд яаж ингэж намайг доромжилж чаддаг байнаа? Муу зивүүн амьтан. Нөгөө хөөрчихсөн амьтад нь их л хөгжилтэй байгаа байхдаа? Ангийнхаа үүдэнд зогсож байтал менежер ирлээ. Одоо бүүр ч илүү гамшиг болох нь дээ.
Менежер: Чи хичээлдээ суудаггүй юмуу?
Би түүний харцнаас нь дальдчин шал руу харан: Харин хоцроод.
Менежер: Яагаад хоцорсон юм?
Би: Т-түгжээтэй байсан. "Анх удаагаа л худал хэлж үзлээ. Энэ шинэ багш, аав хоёроос болж юм юм үзэх нь ээ!"
Менежер: Багш чинь оруулахгүй байна уу?
Би: Тиймээ.
Менежер миний хажуугаар зөрөн анги руу ороод төд удалгүй намайг дуудлаа. Баярлан орвол багш над руу муухай хараад байв. Би ямар буруутайн? Менежер гарч явав уу гүй юу шууд л зангиагаа суллан надад хоёр алхам ойртлоо.
Багш: Хоцорч ирчихээд яагаад хүн загнуулаад байгаан?
Би: У.....
Багш: Чи миний хичээлд суухгүй. Ангийн хойно очоод хоёр гараа өргөөд зогс.
Би: 0.0 "Арайчдээ, бүүр доошоо орох нь ээ. Аавд ямар их уур хүрч байна гээч? Яагаад энгийн үед хэрүүл хийдэг ам маань одоо дуугарч өгөхгүй байгаан бэ?"
Ашгүй хонх дуугарлаа. Тэгсэн ч багш гарахгүй л байлаа. Нэг юм босоод гарах гэснээ над руу хараад: Хичээлийн дараа надтай ирж уулзаарай гэв. Тэр надад хамаагүй ээ. Харин хоёр гар маань л салаад унах шахлаа. Би лав энэ багштай удаан тэсэхгүй байх аа.
KAMU SEDANG MEMBACA
'My teacher'
RomansaБи: Багшаа та намайг буруу ойлгоод байна. Би муу хүүхэд биш шдээ. Багш: Батла. Би: Би даруухан. Хөвгүүнтэй үнсэлцэх байтугай хөтлөлцөж ч үзээгүй хүн шдээ. Багш: Чамд сурах зүйл их байна. Яана даа энэ хүүхдийг.....